Буратино

Пиноккио – 5 минут үлгэр унших

Сошиалд хуваалцах уу?

Үлгэр унших цаг: Пиноккио

Эрт урьд цагт Итали улсын нэгэн тосгонд Жеппетто нэртэй нэгэн хөгшин  цаг хийж заран амьдардаг  байжээ.Түүний цагны дэлгүүрт
бүх цаг нь ‘’ток ток’’  хэмээн дуугарах нь сонсголонтой  байж. Хөгшин эр ажилдаа үнэхээр хайртай, дурлаж хийдэг бөгөөд цаг хийхээс
бусад үед  гуниг мэдрэн суудаг байж. Учир нь бүхий л амьдралдаа минийх гээд дуудчих хүүхэдгүй учраас тэгж гунигладаг байжээ.
Ийн бодсоор нэгэн өдөр бяцхан хүү мэт модон хүүхэлдэй сийлжээ.
Тэр хүүхэлдэйн гар хөлийг хөдөлж болохуйцаар урласан ба түүнд зориулан хувцас бас урлажээ.Бяцхан хүүхэлдэйг Пиноккио хэмээн
нэрийдэж модон орон дээрээ тавьжээ.
Тэр шөнө цонхны цаана маш том од гялтганан харагдана.Жеппетто хөгшин цонхоор ажиглан харан гялалзсан одыг анзаарч : ‘’Энэ
модон хүүхэлдэй үнэхээр миний хүүхэд байсан ч болоосой хэмээн шивнэсэн ч’ боломжгүй зүйл гэдгийг хэдийн мэдэх билээ. Тэр
шөнө өнөөх том од Хөгшин эрийн өрөөнд нисэн ирж цэнхэр шидтэн болж хувирав.
Жижиг модон хүүхэлдэй хэмээн цэнхэр шидтэн Пиноккиод хандан өглөө гэхэд чи жинхэнэ хүүхэд шиг ярьж алхах болно хэмээн
саваагаараа хүүхэлдэйн дээр тогшив.Мөн хэзээ нэгэн цагт өөрийн зориг болон үнэнг нотолсон үедээ чи жинхэнэ хүүхэд болж
магадгүй юм хэмээн хэлэх үед Пиноккиогийн нүд нээгдэх нь тэр. Дахин шидэт дагина нэгэн бяцхан туслах гаргаж түүнд өгөн чамд
зөв сонголт хийхэд чин туслах болно хэмээн цонхоор гаран шөнийн тэнгэрт нисэн одов.
Маргааш өглөө нь Жеппетто хөгшин модон хүүхэлдэйг авахаар тавьсан газар луугаа очтол ор хоосон байв. Би энд байна хэмээн
өрөөний өөр хэсгээс Пиноккио хэлэхэд Хөгшин эр гайхан эргэлдэж :
-Чи чинь ярьж чаддаг юм уу гэхэд:
– Тийм ээ би таны хүү байна гэв.
Яаж ийм зүйл байж болох билээ хэмээн Жеппетто гайхсаны дараа ,За за ! хэнд хамаатай юм хэмээн модон хүүхэлдэйг тэврэн
Миний хүү хэмээн ихэд баясгалантай болж гэнэ.
-Нэгэн өдөр Пиноккио ‘’Би бусад хүүхэд шиг сургуульд явмаар байна гэж’’
-Тэгэлгүй яахав гэж хөгшин хэлсэн ч түүнд сургуулийн хэрэгсэл, ном авах мөнгө байсангүй.
Тэгсэн ч дараагийн өдөр нь сургуулийн хэрэгсэл болон номуудыг олон хүүд өгөн ‘’за одоо чи сургуульд явж чадахаар боллоо гэв.
-Гэхдээ ааваа таны дулаан хүрэм хаачсан юм бэ ?
-Тэрэнд санаа зовох хэрэггүй ээ , юу ч болсон чи маргааш сургуульд явна хэмээн Пиноккиод өөрийн хүрмээ сургуулийн
хэрэгсэл,номоор сольсон оо хэлэхийг хүссэнгүй гараа даллан үлдэв.
Маргааш өглөө нь Пиноккио сургууль уруугаа бяцхан туслахынхаа хамт жаргалтай нь аргагүй явж байлаа.Явах зам дагуу нэгэн үнэг
мөн нэгэн муур тэдэнтэй тааралдав.
Үнэг : Ийм сайхан өдөр хаашаа явна вэ ?
Пинокио : Сургууль уруугаа явж байна.
Үнэг : Маш сайхан өдөр байна. Ийм өдрийг сургууль дээр өнгөрүүлнэ гэж үү ! бидэнтэй хамт үзэсгэлэн рүү яв л даа.
Үнэг : Намайг сонс хэмээн Пиноккиогийн мөрөөр тэврэн үзэсгэлэнгээс чи зөндөө юм сурах болно хэмээв.
Пиноккио : Үнэхээр үү ?
Үнэг : Үүнийг надад даатга гэх үед , Пиноккиогийн бяцхан туслах Пиноккиод хандан үнэг юу яриад байгааг бид  сайн мэдэхгүй шүү
дээ гэв.
Пиноккио : за яахав яваад үзье хэмээн цуг алхацгаав.
Тэнд очтол цагаан хувцастай хүн үүдэнд зогсон :

