Шаагай хүү үлгэр зураг

Шаазгай хүү үлгэр

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 3 minutes

Эрт урьд цагт нэг шаазгай алтан улиасан дээр аятай сайхан амьдарч байжаа. Тэр долоон цагаан өндөгтөй юмсанж. Гэтэл аргат шар үнэг нэг өдөр жартгай нүдээ жарвалзуулж урт сүүлээ шарвалзуулж ирээд :


-Шаазгай хүү яасан олон хөөрхөн өндөгтэй юм бэ? нэгийг нь надад өгөөч гэж гуйжээ. Шаазгай хүү өндгийг минь идэх нь гэж мэдээд

-Өндгөө өгөхгүй. Би өндгөндөө хайртай гэв. Аргат шар үнэг шүдээ яралзуулан

-Тэгвэл би Газрын холоос тоос манаруулж алтан улиасыг чинь хуга мөргөөд алтан уургийг чинь тас мушгиад ,хайртай өндгийг чинь хамаад авна даа хө:гэхэд шаазгай хүүгийн бор зүрх нь пал пал цохилж айгаад нэг өндгөө өгөөд явуулчихжээ.

Маргааш нь бас нөгөө л аргат шар үнэг үүгээр түүгээр юм үнэртэн шиншилж жир жир шогшсоор ирээд:-Шаазгай хүү нэг өндгөө өгнө шүү гэжээ.

Шаазгай хүү -Та өчигдөр авсан өндгөө яасан бэ? Одоо би өгөхгүй гэжээ. Үнэг газрын холоос тоос манаруулж алтан улиасыг чинь хуга мөргөөд алтан уургийг чинь тас мушгиад авна даа гэхэд нь :

Шаазгай хүү дахиад нэг өндгөө өгчихжээ. Аргат шар үнэг ингэж шаазгай хүүгийн долоон цагаан өндгийг өдөр бүр нэг нэгээр нь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлджээ. Шаазгай хүү ганц өндгөө тэврээд өндгийг минь нөгөө үнэг хэзээ аваад явдаг бол доо гээд уйлж суутал нэг хулгана гүйж ирээд яагаад уйлсан тухай асуув:

-Би уйлалгүй яахав дээ Долоон хөөрхөн цагаан өндөгтэй сайхан амьдарч байтал аргат шар үнэг өдөр бүр ирж өндгийг минь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлдээлээ гэв. Хулгана: -Та юунд өндгөө өгсөн юм бэ? гэхэд шаазгай хүү нэг л өндөгтэй үлдсэн тухайгаа ярьж өгөв.

Хулгана: Ээ эртхэн шиг энэ тухай мэдсэн бол гээд чамд нэгэн арга зааж өгье гэв. Хулгана –За тэр үнэгийг хүрээд ирвэл газрын холоос тоос манаруулж ирэх туурай чинь аль вэ? алтан улиасыг минь мөргөдөг эвэр чинь аль вэ? алтан уургий минь тас мушгидаг гар чинь аль вэ? гэж асуугаарай. Хэн энэ үгийг зааж өгөв гэж асуувал намайг хэлсэн юм гээрэй. Тэгээд өндгөө битгий өгөөрэй гэжээ.

Маргааш нь аргат шар үнэг чихээ соотойлгож нүдээ нүдээ жартайлгасаар бас шогшоод иржээ – Шаазгай хүү нэг өндгөө өгнө үү гэжээ. Шаазгай хүү –Чи миний хамаг өндгийг минь идэж дуусгасан үлдсэн ганц өндгөө яасан ч өгөхгүй гэж уйлахад нь үнэг хамраа сортогнуулж сэрвээнийхээ үсийг босгоод газрын холоос тоос манаруулж алтан улиасыг чинь хуга мөргөнө гэхэд Шаазгай хүү

–Таны газрын холоос тоос манаруулдаг туурай чинь аль вэ? алтан улиасыг минь хуга мөргөдөг эвэр чинь аль вэ ?алтан уургий минь тас мушгидаг гар чинь аль вэ? гэж хэлжээ. Үнэг шүдээ яралзуулан шүлсээ савируулж хумсаараа газар маажин байж энэ үгийг хэн чамд зааж өгөө вэ? гэв.Тэр амьтан чинь хаана байна гэсэнд –Би энд байна гэж хулгана хашгираад цааш гүйн одов.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл