Монгол ардын оньсого

Монгол ардын шилдэг оньсого /түүвэр/

Сошиалд хуваалцах уу?

Нийтлэлийг унших хугацаа: 6 minutes

Босговол борхон ботго
Эргүүлбэл эмнэг даага
Хэвтүүлбэл хөөрхөн хурга
Хөмөрвөл хөх ишиг
тэр юу вэ? /шагай/

Ганган нуурын шувуу
Жингийн нуурын усыг уугаад
Уудам цагаан талаар
Урагш хойшоо гүйнэ. /бийр бэх/

Улиаснаас
Улавч өлгөөтэй /туулайн чих/

Хувилбар: Хусанд
Хуруувч өлгөөтэй /туулайн чих/

Алиа лам
Аягаа орхиод зугтаав /туулай босож давхих/

Бутан дотор бур хийнэ
Бурхан ширээ нир хийнэ /туулай босох/

Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий /чандага/

Мэгэр мэгэр харайцтай
Мэтэр хойноо орхицтой /чандаганы мөр/

Хадан дээр
Хамниган бөөлнө /чандага/

Цагаан ямаа
Цасан далтай /чандага/

Газар доор
Гантай шар тос /тарвага/

Талд
Тагдгар нохой хуцна /тарвага/

Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно /тарвага/

Энгэр хажуу гүйдэлтэй
Эмч ламын суудалтай /тарвага/

Шавар гэрийн оройд
Шалдан хүн чарлана /тарвага хошхирох/

Модон дотуур монцолзоно
Монголд хүрэхээр сээхэлзэнэ /хэрэм/

Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин /хэрэм/

Монголоос
Модоор нүүв /хэрэм/

Өөлдийн адуу
Өвчүү цагаан /хэрэм/

Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ? /буга/

Борогчны толгойд
Бургас ургана /буга/

Малигар хүүгийн толгойд
Маргад эрдэнэ хатгаатай /буга/

Найгал найгал явдалтай
Найман салаа гөхөлтэй
Зүүдэн зүүдэн явдалтай
Зүүн хойноо хөхөлтэй /буга/

Хоёр шүрэн салааг толгой дээрээ хатгаж
Хосгүй эрээн хуягийг биендээ өмсөж
Хасын салаа мэт нарийхан дөрвөн хөлтэй
Хад хайрханд гүйхдээ нисэх мэт түргэн /буга/

Арын уулын мод
Аварга байгаад хэврэг
Өврийн уулын мод
Бөгтөр байгаад бөх /бугын эвэр/

Сэтгэр байтлаа
Шантгар /гахай/

Хаяснаа эрсэн шиг эргэлдэнэ
Ханиад хүрсэн шиг шуухитнана /гахай/

Хойд айлын хөвгүүд
Хондлой цагаан /гөрөөс/

Хонгоодорын басгад
Хондлой цагаан /гөрөөс/

Хотгойдын адуу
Хондлой цагаан /гөрөөс/

Хээрийн хоёр
Сүүл цагаан
Өвчүү цагаан /гөрөөс, хэрэм/

Галбын говиор нутагтай
Гадсан шовгор малгайтай
Мэнэнгийн говиор нутагтай
Мэтгэр гадсан малгайтай /зээр/

Шил дээр шайван шайван
Шалдан нүцгэн жийвэн жийвэн
Хөдөө хээр хөөвөн хөөвөн
Хөл нүцгэн жийвэн жийвэн /зээр/

Гайхамшигт нүүр нь улаан боловч гоё бус
Гар уран боловч ажилд бүтэмжгүй
Гадар хувцас нь бүтэн боловч суудал цоорхой
Газар холын гайхал чөтгөр, нэрлэхэд бэрх /самж/

Гайхамшигт нүүр улаан гэвч гуа биш
Гар хуруу түргэн боловч үйл ажилд олдой
Газар орныг асуувал нэрлэхэд бэрх
Гагцхүү бөгс нь онгорхой /самж/

Бөхийн зогсвол хүн шиг
Бөгцийн суувал нохой шиг/сармагчин/

Махчин амьтдын зүйл
Ах нь айлгадаг хар
Дундах нь дугуйрдаг хар
Дүү нь дүүлдэг хар /баавгай, нохой, хэрэм/

Газар доор галтан
Гал шар нэртэн
Буруу гэртэн
Бузгай санаатан /баавгай/

Газар дор
Гандан багш /ичсэн баавгай/

Нүүлийн цаана
Нүгэлтэй чөтгөр
Нүд амандаа
Галтай чөтгөр /баавгай/

Ах нь арлан тарлан
Дүү нь түүдэг хөх
Дундах нь дурдан шар
Отгон нь оготор бор /бар, чоно, үнэг, туулай/

Буруу ташаа суудалтай
Бурхан ламын байдалтай
Тэнгэрийн цолмон нүдтэй
Тэмээн халиун зүстэй /бар/

Уул хаданд орших оронтой
Араатан олондоо ван нэртэй /бар/

Хүр хүр дуутай
Хүрэн эрээн биетэй
Гал шар нүдтэй
Галзуу хурц зантай /бар/

Алтан шаргал биетэй
Алиа шалиг ааштай
Заль мэх ихтэй
Зайдуу хөндийд нутагтай /үнэг/

Манай хааны хүү
Өвөлд нь мөнгөн малгайтай
Зунд нь шүрэн малгайтай /бугын эвэр/

Өвөл ургаж явна
Зундаа өмхөрч явна /бугын эвэр/

Хувилбар: Өвөлдөө ургана
Зундаа унана /бугын эвэр/

Хан уулын хаданд
Хангай уулын мод ургана /бугын эвэр/

Тэнгэрийн хаан
Титмээ гээлээ /буга эврээ хаях/

Хувилбар: Хаан
Хайчаа гээв /буга эврээ хаях/

Гээгээгүй байж эрдэг
Гэмтээгүй байж ёолдог /гахай/

Бур бур гүйдэлтэй
Буж торгон дээлтэй /үнэг/

Ганган хүүхэн
Ганцаар явах заяатай /үнэг/

Гуунд
Гуулин шанага /үнэг/

Жалга уруудаад жийвэнхэн
Жавар сөрөөд сийвэнхэн /үнэг/

Зул шархан биетэй
Зургаан хар тэмдэгтэй /үнэг/

Хувилбар: Зуун шар
Зургаан хар /үнэг/

Хувилбар: Зууван улаан
Зургаан хартай /үнэг/

Лав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг явдалтай
Сухай шар дээлтэй /үнэг/

Хувилбар: Нам нам гүйдэлтэй
Навчин шар дээлтэй /үнэг/

Мөнгөн дээжит
Алтан уурга чирнэ /үнэг/

Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Ээж энхрий сайхан
Аав ярдаг хэрдэг
Хүү зожиг жоорхой
Хүүхэн эрхэм жаргал /зун, өвөл, хавар, намар/

Хувилбар: Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь чанга
Хүү нь савсаг /жилийн дөрвөн улирал/

Өег цатгалан аав
Хатуу хахир ээж /зун, хавар/

Агар зандан мод
Арван хоёр мөчиртэй
Мөчир бүр нь гучин навчтай
Навчны дээд тал нь шар
Доод тал нь хар /жил,сар, өдөр, шөнө/

Алсаас ирсэн
Арвин даавууг
Алдалж үзэхэд арван хоёр
Амлаж үзэхэд
Гурван зуун жар /жил, сар, хоног/

Бэлгэнд ирсэн
Бэл цагаан хадаг
Алдалж үзвэл арван хоёр
Амлаж үзвэл
Гурван зуун жаран тав /жил, сар, хоног/

Алтан мөнгөн шуурга
Арван хоёр түлхүүртэй /жил, сар/

Агар зандан мод
Арван хоёр салаатай
Арван хоёр салаа нь
Гуч, гучин навчтай /жил, сар, хоног/

Хувилбар: Агар зандан модон
Арван хоёр салаатай
Арван хоёр салаа нь
Гурван зуун жаран бор гоцойтой /жил, сар, хоног/

Арван хоёр бүргэд
Тавин хоёр алагтуу
Нэг өндөг дарав /сар, долоо хоног, жил/

Асар их тэрэг
Арван хоёр дугуйтай
Гурван зуун жаран хигээстэй /жил, сар, хоног/

Баруун талаас ирсэн
Бат цагаан авдар
Гурав гурван дайлаастай
Гуч, гучин хадаастай /жил, улирал, сар/

Барцдын гурван даваа
Навчин гурван цэцэг
Баян гурван хангай
Хүйтэн гурван хөндий /хавар, зун, намар, өвөл/

