Симба

“Симба” Араатны хаан арслан үлгэр унших

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

Эрт үед Африкийн хаа нэгтээ Араатны хаан Арслан Муфаса түүний гэргий Сараби удахгүй төрөх тэдний бяцхан бамбар Симбаг хүлээн Африкийн бүх амьтад руу урилга явуулжээ. Бамбар симба бол дараагийн Араатны хаан болох хувь тавилантай юм. Түүний төрөх мөчийг харахаар Африкийн бүхий л амьтад цуглав.

Ийнхүү Симба төрж түүнийг хамгийн өндөр хадан цохион дээрээс Рафики сармагчин 2 гартаа өргөж бүх амьтдад ирээдүйн хааныг үзүүлэв. Рафики сармагчин бол Эцэг Муфаса хааны зөвлөх баруун гар юм.

Симба өдөр өдрөөр өсөн торниж аав Муфаса нь түүнд амьдралын тойрог гэж юу байдаг тухай мөн хариуцлагатай байдал, зарчмын талаар зааж сургадаг байжээ.

Одоо харин Муфасагийн төрсөн дүү болох Соривтын талаар ярья. Соривт бол үргэлж Араатны хаан Муфасад атаархаж явдаг түүнийг хаан ширээнээс буулгаж өөрөө хаан ширээнд суух сонирхолтой нэгэн юм.

Соривт өөрийн хорон санааг хэрэгжүүлэхээр шийджээ. Нэгэн өдөр Соривт Симбаг түүний шинэхэн найз болох Налатай хамт тоглож байхыг хараад Симба дээр очин Зааны араг ясан хөндийн талаар ярьж өгчээ. Зааны араг ясан хөндий бол бамбарууд тоглож болохгүй хамгийн аюултай газар ба  цөөвөр чонын сүргийнхэн амьдардаг газар байв.

Соривт ахаасаа маш сонирхолтой яриа сонссон  Симба болон Нала хамтдаа нууцаар Зааны ясан хөндий рүү явж үзэхээр шийджээ. Зааны ясан хөндийд очсон Симба ба Налаг цөөвөр чонын сүргийнхэн бараг л идэх шахав. Хэрэв түүний аав Муфаса байгаагүй бол шүү дээ.

Хүүхдүүдээ нууцаар явсныг мэдсэн Муфаса тэдний араас яаравчлан очиж Симба болон Нала нарыг аварчээ. Энэ явдлын дараа Эцэг муфаса Симбад маш их уурласан боловч удалгүй түүний хийсэн энэ хэргийг уучлахаар болов. Хаан муфаса симбад хандан оддын зүг зааж ингэж хэлэв “Хуучин хаанууд биднийг тэнгэр дээрээс үргэлж харж хамгаалж байдаг юм хүү минь, дахин аюултай зүйл хийж болохгүй шүү “хэмээн тайлбарлав гэнэ.

Харин энэ хооронд Соривт бүх зүйл буруугаар эргэсэнд дотроо ихэд уцаарлан суув. Тэгээд дараагийн хорон төлөвлөгөөгөө боловсруулж Симба болон түүний аавыг  хавцал дунд оруулж одос үхэрний хөлд дайруулах муу санаа олов.

Соривт энэ удаа Симбаг хавцлын голд дуудаж түүний аавыгаа иртэл хүлээж байгаарай гээд явав. Энэ хооронд тэр Одос үхрийн сүргийг хавцлын гол руу тууж оруулав. Симба хүүгээ Аюултай байдалд орсныг харсан Хаан муфаса хүүгээ аврахаар хүчит одос үхрийн сүрэг рүү харайн орж Симбааг аварсан боловч өөрөө одос үхрүүдэд мөргүүлэн хөлд нь үрэгдэж үхэв.

Ингээд соривт хаан ширээнд сууж африкийн амьтдын хаан болов. Харин Симба аавынхаа үхэлд өөрийгөө буруутгаж ээж болон гэрийнхнээсээ хол зугтан оджээ.

Симба алс хол цөл дамжин усгүй харангад үхэхийн даваан дээр Тимон муур, Пумба гахай түүнд туслав.Тимон, Пумбо, Симба 3 найзууд болж элсэн цөлд өсөж томров. Симба өсөн томорч хүчирхэг арслан болов.

Нэгэн өдөр Симба хуучний найз Налатай таарч тэд хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэв. Симба Налад дурлаж тэд дахин уулзсандаа маш их баяртай байв. Нала Симбагаас яагаад эх нутгаасаа явсан талаар асууж эргэж ирэхийг гуйв. Учир нь Соривт хаан ширээнд сууснаас хойш тэдний газар нутаг доройтжээ.

Гэвч Симба аавынхаа үхэлд өөрийгөө буруутгасан хэвээр буцаж хамт явахгүй гэв. Симба Рафики зөвлөх сармагчин дээр очиж өөрийнхөө тухай асуув. Рафика сармагчин түүнийг нууц газар луу дагуулж явав. Тэнд Симба тэнгэр өөд ширттэл үүлэн дундаас түүний аавын дүрс гэрэлтэж ингэж хэлэв. “Хүү минь элсэн цөл бол чиний байх ёстой газар биш” хэмээв.

Дараагийн өдөр нь Симба гэртээ эргэж харихаар шийдэж хоёр найзыгаа дагуулан хамт явав.Симба анх өөрийнхөө төрсөн өндөр хадны хавцал дээр ирэв. Соривт түүнийг эргэн ирснийг хараад “аавынхаа үхэлд буруутай Симба чи яах гэж ирээв” гээд хоорондоо тулалдав.

Соривт Симбаг хавцалын ирмэгт шахаж түүнийг хавцлаас унагаахаас өмнө нэгэн нууц чивнэв. “Симба би чиний аав Муфасаг алсан” гэхэд Симба үнэнийг мэдэж ихэд зориг орон Соривтыг гэнэт даран авав.

Симба Соривт ахыгаа ялав. Соривт цөөвөр чононуудын хамт сүүлээ хавчин зугтав. Ингээд жилийн дараа тэдний газар нутаг дахин сэргэж ан амьтад ус ургамалаар дүүрэн газар болов. Симба багын найз Налатай гэрлэж тэд хамтдаа аз жаргалтай амьдарсан юмсанжээ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл