ШИНЭ БАРАА
ИХ ЭРЭЛТТЭЙ
МОНГОЛ ТОГЛООМ
ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ
“Манай хүүхдүүд шагайнаас салахгүй өвөө эмээтэйгээ тоглоод ёстой хөөрхөн байнаа”
“Америкт байгаа ач нартаа илгээлээ. Өнгөлөг сайхан жинхэнэ шагайнаас дутахааргүй болжээ”
“Монголын уламжлалт тоглоомоо хөгжүүлж байгаад баяртай байна. Амжилт хүсье”
БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН
Шуурхай хүргэлт
24 цагт багтаан Улаанбаатар хотод хүргэлт хийнэ. Орон нутгийн хүргэлтийг замын унаанд хүргэнэ
Аюулгүй худалдан авалт
2018 оноос эхлэн Google компани вэбсайтуудад мэдээллийг аюулгүй дамжуулах шинэ технологи байршуулах шаардлага тавьсан ба үүнийг манай вэб сайт ашиглаж байна
Төлбөрийн уян нөхцөл
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа болгож 24 цагийн дотор бараа буцаах боломжтой. Мөн онлайн сайтаас захиалсан барааг хүргэлтийн дараа төлөх боломжтой
НИЙТЛЭЛ
Алунгоо эхийн домог үлгэр
Алунгоо эхийн домог үлгэр нь Монголын нууц товчоон дээр гардаг бөгөөд Чингис хааны дээд өвөг дээдэс хэмээн ойлгож болно. Алунгоо эхийн сургаал нь өдийг хүртэл хадгалагдаж ирсэн дэлхийн шилдэг сургаал юм. Тийм ч учраас тухайн үеийн Алунгоо эхийн 5 хөвгүүд эвтэй байж олон овог аймгийг ялж байсан тухай Монголын нууц товчоон дээр гардаг. Ингээд Алунгоо…
Шагайн мэргэ | 4 бэрхийн шагайн мэргэ
Монголчууд бидний эрт дээр үеэс хүндэтгэн ирсэн шагайн мэргэ энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна. Шагайн мэргэ нь өдөрт 3 удаа хаяж үзэх ба түүнээс дээш олон удаа хаявал мэргэ төөрнө гэж үздэг байжээ. Шагайг Монголчууд бид эрт дээр үеэс хүндэтгэж шүтэж ирснийг Монголын нууц товчоон дээрээс харж болно. Тэмүжин болон Жамух нар анх анд барилдахдаа…
4 настай хүүхдийн богино үлгэрүүд
Бага насны хүүхдүүдэд зориулсан богино үлгэрийн жагсаалттай танилцана уу. Монгол үлгэрүүд Гадаад үлгэрүүд Буга Тэмээ 2 Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Цааш унших Өнхрүүш Эрт…
Ухаантай хүүгийн үлгэр
Ухаантай хүүгийн үлгэр Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр аж төрөн суудаг байж гэнэ. Долоон сайн хүүхэдтэй, зургаан улаан үнээтэй юм санжээ. Өвгөн эмгэн хоёр насан өндөр болсон учир долоон хүүгээ “Долоон тийшээ явж амь зуу” гэж хэлж гэнэ. Тэгээд зургаан хүүдээ зургаан улаан үнээгээ өгөөд хамгийн бага хүүдээ мод хагалдаг сүхээ өгөөд “Миний хүү…
Есгөлдэй өвгөний есөн хүү
Есгөлдэй өвгөний есөн хүү Эрт урьд цагт есөн хүүтэй Есгөлдэй өвгөн гэж байжээ. Нэг хааных дунд хатнаа гэнэт нэгэн шөнө алдчихаад хааны хошуу нутгаар нэгжин эрээд ер олсонгүй учир, хаан шадар олон ноёд түшмэлээ цуглуулан дунд хатныг заавал олох тухай зарлиг буулгасанд нэгэн түшмэл хэлсэн нь, — Ер нь Есгөлдэй өвгөнийхөөр ороогүй байна шүү. Тэднийд…
Гурван хатан
Гурван хатан Урьд нэг Матар Зөгий нэртэй хаан байжээ. Ёнхор Зөгий нэртэй хаан, гэдэг бас нэг хаан байжээ. Матар Зөгий хаан их юмтай баян хаан байжээ. Ёнхор Зөгий хаан бөөлдөг цагаан морьтой. Матар Зөгий нь гурван хатантай, мойл хар түшмэлтэй, чулуу шар хиатай. Баруун урд зүгт дайнд мордох гэж явжээ. Их хатныг “Чи юу хийж тавих…
Эмзэгхэн гүнж