Бат цагаан байшин
Гурван зуун жаран таван хадаастай
Арван хоёр өрөөтэй
Гучин цонхтой /жил, сар, хоног/

Хувилбар: Нэг жан байшин
Дөрвөн хаалгатай
Арван хоёр цонхтой
Гурван зуун жаран хадаастай /жил, улирал, сар, хоног/

Дөрвөлжин улаан байшин
Дөрвөн талдаа
Гурав гурван цонхтой
Гуч, гучин хадаастай /жил, улирал, сар/

Гоё гурван ноён
Гол шиг гурван хатан
Хэцүү гурван түшмэл
Хэрдэг гурван албат /Жилийн дөрвөн улирал/

Гурван ноён жаргалтайхан
Гурван хиа гундуухан
Гурван түшмэл хатуухан
Гурван аягач харамчхан /зун, намар, өвөл, хавар/

Гунхсан гурван хүүхэн
Гунирхсан гурван хар хүү
Хэцүү гурван чавганц
Хэдэр гурван өвгөн /жилийн дөрвөн улирал/

Гурван зуун жаран банзаар
Арван хоёр өрөөтэй
Дөрвөн цонхтой
Хоёр яндантай байшин
Яаж барих вэ? /жил, сар, улирал, хагас жил/

Гүн гурван нуур
Агьт гурван хөндий
Хадат гурван даваа
Цээл гурван говь /жилийн дөрвөн улирал/

Гүртэн хааны
Тарган хүү
Тарчиг хүү
Жаргалт хүү
Энэ дөрвөн хүү
Гурав гурван баатартай
Гуч гучин цэрэгтэй
Цэрэг бүхэн
Арван хоёр цагаан
Арван хоёр хар мөстэй /жилийн дөрвөн улирал/

Давах гурван даваа
Зүтгэх гурван шил
Ээрэм гурван тал
Жимст гурван мод /жилийн дөрвөн улирал/

Давхар гурван даваа
Дахиад гурван даваа
Баян гурван төхөм
Хүйтэн гурван хангай /Жилийн дөрвөн улирал/

Долоон ах дүү
Нэр нь ондоо, нас нь адил /долоон гариг/

Дөөтийн их өргөө
Дөрвөн том хаалгатай
Арван хоёр цоожтой
Гурван зуун жаран түлхүүртэй /улирал, сар хоног/

Дун цагаан
Хар бараан
Хурц ногоон
Хонгор шар /өвөл, хавар, зун, намар/

Хувилбар: Хар бараан
Нов ногоон
Хонгор шар
Цав цагаан /жилийн дөрвөн улирал/

Хатуу цагаан
Хашин саарал
Урт улаан
Урьхан хонгор /жилийн дөрвөн улирал/

Дэн сайхан буга
Дэвэл сайхан харцага
Тун сайхан тураг
Туранхай цагаан ооно /жилийн дөрвөн улирал/

Зэрэглэн гурван тал
Жимст гурван нуруу
Хөхрөгч гурван гүвээ
Хөндлөн гурван даваа /жилийн дөрвөн улирал/

Идэм гурван даваа
Баян гурван овоо
Мөст гурван хөндий
Цэцэгт гурван тал /жилийн дөрвөн улирал/

Найрт гурван булаг
Навчит гурван цэцэг
Цаст гурван даваа
Цэнгэлт гурван даваа /жилийн дөрвөн улирал/

Нам гурван даваа
Нахиу гурван даваа
Хэц гурван даваа
Хэцүү гурван даваа /жилийн дөрвөн улирал/

Нарт гурван хөндий
Навчит гурван хөндий
Жаргалант гурван хөндий
Жаварт гурван хөндий /жилийн дөрвөн улирал/

Торхон дото тос ус хоёр /өндөг/

Ах дүү тав нэг ижил нэртэй. Өндөр нам биетай /гар хөлийн хуруу/

Цондгор гэдэстэй, цоровгор уруултай, өрөөсөн чихтэй өглөгч зантай /ваар/

Хөх торгон дээл, цагаан торгон хээтэй /тэнгэр од/

Хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг /үүл, бороо/

Хар хурга, ясан бөөртэй /мойл/

Нирваан гэдэг голын эхэнд
Нэг их улиас ургажээ
Түүнээс арван хоёр ац гарч
Арван хоёр ацаас
Гурван зуун жаран навч гарч /Жил сар хоног/

Төстэй нийтлэл