12 жилийн тухай үлгэр

12 жилийн тухай үлгэр

Сошиалд хуваалцах уу?

унших хугацаа: 2 minutes

  • 1. Хулгана чихтэй
  • 2. Үхэр гэдэстэй
  • З. Бар тавагтай
  • 4.Туулай хамартай
  • 5. Луу биетэй
  • 6. Могой нүдтэй
  • 7. Морин дэлтэй
  • 8. Хонин ноостой
  • 9. Мичин бөхтэй
  • 10. Тахиа өрвөлөгтэй
  • 11. Нохой гуятай
  • 12. Гахай сүүлтэй

Урьд эрт цагт , цаг дөнгөж эхэлж байхад өвөг дээдэс маань  монгол тооллыг арван хоёр жилд ангилан адгуусан амьтны нэршилээр нэрлэх болж гэнэ.Тэгээд сүүлийн арван нэгэн амьтны нэрийг  оноож чадсан боловч 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулахаар булаацалдан тэмцэлдэж гэнэ .

 Өвөг дээдэс маань учирыг эс олсон тул тэдэнд “Өөрсдөө шийдэх” боломжийг гаргаж өгч гэнэ. Тэр хоёр удаах өдрийн өглөөний мандах нарны улаан туяаг хэн түрүүлж үзсэн нь 12 жилийн эхэнд ногдохоор болж, мэлзээ тогтоож гэнэ. 

Тэмээ нар ургах зүүн зүг харж нар мандахыг хүлээж зогсов. Хулгана харин тэмээний бөхөн дээр гарахыг гуйхад толгой минь бөхөөсөө өндөр билээ хэмээн бардамнан бөхөн дээрээ гарахыг зөвшөөрөв. Тийн хулгана  баруун зүг харан цаг ямагт уулын оройг ширтэж байв. 

Цаг урсаж нар мандах мөч болоход, ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны туяаг түрүүлж үзлээ хэмээн хашхирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа уурсан хулганыг дэвсэж алах гэж оролдон дорвитой хөдөлтөл, хулгана овоолсон үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. 

Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харах бүрдээ өстөн дайсан болсон хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон юмсанжээ. Ийнхүү хулгана арван хоёр жилийн эхэнд орж, тэмээ хасагдсан учир ийн ажээ. 

Гэвч тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь: 

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл