Хүүхдийн хөгжил

Хүүхдийн тархины хөгжилд нөлөөлөх 5 хүчин зүйлс

Сошиалд хуваалцах уу?

Хүүхдийн сэтгэл судлал, тархины хөгжилд нөлөөлдөг 5 хүчин зүйл

Хүүхдийн тархины чадварыг хөгжүүлэх нь түүнийг олон мянган IQ асуулт эсвэл хичээлийн ном уншуулна гэсэн үг биш юм. Тэдний ой санамжийг өдөр болгон шалгаж сайжруулах тухай  ч биш юм. Хүүхдийн тархийг хөгжүүлнэ гэдэг эцэг эхийн хүүхэдтэйгээ хийж болох энгийн зүйлсүүд бөгөөд үүнийгээ өдөр бүр хамт хийх нь чухал байдаг. Та хүүхдийнхээ тархины хөгжлийг дээшлүүлэхийн тулд дараах 5 зүйлийг бяцхан үрстэйгээ хамт хийж болно.

Хүүхдээ суулгаж биш хөдөлгөж тоглуулцгаая

Та хүүхдээ бүхий л талаараа зөв хөгжилтэй болгоё гэвэл утас ,таблет бариулахаасаа илүүтэйгээр блок буюу барьж нийлүүлдэг тоглоом, санах ойг хөгжүүлэх тоглоом , гар урлалын сонирхолтой тоглоомууд болон баримлын шавраар тоглуулаарай. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд эдгээр тоглоомууд нь зөвхөн тархины сэтгэн бодох хөгжилийг ч биш бие махбодийн хөгжил (гар хурууны нарийн хөдөлгөөн, хөлийн хөдөлгөөн гэх мэт) –д хамт нөлөөлдөг байна. Зөвхөн утас барьж өссөн хүүхэд нэгдэгүүр ангид ороод үзэг , харандаагаа барьж чадахгүй үеийнхнээсээ  хоцрох хандлага байдаг бол “эсрэгээрээ шагай, лего зэрэг биет тоглоомоор тоголж өссөн хүүхэд дүрс  болон тоо гээд олон янзын мэдлэгтэй” нэгдүгээр ангидаа ордог байна. Хүүхдийн тархины хөгжилд тоглоом хэрхэн нөлөөлдөг тухай бидний өмнөх нийтлэлтэй танилцаж болно.

хүүхдийн хөгжил

Хүүхдэдээ уншиж өгөх биш, хүүхэдтэйгээ хамт унш

Таны хүүхэд уншиж сурч эхэлж байна уу? Тэгвэл та хүүхдэдээ бүх номоо уншиж өгөөд хүүхдэдээ зөвхөн зураг харуулах хэрэггүй. Харин ч хүүхдийн анхаарлыг үгсэн дээр илүү их төвлөрүүлж хүүхэдтэйгээ хамт ном унших хэрэгтэй. Бүр сонирхолтой болгохыг хүсвэл дүрээ хуваарилж аваад  жүжиглэж тоглосон ч болно шүү дээ. Судалгаанаас үзэхэд энэ нь тэдний унших чадварыг дээшлүүлж “номонд илүү дурлуулж өгдөг байна”. Мөн хүүхдэд үлгэр уншиж өгөх нь хүүхдийн тархины хөгжилд чухал ач холбогдолтой байдаг байна. Манай сайтын үлгэр цэс рүү хандаж богино үлгэр хүүхдэдээ уншиж өгөөрэй.

Хүүхдийг идэвхтэй суралцуул

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэг юм зааж өгч байна гээд нэг бичлэг тавьчхаад түүнийг бүү орхи. Бидний тархи юмыг сонсож биш , аливаа зүйлийг хийж байж сурдаг. Хэрэв та хүүхдэдээ дөрвөлжин дугуй болон гурвалжин дүрсүүдийг зааж өгч байгаа бол гэрийн ямар зүйлс эдгээр хэлбэртэй байна вэ хэмээн хайлгаж болно. Том өрөөний хэдэн зүйлс улаан өнгөтэй байна вэ гэж тоолуулан хүүхдэдээ өнгөний болон тооны мэдлэг өгч болно. Үүнийг зөвхөн гэртээ ч биш гадуур явж байхдаа ч гэсэн хүүхэдтэйгээ хамт тоглож болно. Хүүхдийн нас насны ангилалд тохирсон тоглоомын тухай мэдээллийг эндээс унгаарай.

Хүүхдийн тоглоом

Тэдний бодлыг асуу

Бяцхан үрстэйгээ хамт байхад заримдаа тэд хэл сугалчих гээд олон асуулт асуудаг шүү дээ. Тэдгээрт нь шууд хариулахгүйгээр “харин чи үүнийг юу гэж бодож байна вэ?” гэж хүүхдүүдээ сонирхсон зүйлийнх нь тухай өөрсдөө бодож эргэцүүлэх цаг өгөөрэй. Мэдээж хүүхдүүд шууд хариулж чадахгүй байж болно тэр үед нь та тусалж зөв хариултруу чиглүүлж болно. Энэ дасгал нь “хүүхдэд аливаа зүйлийг өөрөө ухаж боддог сэтгэлгээ“-г зааж өгдөг байна.

Хүүхдэдээ итгэ

Таны хүүхэд хэр ухаантай байх нь хамаагүй , та хүүхдээ хамгийн ухаантай нь гэж итгээрэй. Энэ нь тэднийг тэнгэрт тултал нь магт гэсэн үг ерөөсөө биш юм шүү. Харин ч  зөв үйлдлийг нь магтаж миний хүүхэд чадна гэсэн итгэл төрүүлэх юм. Хүүхдийг бага байхад нь магтахдаа үр дүнг магтахаасаа илүүтэйгээр тухайн “үр дүнг гаргаж байгаа хүчин чармайлтыг нь магтах нь хүүхдэд ирээдүйд тууштай , дайчин байх суурийг тавьж өгдөг”.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Асуулт, Хариулт

Similar Posts