Ээжийн тухай шилдэг 50 шүлэг
Унших хугацаа: 15 minutes
ЭЭЖ МИНЬ
Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурханаас илүү
Халуун хэвлийнд тань амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй юм
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очино
Өдийн том болчихоод байхад
Өхөөрдөж ирээд л үнсдэг юм
Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч
Өвөр дээр нь эрхэлмээр болох юм
ЭЭЖ
Нулимсаа хүртэл биднээс нууж явда ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай
ЭЭЖ ТАНЬДАА ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ
Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Ивлэсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурхнаас ч илүү
Халуун хэвлийд чинь амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй ээ
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очно
Та минь эрүүл энх урт удаан наслаарай
ЭЭЖ
Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ
ЭЭЖ
Уулын чулууг
Ус руу шидлээ
Ус чулуудаа тэврээд бүүвэйлэхэд
Ижийгээ саналаа…
Илдний хугархай шиг
Оргилын тэр чулууг
Эрхиний шүр шиг болоход
Ижийгээ би олно…
ГАНЦХАН ЭЭЖДЭЭ УНШИХ ШҮЛЭГ
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла
ЭЭЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон
Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.
Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.
Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл Нас насны намарт Мартагдана гэж үгүй…
ЭЭЖ
Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн
Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын
Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь
Би би…. хүмүүний дээд ээжтэй хүн шүү дээ.
ЭЭЖ
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
ЭЭЖ
Уулын чулууг
Ус руу шидлээ
Ус чулуудаа тэврээд бүүвэйлэхэд
Ижийгээ саналаа…
Илдний хугархай шиг
Оргилын тэр чулууг
Эрхиний шүр шиг болоход
Ижийгээ би олно…
ЭЭЖДЭЭ
Гэгээ шагайх зайгүй сүмбэн цагаахан байсийм
Гилтэгнэн сэвлэг илбэсэн сэвгүй булбарайхан байсийм
Гялбарлага солонго наадсан толин ягаахан байсийм
Гэрэлт амьдралаа зориулсан бүсгүйн заяа байсийм
Нарыг цоо ширтсэн бүргэдийн нүдтэй байсийм
Навчит ойн согоо мэт дүрэлзсэн тунгалаг байсийм
Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүртийх ч судалгүй байсийм
Үнэнч амьдралаа зориулсан эхийн заяа байсийм
Нарны туяа наадсан хилэн хархан байсийм
Намалзан тослог дааварласан сэвхгүй зөөлхөн байсийм
Бэлхүүс гоолиг нуруунаа сулдаа асгарч байсийм
Буурал суусан үсэндээ орчлонгийн тоосыг аргадсийм
ЭЭЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
Бүүвэйн дууг сонсмоор байна ээж таниасаа
Бурхан минь таниас нэг зүйл гуйя
Бүтэхгүй гэж битгий хэлээрэй гуйя
Буурал хорвоод ганцхан удаа би
Бүүвэйн дууг зүүдэндээ ч болов сонсмоор байна
Төрүүлсэн эх минь намайг орхиж явсан
Тэвэрч үлдсэн аавдаа би хоёрхон сартай байсан
Ээж минь энэ үед бүүвэйн дуу аялсан ч
Энэ бие минь түүнийг яаж мэдэх билээ
Эцэг хүн хэрвээ бүүвэйн дууг
Эхийн адил уянгалаг аялдагсан бол
Энэ бие минь хүссэн дуугаа
Эцгээсээ сонсчих байсан даа хөөрхий
Бурхан үүнийг биелүүлж чадахгүй ч
Би мэдсэн хирнээ гуймаар байна
Буцаад яв гэж түлхсэн ээж таниасаа
Бүүвэйн дууг нэг л сонсмоор байна
ИЖИЙГЭЭ АМЬДАД ҮХЭЖ БОЛОХГҮЙ
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
ЭЭЖЭЭ САНАНА
Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр санана
Үдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
МАРТЫН 8
Хавар бүрийн энэ өдөр ээж дүү бидэн
Хуйхалсан толгой чанаж аавыг хүлээдэг
Хавар бүрийн энэ өдөр аав
Хониноос ирж өгөхгүй удаад байдаг.
Хавар бүрийн энэ өдөр ихэнх дээ л
Хавсарга тавьж улаагаар эргэж өнждөг
Нүдгүй шуурган дундаас аав минь
Нэг л мэдэхэд уяан дээрээ бууж байдаг
Хавар бүрийн энэ өдөр ээж дүү бидэн
Хоолоо гаргаж аавыг угтдаг
Цээл өврөөсөө аав минь
Цэцгийн түрүүч шиг цэнхэр ишиг гаргаж ижийд бариад инээмсэглэдэг
Хумхын цагаан тоосонд дарагдсан нүүрнээс нь
Хоёр нүд, бас шүднүүд нь цайлалзаж байдаг сан
Хаваржингаа л аав ингэж орой бүр, хэд хэдээр нь
Халуун амьт “цэцэгсийг” ижийд зөөдөг
Дэнжигэр тэр амьтдыг ижий минь харин
Дээлийнхээ хормойг дэвсэж байгаад амлуулдаг даа
Хайрыг эр хүн түгээж, эмэгтэй нь амилуулдагийг
Хар багаасаа л би ийн мэдэрч өссөнсөн
Хавар бүрийн энэ өдрийн орой
Халуун ам бүлээрээ бид толгой шийр иддэг
Манай хотонд яргуйн түрүүч шиг цэнхэр ишиг
Мартын наймны нар луу майлж байдаг сан…
ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ШҮЛЭГ
Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
ЭЭЖЭЭ ГЭЖ БИ ХЭЛД ОРСОН
Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа
Энэрэл хайрын учиг
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон
Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоёсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа
Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.
Эргэх хорвоогийн жамаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн
Ээжээ Би Таньдаа Хайртай
Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай
ЭЭЖДЭЭ
Ээжийг дэлгүүрт өртэй болгосон
Энэ гутлыг өмсөөд явахдаа
Харих зам хэчнээн холыг мэдэрдэг.
Харцны үзүүрт л тордог жижигхэн бор сууц минь
Намайг орхиод холын хол нүүчихсэн юм шиг санагддаг.
Худалдагч эгчийн инээмсэглэлээс өөр хүйт даах юмгүй
Сумын бөөний төвийн гадаах модон сандал дээр цуглах
Согтуу ах нарын өнөө л чанга дуу илүү дулаахан байдаг.
Харих замыг минь уртасгах ийм учралууд
Шоргоолжны үлгэр мэт
Шоргоолжны үлгэрээсээ ч бяцхан амьдралынхаа
Шоргоолж нь болж амьдрах миний л ээж…
ЭЭЖДЭЭ УНШИХ ШҮЛЭГ
Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүд
Амьдрал дээр зөндөө л байдаг
Аньсганд багтахаа больсон нулимс
Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг
Зургаан тэр бум хүмүүс дунд ганцаардаж
Цурхиртлаа уйлмаар, цөхөртлөө хашгармаар
Чимээгүй холын хол явчихмаар
Чийрхэж даарсан хүйтэн өдрүүдээр
Чиний төлөө үхэж чадах
Чулуун багана шиг хоёрхон хүн байдгийг санаарай
Чамд амьдрал хайрлаж,чамаас хором ч холдоогүй
Чиний төлөө үхэж чадах цаад 2 буурлаа сана.
Живхийг чинь үнэрлээд тайтгардаг аавтай хүн байж
Жихүүн салхинд ганхаад уйлж суугаад яах юм
Жижиг баривчийг чинь үнсээд сүү өргөдөг ээжтэй хүн байж
Жиндээх жаврын үзүүрт нулимсаа хийсгээд яах юм
Ертөнцөд чамаас амиа ч харамлахгүй хоёрхон хүн байдаг
Ерөөл хэлж сүү өргөөд хайраа асгаж л суугаа
Юүлүүр шиг амьдралын зовлонгийн цоорхойг таглаж
Ердөө л чиний төлөө амьдардаг 2 бурхнаа сана
Хайрт чинь хуурлаа гээд уйлаад суугаа та
Хамгийн түрүүнд ээжийгээ санаарай
Хайраа бүгдийг нь чамруу асгачихаад
Хоногийн шөнөд бүүвэйн дуу зүрхэндээ аялах
Хорвоогийн хоёрдох нар ижийдээ л гүйгээд оч
Ажлаасаа гарлаа, алт мөнгө дутлаа гэж шаналж сууна уу
Аавдаа л гүйж очоод үнэрлүүл
Амирлангүй тэнгэр элчит наран аавдаа
Аньсган дахь нулимсаа шингэтэл нэг үнэрлүүл
Алтан наран зүрхийг тань дулаацуулна,
Эмнэлгийн орон дээр гуниглан хэвтээ та
Ижийгээ тарни шиг дуудаж тайтгараарай
Ивээлт хорвоод таны л төлөө үхэж чадах
Эвий 2 бурханаа санаж эрүүл болж өндийгөөрэй
Хөлийн чинь улыг хайраараа зөөллөж
Хүслийн чинь жолоонд сүүн сэтгэлээ уяж
Хүүгээ гэж чиний төлөө амьдрах
Хүйтэн хорвоогийн дулаахан наран ижий ааваа санаарай
Жаврыг чинь хайраар таглаж
Зовлонг чинь сэтгэлээрээ халхалж
Алдааг чинь нулимсаараа угааж
Амьдралд чиний боол шиг бөхийх
Амин 2 бурханаа санаж
Алд алд санаа алдалтаа нулимстайгаа хамт хөвөрдөөд хая
Айдсаар дүүрсэн зүрхийг тань аавын залбирал зоригжуулнаа
Ангир цээжний гунигийг тань ээжийн өргөсөн сүү бүлээцүүлнээ
Амьдралд нар ч бий шуурга ч бий
Амьд 2 бурхантайгаа хамт байхад алзахгүй даваад л гарна
Хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт санагдаж
Хэн нэгэнд үхтлээ гомдож уйлж
Хаа нэгтэй харууслын далайд итгэлээ алдаж
Халуун бие чинь бүлээрэн өвдөөд суугаа бол
Хамгийн түрүүнд та ижий аавдаа очоорой
Хацраа өгч үнсүүлээд цурхиртлаа уйлахгүй юу
Хар усанд хөлчүүрч бааранд согтохоос урьдаад
Хайраа чамруу бүгдийг нь асгадаг 2 бууралдаа очоод нэг үнэрлүүлээрэй
Жихүүн амьдралд даарч хүн л болсон хойно уйлалгүй яах бэ
Зүгээр л төрсөн гэртээ очоод ээжийнхээ цайг уугаад ярилц
Зүүдэлтэй суудалтай хүний энэхэн орчлонд
Зүүдэндээ хүртэл чамаас салдаггүй ижий аавдаа оч
Чамд хэцүү үе жаргалаас чинь цөөхөн ирэх ч тэр л үед
Чиний төлөө үхэж чадах ХОЁР хүн байгааг санаарай…
ЭЭЖДЭЭ ШҮЛЭГ
Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир
Шүлгэлмээр агуу хүн ээжийгээ л хайрла
Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт
Бурханд биш ээждээ л залбир
Бусдыг биш ээжийгээ л шүт
Буянт эх хүн ээжийгээ л хайрла
Холын бурхадаас илүү ээждээ л залбир
Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт
Хожим харамсахгүйгээр амьдад нь л ээжийгээ л хайрла
Бүхний дээд хүн ээждээ л залбир
Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт
Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла
Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир
Нас насны их буяныг нь шүт
Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла
Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт
Ондоог биш зөвхөн ээждээ л залбир
Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла
Амь амьдад нь ээждээ л залбир
Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт
Ачит эх хүн ээжийгээ л хайрла
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЭЭЖДЭЭ ЗОРИУЛАН ЗОХИОСОН ШҮЛГҮҮД
БИ ЭЭЖДЭЭЭ МАШ ИХ ХАЙРТАЙ
Би жаахан хүү
Гэхдээ асар том сэтгэлтэй,
Би ээждээ маш их хайртай
Би түүнд цэцэг өгөх болно!
ЭЭЖИЙН ХАМААТАН САДАН
Бидний шархыг хэн үнсдэг вэ
Зөөлөн эрт сэрдэг үү?
Эдгээр нь хайрт ээжүүд юм
Та байгаа нь сайн хэрэг!
МИНИЙ ЭЭЖ
Энэ хорвоод олон ээжүүд бий
Хүүхдүүд тэднийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг.
Зөвхөн ээж ганцаараа байна
Тэр надад бусдаас илүү хайртай.
Тэр эмэгтэй хэн бэ? Би хариулах болно:
Энэ бол миний ээж!
ТУСЛАХ
Ээжид хэцүү байна, би үүнийг мэднэ.
Би түүнд ихэвчлэн тусалдаг –
Би бүх тоглоомыг дараалан тавина
Би түүнд яаж угаахыг хэлэх болно.
Ширээн дээр өсөх
Би маш их зүйлийг хийж чадна.
ЭЭЖДЭЭ ӨГӨХ БЭЛЭГ
Би ээждээ хайртай
Би түүнд бэлэг өгье.
Би өөрөө бэлэг хийсэн
Будагтай цаасаар хийсэн.
Би ээждээ өгье
Эелдэгээр тэврэх.
ДЭЛХИЙ ДЭЭР ИЛҮҮ САЙН ЭЭЖ БАЙХГҮЙ
Хайрт ээж минь
Би чамайг өглөө эрт үнсье
Би чамайг маш зөөлөн тэврэх болно …
Яагаад гэж бодож байна?
Би нууцаа илчлэх болно:
“Дэлхий дээр илүү сайн ээж байхгүй!”
ЭЭЖИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ
Үүнээс илүү амттай зүйл байхгүй
Ээжийн инээмсэглэл –
Нарны гэрэл анивчих шиг
Чичирхийлэгч нь харанхуйг арилгах болно!
Энэ нь сүүлээ анивчуулах мэт
алтан загас
Зүрх сэтгэлд баяр баясгаланг авчрах болно
Ээжийн инээмсэглэл!
ЭЭЖ ЭЭ
Ээж энхрийлэх болно
Ээж чамайг баярлуулах болно.
Хэрэв тэр загнвал
Энэ нь үргэлж уучлах болно.
Би түүнтэй хамт айхгүй байна
Муу санаатан байхгүй.
Илүү эелдэг, илүү үзэсгэлэнтэй гэж байдаггүй
Ээжүүд минь!
ЭЭЖИД БҮХ ЗҮЙЛД ХАРИУЛТ БИЙ
Ээжид бүх зүйлд хариулт бий
Бүх зүйлд хангалттай цаг байна:
Би хэвтэж байна – унтдаггүй,
Би босож: “Сайн уу! Энд сүү, жигнэмэг байна.”
Тэгээд ширээн дээр эргэлдсэн хэвээр байна
Том аяга будаа.
Хэрэв – хөгжөөх болно – харамсалтай нь
Манай ээж хүн бүрээс дээр!
БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ
Бямба гаригт би ямар их дуртай
Ээж ажилдаа явдаггүй.
Чи түүнтэй тоглож болно
Тэгээд гудамжаар алхаарай.
Тэр чамайг амттай оройн хоолоор хооллох болно
Дараа нь зохих амттан
Би түүнийг тэврээд тайван унтаж,
Би ээждээ хайртай.
ТИЙМЭЭС ЭЭЖ НЬ ГУНИГТАЙ БАЙДАГГҮЙ
Ямар өдөр хараарай
Цонхон дээрх нар.
