“Хараагдсан Гүнж” хүүхдийн үлгэр
Богино Хүүхдийн Үлгэр
Энд дарж бүх үлгэрийн жагсаалтыг үзэх
Хараагдсан Гүнж
Энэ бол маш гайхамшигт нэгэн түүх юм.
Эрт цагт нэгэн тосгонд тариачин хүү аавын хамт амьдран суудаг байжээ. Хүүгийн Аав маш хүнд өвчтэй байв. Нэгэн өдөр тэрээр хүүгээ дуудаж хүү минь миний бие өдөр ирэх тусам муудаж байна. Тиймээс би чамд үүнийг өгөх цаг болжээ гэж хэлээд нэгэн эвэр түүнд бэлэглэв. Хүү хариуд нь “аав минь энэ чинь зүгээр л нэг эвэр байна шүү дээ би үүнийг аваад яах билээ?” гэхэд хариуд нь
“Хүү минь энэ бол зүгээр ч нэг эвэр биш энэ бол шидэт эвэр юм чи энэ эврийг чихэндээ зүүх үед бусад хүмүүсийн бодлыг сонсож чаддаг болно” хэмээжээ. Төд удалгүй хэд хоногийн дараа түүний аав өөд болж Тариачны хүү ганцаараа үлдсэн юм. Одоо намайг гэх хүн надаас өөр байхгүй боллоо.Би цаашдаа бие даан амьдрахад суралцах хэрэгтэй гээд холын хол аялалд гарчээ.
Тэрээр маш удаан явсны эцэст нэгэн цайзад хүрэлцэн ирээд маш урт үстэй, аварга том биетэй тус цайзын эзэнтэй таарчээ. Үлэмж биетэн түүнийг хармагцаа “хэрвээ чи хоол сайн хийдэг бол би чамайг тогоочоороо ажилд авъя” гэжээ.
Тариачны хүү байдаг чадлаа шавхаж маш сайхан амтат зоог үлэмж биетэнд барьсан боловч тэр дороо халагджээ. Хүү цайзаас буцах замдаа хэн нэгний уйлж байхыг сонсоод уйлж буй дуун чимээг дагасаар нэгэн хонгилын үүдэнд ирэхэд хонгил дотор шаргал үстэй хөөрхөн охин ганцаараа уйлан сууж байлаа.
Хүү түүнээс яагаад уйлсныг нь асуухад
“Сайн байна уу? намайг Жеси гэдэг би энэ үзэсгэлэнт вант улсын гүнж билээ. Үлэмж биетэн аавыг минь алаад намайг энэ хонгил дотор хорьчихсон юм аа намайг эндээс гарахад туслаач гэж гуйжээ”. Үнэхээр харамсалтай зүйл болжээ. Гэхдээ би яаж туслах вэ? би бол ямар ч хүчгүй сул дорой зүгээр л энгийн нэг залуу харин тэр бол маш том үлэмж биетэн шүү дээ гээд хэсэг бодсон оо гэхдээ би юунд ч бууж өгч болохгүй гээд аавынхаа өгсөн шидэт эврийг ашиглахаар шийджээ.
Хэрвээ би үүнийг зүүгээд Үлэмж биетний бодлыг уншиж чадах юм бол түүнийг ялах боломжтой гээд шидэт эврээ зүүж Үлэмж биетний бодлыг уншихаар өмнө нь хоол хийж өгч байсан Үлэмж биетийн гэрийн зүг явлаа. Үлэмж биетний гэрийн гадаа ирж бодол уншигчаар түүний юу бодож байгааг тэрээр чимээгүй сонслоо.
Үлэмж биетэн гал тогоондоо хоол хийх зуураа “Маргааш өглөөний цайндаа би гүнжийг идэх болно. Миний урт сайхан үсэнд маш их хүч нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй дээ” гэхийг Тариачны хүү сонсож чадав. Үлэмж биетний их хүчний нууцыг тайлсан тариачны хүү үлэмж биетнийг унтаж байх хооронд урт үсийг нь хайчилж орхижээ.
Маргааш өглөө Үлэмж биет сэрээд их л хүч муутай болсноо мэдэрч толинд харвал түүний шидэт үс үгүй болсон байв. Яг энэ үед хүү гарч ирээд аварга том биетнийг ганцхан өшиглөөд ялан дийлжээ.
Тэр хурдхан хонгил руу гүйн очиж гүнжийг cуллаад Гүнж ордны харуулуудаа дуудан Үлэмж биетнийг өөрийн вант улсаас хөөн явуулжээ. Гүнжид Тариачны хүүгийн эр зоригтой байдал өөрийг нь аварсан ач гавьяа гээд бүх зүйл нь таалагдаж түүнтэй гэрлэж аз жаргалтай сайхан амьдарсан юмсанжээ.
Гүнжийн үлгэр Цасан гуа ба долоон одой
Бусад холбоотой богино үлгэрүүд
Сошиал орчинд хуваалцах уу?
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.