сэтгэгүй хөгжүүлэх тоглоом

Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх шилдэг 8 тоглоом

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

Бага насны хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хэл яриа, сэтгэн бодох чадвар , гар хөлийн хөдөлгөөн гээд хүүхдийг олон төрлөөр хөгжүүлэх хамгийн шилдэг 8 төрлийн тоглоомыг танилцуулж байна.

Jigsaw Puzzle game /Пазл тоглоом/

Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх хамгийн шилдэг тоглоомонд Пазл орно. Jigsaw Puzzle game буюу эвлүүлдэг тоглоом нь хүүхдүүд болон тэдэнтэй хамт тоглодог ээж аав нарыг олон жилийн турш зугаацуулж , хөгжүүлэх хөрөнгө оруулалт юм. Та эдгээр Puzzle game -н тусламжтайгаар хүүхдэдээ энгийн амьдралын логик ойлголтуудыг таниулан мэдүүлэх боломжтой. Жишээ нь та Өүлэн эхийн PUZZLE GAME -р дамжуулан хүүхдүүддээ эвтэй байвал хүчтэй байдаг тухай эртний Монгол ардын мэргэн ухааныг өвлүүлэх боломжтой. Аль эсвэл Дэлхийн газрын зурган PUZZLE -р дамжуулан дэлхийн улс орнуудын байршил мэдээ мэдээллийг олгох зэрэг олон ач холбогдолтой. PUZZLE GAME нь 2021 оны хамгийн эрэлттэй тоглоомын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

puzzle toy

Модон Блок тоглоом

Ганцаараа болон бусадтай тоглох боломжтой бөгөөд төсөөлөн бодох чадвар, сэтгэхүй хөгжүүлж гар хурууны хөдөлгөөний дэмжиж өгдөг.

Лего тоглоом

Лего тоглоомын нэг онцлог хүүхдийн наснаас хамаарч том жижиг хэмжээтэй байдаг бөгөөд энэ нь хүүхэд амандаа хийж хахах эрсдэлээс хамгаалдаг онцлогтой байдаг. Лего тоглоомоор хүүхдүүд тоглосноор сэтгэхүй хөгжиж, эрт тоолох, барилгаа хэмжих болон бутархайн анхан шатны ойлголтуудыг мэдэж авдаг.

Хүүхэлдэйн хувцас ба хүүхэлдэйн тоглоом

Маш олон хувцастай хээнцэр хүүхэлдэй байх албагүй хэдхэн хувцастай жижигхэн хүүхэлдэй байхад болно. Хүүхэд хүүхэлдэйн хувцсыг сольж өмсгөх нь өөрсдийнхөө хувцсыг сольж өмсгөх дадлага болдог ба хүүхэлдэйтэйгээ яаж харилцаж байгаа нь хүнийг ойлгох, хайрлах дадлага болж өгдөг.

барби тоглоом

ШАГАЙ НААДГАЙ

Монголчууд эрт дээр үеэс шагай наадгайгаар тоглож ирсэн шүү дээ. Яагаад гэвэл их энгийн.
Шагайтай байхад уйдах боломжгүй,  их олон төрлийн тоглоом тоглож болдог. Морь уралдуулах , 4 бэрх буулгах , шагай няслах гээд тоочоод байвал дуусахгүй. Мөн дээрээс нь шагайгаар тоглосноор бидний хараа сайжирч , гар хурууны хөдөлгөөн дээшилдэг, мөн шагайн тоглоомууд ихэвчлэн удаан өрнөдөг тул хүүхдүүд сууж сурна , тэсвэр хатуужилтай болж юмыг эцсийг нь үздэг зан чанартай болдог. Тоглоом ялагч ялагдагчтай тул хожиж болон хожигдож сурна. Ялахын тулд өөрийн гэсэн арга мэхтэй ч болдог гээд шагайн ач холбогдлыг тоочоод байх юм бол дуусахгүй их байдаг. Энд дарж Шагайн наадгай худалдан авах боломжтой.

shagai

Хүүхдийн гал тогооны хэрэгсэл

Хүүхдүүд эцэг эх, эргэн тойрныхоо бусад насанд хүрэгчдийг дууриах дуртай бөгөөд ингэж тоглох нь ирээдүйд олон зүйлийг турших сонирхолтой болгодог. Бас тухайн мэргэжлээс айх ( эмчээс айдаг бол ) мэдрэмжийг алга болгодог.

Хүүхэлдэйн байшин

Хүүхэлдэйн байшин бол дүр эсгэх болон төсөөлөн бодох чадварыг маш ихээр хөгжүүлж өгдөг олон талт ашигтай хүүхдийн тоглоом юм . Хүүхдүүд тань хүүхэлдэйгээр тоглох дургүй юу? Үлэг гүрвэл эсвэл супер баатрууд хүүхэлдэйн байшинд ч гэсэн орж болно шүү дээ.

Зургын хэрэгсэл

Заавал хээнцэр самбар болон шохой эсвэл зургийн том хэрэгслүүд гээд яахав. Энгийн усан будаг хэрэггүй цааснуудаас бүтсэн жижигхэн зургийн булан гаргахад болно. Усан будаг , өнгийн харандаа , тосон будаг гээд сонголт бол зөндөө. Хамгийн гол нь хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодоод арай том болонгуут нь хайч скочоор тоглуулаарай (мэдээж хяналттайгаар).

Сошиал орчинд хуваалцах уу?

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Асуулт, Хариулт

Төстэй нийтлэл