Би ээждээ өгмөөр байна
Бага зэрэг баяр баясгалан.
Тиймээс гэрэл гэгээтэй, дулаан өдөр
Ээж гунигтай байгаагүй.
Хэзээ ч аз жаргалд хүргэхгүй
Энэ нь түүнд хангалтгүй байсан.
ЭЭЖ ЭЭ
Ээж, ээж, ээж –
Би дахин дахин давтаж байна
Учир нь би өгсөн
ээж минь надад хайртай
Мөн халуун дулаан, бишрэл,
Тайтгарал, эелдэг байдал хоёулаа …
Би бөхийж, хүндэлдэг,
Мөн би чамд хайртай, ээж ээ!
ЭЭЖИЙГ БАГА БАЙХАД
Ээжүүд бага байхад
Тэд насанд хүрсэн болохыг мөрөөддөг байв
Хувцаслалтыг гоёмсог, загварлаг болгох
Өдөр бүр өөрийгөө худалдаж аваарай.
Ээжүүд насанд хүрсэн үед
Дараа нь тэд мөрөөдөж байсан зүйлээ мартжээ.
Тэд тоглоом худалдаж авдаг
хүүхэлдэй, робот, шажигнуур.
ЭЭЖИЙН ХАМГИЙН САЙН НАЙЗ
Ээж бол миний хамгийн сайн найз
Эсвэл найз.
Ээжтэйгээ аймаар биш
Дулаан, цасан шуурга байхгүй.
Бид ээжтэйгээ бүжиглэж, дуулдаг
Хамтдаа зуурсан гурил зуурах.
Хайрт ээжтэйгээ
Бүх зүйл надад сонирхолтой байдаг.
ЭЭЖИЙН ГАРААС
Би ээжийнхээ гараас хөтлөөд алхаж байна
Би эргэн тойрон дахь бүх хүмүүс рүү инээмсэглэдэг.
Тэгээд би нуруугаа шулуун байлгадаг
Сайхан цацагт хяруул шиг.
Би ээжээрээ бахархаж байна!
Түүнтэй хамт тухтай, дулаахан байдаг.
Тэгээд би хамгийн шилдэг нь гэж бодож байна!
Би ээжтэйгээ ямар азтай байсан бэ!
БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ
Ээж намайг авчирдаг
Тоглоом, чихэр,
Гэхдээ би ээждээ хайртай
Үүний төлөө огт биш.
Хөгжилтэй дуунууд
Тэр гонгинож байна
Бид хамтдаа уйдаж байна
Энэ нь хэзээ ч болдоггүй.
Би түүнд нээнэ
Миний бүх нууц.
Гэхдээ би ээждээ хайртай
Зөвхөн үүний төлөө ч биш.
Би ээждээ хайртай
Би чамд шууд хэлье
За, зүгээр л
Тэр бол миний ээж!
ЭЭЖ ЮУ Ч ХИЙЖ ЧАДНА
Ээж юу ч хийж чадна!
Хүүхдүүд бүгд ээжээрээ бахархдаг!
Миний аав ч сайн
Харин чи ээжгүйгээрээ төөрч орхино.
Хэн миний будаа амттай болгох вэ?
Гахайн сүүлийг хэн сүлжих вэ?
Хэн надад үлгэр ярих вэ?
Хэн надад зориулж дуу дуулах вэ?
Хэн өвдөг дээрээ үлээж байна
Хэрэв би гэнэт унавал?
Би ээжийгээ тэвэрье
Би түүнгүйгээр амьдарч чадахгүй!
МИНИЙ ЭЭЖ
Бүх дэлхийг тойрон яв
Зөвхөн урьдчилан мэдэж аваарай:
Та илүү дулаахан гарыг олохгүй
Мөн ээжийнхээс илүү зөөлөн.
Дэлхий дээр та нүдийг олохгүй
Хайртай, илүү хатуу.
