4 настай хүүхдийн зураг

6-7 настай хүүхдийн онцлог

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

6-7настай хүүхдийн онцлог

Хэрвээ та 6 настай хүүхдийн онцлог тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал хүүхдийн эмчид хандахыг бид зөвлөж байна. Учир нь хүүхдийн бие махбодын хөгжил, оюун ухаан хөгжил бүр онцгой ба заримдаа тэд үеэсээ түрүүлж хөгжих тохиолдол ч бий. Харин эсрэгээрээ үеийнхээ хүүхдүүдээс хоцор ч хөгжих тохиолдол ч бий.

Харин үүнд эмзэглэх хэрэггүй ба мэргэжлийн эмчид хандах нь маш зөв юм. Энэхүү нийтлэлээр бид нийтлэг 6 настай хүүхдийн онцлогийг тусган харуулахыг зорих болно.

6-7 настай хүүхдийн хэл ярианы хөгжил

6 настай хүүхдүүдийн дийлэнх хувь нь нэгдүгээр ангид элсэн орох нас нь юм. Тэд энэхүү насандаа дараах зүйлсэд суралцаж байдаг.

  • 5-6 үгэнд багтааж маш энгийн өгүүлбэрээр харилцдаг.
  • Маш энгийн даалгаврыг биелүүлж чаддаг болсон байна.
  • Зарим үгсийн олон утга санааг ойлгож эхлэнэ. Ингэснээр биднийг наргий тохуу хийж байна уу гэдгийг ялгадаг болно.
  • Сэтгэцийн чадвар маш хурдтай өсөж эхлэнэ.

6-7 настай хүүхдийг сургах боломж

  • Хамгийн энгийн хэллэгтэй ном, анхан шатны хүүхдийн ном уншгаж сургаарай.
  • Энэ насанд хүүхдүүд маш их ойролцоо утгатай үгсийг суралцаж байдаг.
  • Аливаа үүрэг даалгавар өгвөл 15 минут орчим маш анхааралтай төвлөрч ажиллаж чадна.
  • Тооны тухай ойлголт сууж эхлэнэ.
  • Өдөр, шөнө, баруун зүүн гэх мэт эсрэг зүйлсийн талаарх ойлголт сууж эхлэнэ.
  • Тэд хүнд аливаа зүйлийг амаараа хэлж ойлгуулах чадвартай болдог.

6-7 настай хүүхэдтэй дараах байдлаар харилцахаас татгалзаарай

  • Хүнд үгтэй ном уншуулах
  • Хүүхдийг айлгасан эсвэл дээрэлхүү байдлаар хандах
  • Сэтгэцийн зүй бус харилцаа

6-7 настай хүүхдийн биеийн хөгжил

  • Хүүхдийн шүд унаж шинэ шүд ургаж эхлэх нас
  • Энэ насны хүүхдүүд ихэвчлэн 6 см орчим өсөх ба 3-4 кг жин нэмдэг
  • Биеийн хэлбэр хөгжиж эхэлдэг нас
  • Хүүхдийн гэдэс болон хөл өвдлөө гэх нь элбэг. Учир тэд өөрийн биеийн өвдөлтийг анзаарч эхэлдэг байна.
  • Энэ насанд тэд орон зай, хурд, дуу зэрэгт суралцаж байдаг. Тийм учраас том машин, зам тээврийн хөдөлгөөнд маш анхааралтай хандаарай.

Сэтгэл хөдлөл болон нийгмийн байдал

  • 6 насанд хүүхдүүд илүү ээж ааваас хамааралгүй байхыг эрмэлзэж эхлэнэ. Илүү биеэ даах маягтай болж ирнэ. Өөрийгөө хичнээн том болсноо ойлгуулах гэж оролдоно.
  • Тэд бусадтай аливаа зүйлийг хуваалцаж сурна.
  • Хөвгүүд хөвгүүдтэйгээ, охидууд охидуудтайгаа л тоглодог нас.
  • Энэ насанд тэд илүү багаар ажиллаж сурна. Анхаарал төвлөрөх хугацаа нэмэгддэг.
  • Хэлний мэдлэг сайжрана. Аливаа зүйлсийг дүрслэн тайлбарлах гэж оролдоно.
  • Зарим хүүхдүүд энэ насан дээрээ худал хэлэх, хулгай хийх зэрэг үйлдэл хийж магад

Эцэг эхийн оролцоо 6-7 настанд

  • Энэ насанд хүүхдийн онлайн орчинд өнгөрүүлэх хугацаанд хяналт тавьж эхлэх ёстой. Учир нь ухаалаг гар утас, ТВ үзэх нь тэднийг нойрны асуудалд оруулж болзошгүй.
  • Хүүхдэдээ ном сайн уншиж өгөөрэй. Заримдаа тэд өөрсдөө дагаад үлгэрээ уншдаг болно.
  • Ухаалаг утас, ТВ- тэй зөв харилцах цагийн менежментийг суулгаж өгөөрэй.
  • Тэд өөрсдийгөө илэрхийлэх дуртай байдаг учир тэдний илэрхийлэмжийг сайн ойлгож өгөөрэй.
  • Усанд сэлэлт болон галын аюулгүй байдлын талаар ойлголт өгөөрэй.

Төстэй нийтлэлүүд

4 настай хүүхдийн зураг

4 настай хүүхдийн онцлог

Холбоотой нийтлэлүүд Дөрвөн настай хүүхдийн онцлог  4 нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид…

Төстэй нийтлэл