bambi

Bambi, Бэмби богино үлгэр унших

Сошиалд хуваалцах уу?

Үлгэр унших цаг: Бэмби Янзага

Эрт урьд цагт нэгэн гүн ой шугуйд олон төрлийн ан амьтад эвтэй найртай амьдран суудаг байжээ. Бүгд онцгой холбоотой нөхөрлөн, байгаа бүгдээ хуваалцдаг байжээ.Нэгэн өглөө Тамбор нэртэй бяцхан бүжин эртлэн босож шар шувуун дээр очин дөнгөж төрсөн янзагыг харахаар цуг явцгаажээ.

/Санал болгох үлгэрүүд/

Ойн бүх амьтад Бяцхан янзага Бэмбитэй ингэж танилцжээ. Бүгд түүнд сайн ханддаг ба цэцэгс, гол горхинууд, гэх мэт ойн бүх зүйлийг үзүүлэн хэрхэн нэрлэдэг зэргийг ч бас хэлж өгч байлаа. Өдөр бүр хамт байж зааж сурган тоглоцгоож сайхан байдаг байж гэнэ.

Нэгэн өглөө Бэмбигийн ээж түүнд Бугын сүргийн ахлагч болох Аавыг нь харуулахаар авч явав. Түүний аавын ажил нь бүх буга, амгалан тайван байхад чиглэдэг байв.Бяцхан бэмби аавынхаа хамт энгийн зүйлс ярилцан ойгоор алхаж байтал ноход хуцалдаж эхлэхийг сонсов. “”Зугт Бэмби зугт ’’ гэж түүнийг аврахын тулд аав нь яаравчлан хэлэв. Яагаад вэ ? ааваа гэж айн сандрахдаа уйлсан бэмби асуув. Энд хүмүүс ирсэн байна , тэд ирэх болгондоо биднийг ангуучилдаг юм гэв.

bambi summer

 Хэдэн өдөр өнгөрсний дараа бэмби нэгэн зүйлийг ойлгожээ . Анчид болон аавынхаа ачаар хэзээ нэгэн цагт сүргийн ахлагч болсон байх үед ийм явдал тохиолдвол мэдэж байх ёстой зүйл юм байна гэдгийг сайн ухаарчээ.

Хэсэг хугацааны дараа Бэмби явж байтал нэгэн эм буга ус ууж байхтай таарав. Тэр үзэсгэлэнтэй бөгөөд түүнийг Фарина гэдэг бөгөөд тэд бие биедээ гүн дурлалцжээ. Тэднийг цуг тоглож байхад ноход хуцалдаж эхлэв. Бэмби ‘’ Өө үгүй ээ хүмүүс ’’ гэж мэдээд бүрхэвч олж нуугдахыг хичээв. Гэхдээ цаг нь ирэхэд тэр нэгэн төлөвлөгөө гаргав.

Учир нь ноход ойрхон байгаа тул Фаринаг аврахын тулд түүнд сонголт байсангүй.Тэрээр Фаринагаас ноходыг холдуулан өөрт анхаарлыг татан гүйж эхлэв. Тэр хадны орой луу өгсвөл тэднээс сална гэж бодсон ч хүмүүс буудацгааж байлаа.

Бэмби шахагдан хаднаас гол руу үсрэн унахдаа ихээр бэртжээ. Тэр үед түүний аав болон бусад амьтад түүнд гол гатлахад нь туслав.Гол гаталсны дараа бэмби их шарх авсан ч хурдан илааршжээ.

bambi story

Цаг хугацаа өнгөрч бяцхан баатар маань өссөөр өссөөр том буга болсон байлаа. Тэр хэтэрхий өсөж том болсон тул найзуудтайгаа уулзахад түүнийг танихгүй байгаа нь хэцүү байлаа. Одоо тэр том болсон ба үзэсгэлэнтэй эвэртэй болжээ. Бусад нь ч гэсэн өөрчлөгдөж шар шувуу хөгширч Тамбор ч гэрлэж 3 бяцхан бүжинтэй болсон байж.

Бэмби Фаринатай гэрлэн бяцхан янзагатай боллоо. Яг бэмбигийн багынхтай ижил түүний гишгээ бүрийг дуурайн дагаж байлаа.Бяцхан янзага бусад амьтад болон ой шугуйтай яг л бэмбитэй ижил сурч танилцаж байв. Бүгд аз жаргалтай байгаа бөгөөд Бэмби Сүргийн ахлагч болсон байна. Бэмби яг л  аав шиг бусдыгаа анхааран хайрладаг болж . Энэ бол ойг хамгаалах Бэмби гийн ажил юмсанжээ.

Үнсгэлжин 5 минут үлгэр

Бяцхан лусын дагина 5 минут үлгэр

“Simba” Араатны хаан арслан үлгэр унших

Өнхрүүш үлгэр унших

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл