4 бэрх

Шагайн мэргэ | 4 бэрхийн шагайн мэргэ

Сошиалд хуваалцах уу?

Монголчууд бидний эрт дээр үеэс хүндэтгэн ирсэн шагайн мэргэ энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна. Шагайн мэргэ нь өдөрт 3 удаа хаяж үзэх ба түүнээс дээш олон удаа хаявал мэргэ төөрнө гэж үздэг байжээ.

Шагайг Монголчууд бид эрт дээр үеэс хүндэтгэж шүтэж ирснийг Монголын нууц товчоон дээрээс харж болно. Тэмүжин болон Жамух нар анх анд барилдахдаа шагай солилцсон түүхээс шууд харж болно.

Ингээд шагайн мэргэний тайлалтай танилцана уу.

Дөрвөн бэрх , Дөрвөн морь, тэмээ, хонь, ямаа

  • Дөрвө бэрх – Машид сайн тэргүүн төлгө, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ.
  • Дөрвөн морь – Мэргийн дээд төлгө, үйлс өлзий дэмбэрэлтэй бүтэх ерөөлтэй.
  • Дөрвөн тэмээ – Урт удаан өлзийтэй, бэлгэ шинжийг бадраах амой.
  • Дөрвөн хонь – Хүссэн бүхэн бэлэг ерөөлтэй бүтэж сайхан эмэгтэйтэй уулзаж магад
  • Дөрвөн ямаа – Бусдын гарт ужиг яриа хэлцэлээр тохиролцох талтай.

Гурван морь, хонь, тэмээ, ямаа

  • 3 морь 1 тэмээ – Ирж очих нь түргэн, хүсэл мөрөөдөл бүрэн биелэнэ.
  • 3 морь 1 хонь – Тэгш сайн, ажил хэрэг зориг 2 талд баяртай сайн.
  • 3 морь 1 ямаа – Санаж бодсон хэрэг зориг 2 талд баяртай сайн.
  • 3 тэмээ 1 морь – Урт удаан баяртай хэрэг үйл бүхэн бүтнэ.
  • 3 тэмээ 1 хонь – Хүч төгөлдөр боловч бүтээмж муу, саад учрана.
  • 3 тэмээ 1 ямаа – Үйл хэрэг гадны хүний талд, гэвч хэтийн төлөв сайн.
  • 3 хонь 1 морь – Өөрийн талд бат сонин тавилантай учирч магад
  • 3 хонь 1 тэмээ – Гадны нөлөөгүй, идээ будаатай учрах тавилантай.
  • 3 хонь 1 ямаа – Ирж очих нь түргэн, зорьсон хүнтэйгээ уулзалдахгүй
  • 3 ямаа 1 морь – Цагаан хэл аманд орох, зорьсон хэрэг бүтэмжгүй байх
  • 3 ямаа 1 тэмээ – Үйл бүтэхгүй, гадны нөлөөтэй яваад ирээгүй байх
  • 3 ямаа 1 хонь – Үйл бүтэмж муу, хар буруу санаатантай учрах

Хоёр морь, тэмээ, хонь, ямаа

  • 2 морь 2 тэмээ – Үйл хэрэг бүтэмжтэй, зам мөр өлзийтэй.
  • 2 морь 2 хонь – Алсын үйл түргэн бүтэх, түшмэл дээдэстэй учрах
  • 2 морь 2 ямаа – Хэрэг зориг амар бүтэхгүй, мөргөлдөөнд дийлж магад
  • 2 морь 1 тэмээ 1 хонь – Баяртай сайн, бодлого бүхэн биелэнэ.
  • 2 морь 1 хонь 1 ямаа – Өлзийтэй сайн, тус хүргэх хүнтэй учрана.
  • 2 морь 1 тэмээ 1 ямаа – Алсын үйл хэрэг сайн, хүсэл мөрөөдөл биелэнэ.
  • 2 тэмээ 2 хонь – Өөрийн тал саадтай байх, сайн нөхөртэй учрах
  • 2 тэмээ 2 ямаа – Алсуураа саадтай, явдал мөр удаан, маргаантай.
  • 2 тэмээ 1 хонь 1 ямаа – Аливаа хэрэг явдал бүтэх нь эргэлзээтэй.
  • 2 тэмээ 1 морь 1 хонь – Хэл хүргэж ирэх, Өөрийн талд сэтгэл ханамжтай.
  • 2 тэмээ 1 морь 1 ямаа – Анхны явдал баяртай. хожимдсон ч хэтийн төлөв найдлагатай.
  • 2 хонь 1 морь 1 тэмээ – Алсын хэл сайн, асуудал таны талд
  • 2 хонь 1 морь 1 ямаа – Зөн бэлгэ баяртай, хувь заяаны тэнгэр таныг ивээнэ.
  • 2 хонь 1 тэмээ 1 ямаа – Үйл явдэл бүтэх эсэх нь шийдгүй.
  • 2 ямаа 1 морь 1 тэмээ – Эсэн мэнд, хүлээвч уулзах бэрх, яриа хэлцэл саадтай
  • 2 ямаа 1 морь 1 хонь – Үйлс бүтэмж удаж биелэнэ, тэмцэлд дийлэгдэх талтай.
  • 2 ямаа 1 тэмээ 1 хонь – Хэрэг явдал бусдын талд сөргөлдөөнтэй байх
  • 2 ямаа 2 хонь – Хэрэг бүтэх нь үл мэдэгдэх, эмэгтэй хүнд хууртагдаж мэднэ.

Санал болгох нийтлэл:

Төстэй нийтлэл