төрсөн өдрийн мэндчилгээ

Төрсөн өдрийн мэндчилгээ

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 3 minutes

Төрсөн өдрийн БЭЛЭГ

Аяа Корсет

Та төрсөн өдрийн гайхамшигт бэлэг хайж байна уу? Танд санал болгох Аяа Корсет бэлгийн багцтай танилцаарай.

Ээждээ зориулсан үгс

Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ

Өглөөний тунгалаг агаарт дүүлэн нисэх
Өвч хангайн шувуудын жиргээ ч
Өнө мөнхийн гэрэл болсон таны минь
Өнгөт орчлонд хадаасан уянгыг яаж гүйцэхэв дээ

Тэнгэрт дүүлсэн уулсынхаа оройг харж
Тэнгэрлэг Монголын минь шүтээн гэлээ ч
Тэнүүн орчлонд дуугаан хадаах заяа хайрласан
Тунгалаг ариун ээжээс минь илүү шүтээн бидэнд үгүй

Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ

Час хийсэн нарийхан хоолойгоор орчлонд ирснээ зарлахад чинь
Чамайг л гэж ээж чинь зовлон бүхнээ мартсан байлгүй
Чимээгүй болохгүй улам чанга чанга уйлахад чинь
Чамайг аргадах гэж аав чинь сандрахдаа ээжийг чинь үнссэн байлгүй

Бүлээн цус нь судсаар чинь урсах Эзэн Чингисийн удам

Бүртэ Үжиний үзэсгэлэн ухаарлыг дагуулсан Монголжингоо
Бүүвэйн дуу аялан аялан өсгөх ээжийнхээ уянгын эгшиг
Бүхнээс илүү аавдаа эрхлэн айлгаж тунирхах охин ааль

Ийм л сайхан хувь заяаг эдлэхээр бүсгүй хүн төрдөг байлгүй
Ихэмсэг бөгөөд ухаалаг байхын учрийг ээжээсээ сурдаг байлгүй
Ихийг бүтээж Эх орноо хайрлахыг эцгээсээ өвлөдөг байлгүй
Ирж буцах цагийн эрхэнд удахгүй чи том охин болноо

Төрсөн өдрийн БЭЛЭГ

Аяа Корсет

Та төрсөн өдрийн гайхамшигт бэлэг хайж байна уу? Танд санал болгох Аяа Корсет бэлгийн багцтай танилцаарай.

Найздаа зориулсан шүлэг

Найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа хайртийгаа тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн хэнийгээ хайрлан инээгээрэй

Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Ариун сэтгэл хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Хайрт найз чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай.

Од бүхэнтэй шивнэлдэх гэж
Цэцэг бүртэй ярилцах гэж
Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи

Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг

Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай

Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай

Мөнх бус хорвоогийн
Мөч бүхнийг хожиж яваарай
Төрсөн өдрийн баяр тань
Түмэн жилээр үргэлжлэг

Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд

Төрсөн өдрийн БЭЛЭГ

Аяа Корсет

Та төрсөн өдрийн гайхамшигт бэлэг хайж байна уу? Танд санал болгох Аяа Корсет бэлгийн багцтай танилцаарай.

Ханьдаа зориулсан шүлэг

Учирч надтай золгохоор
Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ
Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе

Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Дүүгийн тухай шүлэг

Өөрийгөө биш намайг хайрладаг
Өнө мөнхийн ачлалтай ахдаа/дүүдээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төрсөн өдрийн мэндчилгээ аавдаа

Хатууг таниулж хайраа өгсөн
Хашир ухаантай аав таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төстэй нийтлэл