Бидний хүн нэг бүрд ээж
Бүх хүмүүс илүү эрхэмлэдэг.
Зуун зам, эргэн тойрон дахь замууд
Гэрлийг тойрон алх:
Ээж бол хамгийн сайн найз
Ээжээс илүү – үгүй!
ЭЭЖ ЭЭ
Ээж ээ, маш их
Би чамд хайртай!
Би шөнөдөө маш их хайртай
Би харанхуйд унтдаггүй.
Би харанхуй руу ширтэнэ
Машины үүр цайх.
Би чамтай үргэлж хамт байдаг
Ээж ээ, би чамд хайртай!
Тиймээс үүр цайж байна.
Энд үүр цайж байна.
Дэлхий дээр хэн ч байхгүй
Илүү сайн ээж гэж байхгүй.
ХАЙРТ ЭЭЖ
Өглөө сэрэхэд
Би чам руу яарч байна, хайрт ээж ээ,
Би чиний харцтай уулзаж,
Тиймээс өглөө хамгийн сайхан нь байх болно.
Чи намайг энхрийлэн тэвэр
Та өдөр бүр өглөөний цай бэлддэг
Та бага зэрэг загнадаг,
Би чамд туслахаас залхуурах үед.
Гэхдээ би мэднэ – чи надад хайртай,
Тэгээд би чамд хайртай
Чи үргэлж надтай хамт байх болно
Надад аз жаргал, баяр баясгалан, гэрэл гэгээ өг!
ЭЭЖ МИНЬ
Хайр ба дулаанаар дулаахан,
Хайр, эелдэг байдал, эелдэг байдал,
Үлгэрт итгэхэд минь тусална
Надад баяр баясгалан, хайрыг өгөх болно.
Духан дээрх үсийг минь арчиж,
Мөн харахад энэ нь аз жаргалыг авчрах болно
Намайг маш эелдэгээр тэврэх болно
Үүрд тайван инээмсэглэлээр.
Дэлхий дээр байхгүй гэдгийг би ойлгох болно
Хүүхдүүд бид бүгдэд илүү ойр байдаг хүн
Зөвхөн миний төлөө юу ч хийх болно
Миний хайрт ЭЭЖ!
ЭЭЖ ЭЭ
Ийм зүйл тохиолддог –
Нохой хуцдаг
Сарнайн хатгалт
Хамхуул хатгах болно.
Тэгээд шөнө би зүүдлэх болно
Асар том нүх.
Та бүтэлгүйтэх болно.
Унахдаа чи: Ээж ээ!
Тэгээд ээж гарч ирнэ
Миний хажууд
Мөн айдаг бүх зүйл
Хажуугаар нь өнгөрөх болно.
Тэр инээмсэглэх болно –
Хагархайнууд алга болно
Зураас, үрэлт,
Гашуун нулимс…
“Ямар аз вэ! –
Би бодохдоо, –
Энэ бол хамгийн сайн ээж юм
Миний!”
ЭЭЖ БОЛ АМЬДРАЛ ГЭСЭН ҮГ!
Ээж нь эмзэглэл гэсэн үг
Энэ бол хайр, эелдэг байдал,
Ээж бол тайван байдал
Энэ бол баяр баясгалан, гоо үзэсгэлэн!
Ээж бол унтахын өмнөх түүх юм
Өглөө үүр цайж байна
Ээж бол хэцүү цаг үед зөвлөгөө өгдөг
Энэ бол мэргэн ухаан, зөвлөгөө юм!
Ээж бол зуны ногоон
Энэ бол цас, намрын навч,
Ээж бол гэрлийн туяа
Ээж бол АМЬДРАЛ гэсэн үг!
ЭЭЖҮҮД БИДНИЙГ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ БИШ, ЗҮГЭЭР Л ХАЙРЛАДАГ
Зөвхөн ээжүүд биднийг ямар нэг зүйлийн төлөө биш, зүгээр л хайрладаг
Бид байгаа учраас л бид амьдардаг
Бид зөвхөн чухал асуудлаар ээжүүд дээр очдог.