Эмзэгхэн гүнж Эрт урьд цагт энхжин тогтносон нэгэн улсад угсаа залгамжлах цорын ганц хүүтэй сайхан сэтгэлт хаан, хатан хоёр аж төрөн суудаг байжээ. Эрх дураараа өссөн ханхүү нас биед хүрч нэгэн өдөр хаан аав, хатан ээждээ бараалхан ийнхүү хэлж гэнэ. “Хамгаас хайрт аав, ээж хоёр минь ээ. Би ганцаараа байхаас уйдаж залхлаа. Одоо гэрлэх хүсэлтэй…
Баян зурхайч, хоосон зурхайч хоёр
Баян зурхайч, хоосон зурхайч хоёр Баян зурхайч, хоосон зурхайч хоёр гэмгүй сайхан нөхөрлөж явсан юмсанажээ. Хоёулаа нэг нэг хүүтэй юм гэнэ. Тэгж байтал хоосон зурхайч бие барж гэнэ. Баян зурхайч нь хоосон зурхайчаа нутаглуулах газар үзэж, зурхай зурж гэнэ. Нэг сайхан дэвсэг байх юм гэнэ. Түүн дээр тавивал хүү нь Бодинпүүгийн амбан суух хувьтай харагдаж,…
Ядуу эр, хаан хоёр
Ядуу эр, хаан хоёр Эрт урьд нэгэн хаан байжээ. Тэр хаан үлгэр сонсох тун дуртай юмсанжээ. Дандаа шинэ, сонин үлгэр сонсох гэдэг байж. Ордны үлгэрчид мэдэх бүх үлгэрээ ярьчихсан тул хааны сэтгэлийг хангаж чадахаа байв гэнэ. Хаан: -Миний мэдэхгүй үлгэр ярьсан хүнийг охинтойгоо суулгана, хаант улсынхаа хагасыг өгнө! гэж зар тараах зарлиг буулгажээ. Үлгэр ярихыг…
Мэлхий гүнж
Мэлхий гүнж Эрт урьд цагт гурван хүүтэй нэг хаан байжээ. Хөвгүүд нь эрийн цээнд хүрэхэд хаан хажуудаа дуудан, – Өвгөрч хөгшрөхийнхөө өмнө би өөрийн хайрт хөвгүүд та нараа гэрлүүлж ачийнхаа зулайг үнэрлэмээр байна гэжээ. Хөвгүүд нь эцгээсээ, – Адис ерөөлөө өг дөө, эцэг минь. Аль газрын ямар хүний үртэй биднийгээ гэрлүүлмээр байна даа? гэж асуухад…
Ойн эзэн
Ойн эзэн Нэг хүний муур олиггүй зантай юм байж дээ. Эзэн нь нэг өдөр муураа шуудайд хийж, ой дотор, идэх юм элбэгтэй газар аваачиж, шуудайгаас нь гаргаж тавиад гэртээ харив. — За би, одоо энэ ойд амьдрах болсон хойно өөртөө байртай болъё гээд байшин барьж, тохилог сайхан амьдрах болжээ. Нэг өдөр муурыг гадуур явж байтал үнэг дайралдсан ажээ. Үнэг…
Царцаа Намжил
Царцаа Намжил Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэд сууж, гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээр байсан тулд нэгэн өдөр багш нь Царцаа Намжилд «Нутагтаа буц» гэж хэлжээ. Багш минь хүрээ хийдэд гурван жил сууж ном үзсэн хүн гэхэд маань ч уншиж…
Зараа туулай хоёр
Зараа туулай хоёр Эрт урьд цагт уужим талын тэрхэн нэг захад жижигхэн байшинтай эр эм хоёр зараа байжээ. Нэг өглөө эр нь гадаа гарч зогсоод ертөнцийн юм бүхнийг сонирхон харж байгаад жаахан зугаалъя байз гээд явав. Эм нь өглөөнийхөө хоол цайг бэлтгэж байлаа. Эр зараа тэгээд урагшаа тал уруу явж байтал нэг туулай дайралдаж гэнэ. Туулай ямагт өөрийгөө…
Сүүлэн хүү
Сүүлэн хүү Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байж гэнэ. Тэр хоёр нар сар харагдсан навсархай муу гэртэй, ачлагын ганц тэмээ, саалийн гурван ямаанаас өөр юмгүй ядуухан амьдардаг байжээ. Өчнөөн жил тэд хүүтэй болохыг мөрөөдсөн боловч одоо болтол тэр хүсэл нь биелээгүй ажээ. Нэг өдөр эмгэн ямаагаа сааж суутал ямаа нь үргэн тийрч хувинтай сүүг нь арай…
Баян түшмэл
Баян түшмэл Эрт урьд цагт баян түшмэл байж гэнэ. Ганц эрх тайж хүүтэй юм гэнэ. Тэр хүүгээ эрдэм сургахаар хавь ойрын эрдэмтдээр заалгаад сурдаггүй байв. Нэг өдөр түшмэл хатан хоёр хүүгээ панзчин болгохоор шийдэж нэг тулам мөнгө өгч: «Чи үүнийг худалдаад ир» гэж өгч явуулжээ. Хүү тулам мөнгөө үүрээд явах замд том үхэр чулуу дайралдаж…