Зөвхөн тэдэнд л бид зовлон бэрхшээл, бэрхшээлээ авч явдаг.
Бид ээжүүддээ амжилт, ялалт,
Мөн Эх үрсийн баяр, хайрын баяраар,
Бүх бэрхшээл тэднийг даван туулахыг бид хүсч байна,
Ингэснээр хүүхдүүд нь зөвхөн аз жаргал авчрах болно.
ЭЭЖИЙГЭЭ ИНЭЭМСЭГЛЭЭСЭЙ ГЭЖ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА
Ээжийгээ инээмсэглэээсэй гэж маш их хүсч байна
Амьдралдаа хэзээ ч гуниглахгүйн тулд
Ингэснээр та үргэлж амжилтанд хүрдэг
Асуудал байгааг та мэдэхгүй байхын тулд.
Эх үрсийн өдөр, хайраа, би хүсч байна
Ингэснээр та үүрд ийм хэвээр байх болно!
Би эдгээр мөрүүдийг танд зориулж байна –
Гайхамшигтай, эелдэг, эрхэм ээждээ!
ХАЙРТ ЭЭЖ
Хайрт ээж ээ, би танд баяр хүргэе,
Эх үрсийн баяраар аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Чи миний зүрх сэтгэлд байдаг, чи тусдаа байсан ч,
Таны зөөлөн гарыг би үргэлж санаж байна.
Таны өдөр бүр гэрэл гэгээтэй байх болтугай
Нар шиг гэр бүлийнхээ хайранд дулаацаарай.
Уучлаарай, заримдаа би чамайг гунигтай болгодог
Надад итгээрэй, энэ нь өөрийн эрхгүй … Би өөрийгөө зэмлэдэг.
ЭЭЖИЙН ТУХАЙ ДУУ
Ээж ээ, энэ бол ердийн өдөр гэдгийг та мэднэ
Бид чамгүйгээр амьдарч чадахгүй!
Ээж гэдэг үг их танил
Эхний өдрүүдээс бидэнтэй ярилцаарай!
Хүн зөвхөн анхааралтай харах хэрэгтэй –
Дэлхий бүхэлдээ дулаарна
Ээжийн минь халуун дулаан сэтгэлээр
Зөөлөн, эелдэг гар …
Бидний зовлон бэрхшээл, бэрхшээлүүд
Таны өмнө ухар
Энэ нь бидэнд жил бүр тодорхой болж байна
Чи бидний төлөө яаж тэмцэж байгаа юм бэ!
Ээж ээ, үүнээс илүү хайртай найз гэж байдаггүй.
Та бидний хөөрөлт болгонд итгэдэг үү!
Өөр хэн танд туслах вэ ?!
Чам шиг өөр хэн ойлгох вэ ?!
ХАМГИЙН САЙН ЭЭЖ
Хэн надад энэ ертөнцийг нээсэн бэ?
Ямар ч хүчин чармайлт гаргахгүй байна уу?
Тэгээд үргэлж хамгаалагдсан уу?
Дэлхийн хамгийн сайн ээж.
Дэлхий дээрх хамгийн амттай нь хэн бэ
Энэ нь таныг дулаанаар дулаацуулах болно,
Өөрөөсөө илүү хайртай юу?
Энэ бол миний ээж.
Орой ном уншдаг
Тэгээд тэр үргэлж бүх зүйлийг ойлгодог
Би зөрүүд байсан ч гэсэн
Ээж надад хайртай гэдгийг би мэднэ.
Хэзээ ч шантардаггүй
Тэр надад яг юу хэрэгтэйг мэддэг.
Хэрэв гэнэт жүжиг гарч ирвэл
Хэн дэмжих вэ? Миний ээж.
Би замаар алхаж байна
Гэхдээ миний хөл ядарч байна.
Нүх дээгүүр үсрэх
Хэн туслах вэ? Би мэднэ – Ээж ээ.