-Алив ээ дотогшоо орцгоогооч ! ийшээ яваарай ! Тасалбараа эндээс авна уу !
Гэхэд Пиноккио гунигтай царай гарган надад тасалбар байхгүй шүү дээ хэмээн үнэг болон мууранд хэлж гэнэ.
Энэ үед үүдэнд зогсож байсан тасалбар зарагч хүн Хөөе чи , энэ сургуулийн хэрэгсэл болон, номуудаа тасалбараар сольж болно
шүү гэв.
Үзэсгэлэн маш тод,өнгөлөг, сэтгэл хөдөлгөм байв.Пиноккио тэр үед сургуулийн хэрэгслүүдээ зарж тасалбар авч болох юм байна
гэдгийг ойлгож гэнэ. Бяцхан туслах Пиноккиод хандан болохгүй ээ больцгооё хэмээн үнэгний малгайн доороос гарч ирэн хэлсэн ч
хэн ч түүнийг сонссонгүй аль хэдийн үзэсгэлэн рүү орцгоожээ.
Хүүхэлдэйн жүжгийн үзүүлбэр болж байхыг Пиноккио харан би ч гэсэн хүүхэлдэй ,яг адилхан ингэж бүжиглэж чадна гэж хэлэн тайзан
дээр гарч бүжиглэж эхлэв.Гэтэл хэн нэгэн энэ хүүхэлдэйг хараач түүнд уясан утас байхгүй байна хэмээв. Утасгүй ээ ??? хэмээн өөр
нэгэн гайхав. Эргэн тойрон бүгд инээлдэн тайз руу зоосон мөнгө шидэж байлаа. Энэхүү үзэгдлийг харсан үзүүлбэрийг зохион
байгуулагч ‘’За яахав’’ хэмээн эрүүгээ имрэн , Энэ утасгүй хүүхэлдэй намайг баян болгоно гэж бодон түүнийг хулгайлахаар шийдэв.
Пиноккио харин шувууны үүрэнд хоригдон түгжигдлээ.
Хөөе намайг гарга гэхэд түүнийг сонсох хэн ч байсангүй зөвхөн бяцхан туслах л түүнийг сонсон шувууны үүрнээс гаргах гэж хичээж
байлаа. Гэвч бяцхан туслах цоожийг нээж чадахгүй байлаа.
Би гацчихлаа яагаад надад ийм зүйл тохиолдов хэмээн Пиноккио уйлж эхлэв.
 
Гэнэт Шидэт дагиныг Пиноккио санан :
-Гуйж байна , Надад туслаач гэхэд дагина гарч ирэв.
Шидэт дагина : Надад эхлээд хэлээч ?  Чи яаж энэ торонд орсон юм бэ ?
Бяцхан туслах : Түүнд юу болсныг хэл .
Пиноккио : Би хулгайлагдчихсан юм .
Шидэт дагина : Үнэхээр тийм гэж үү хэмээн хөмсгөө зангидахад , Пиноккиогийн хамар сунаж эхлэв.
Пиноккио :  Тийм ээ ! Хулгайлагдсан.  2 том хүн , аа биш ээ 4 хүн
Хамар бүр урт сунав.
Пиноккио :  Тэд миний номуудыг авсан.Тэгээд энд авчирсан.Тэгээд энэ торонд хорьсон.
Хамар бүүр урт сунав. Пиноккио хамарнаасаа өөр зүйл харж чадахааргүй болтол сунав.
Пиноккио :  Яагаад миний хамар ийм том болчихвоо хэмээн уйлав.
Шидэт дагина :  Пиноккио !  ‘’чи үнэн гэж юу болохыг мэдэх ёстой ‘’ хэмээн чанга хоолойгоор хэлэв.
Пиноккио :  Би ч гэсэн тэгж бодож байна. Би энд үзэсгэлэн үзэхээр үнэг муур 2той хамт ирсэн.
Хамар богиносов.
Пиноккио : Би тасалбар авахын тулд номуудаа зарах ёстой болсон .
Шидэт дагина :  Ёстой болсоон ?
Пиноккио : Би тасалбар авахын тулд номоо зарахаар шийдсэн гэсэн үг.

Хамар богиносов.
Пиноккио : Тэгээд энэ торонд намайг хэн нэгэн авчирсан.
Хамар хэвийн хэмжээнд очиход бяцхан туслах ‘’Сайн байна Пиноккио’’ хэмээв.
Шидэт дагина : Ойлголоо , би чамайг эндээс гаргая аа , хэмээн саваагаар торыг дохиход модон хүүхэлдэй торноос гарсан байв. Мөн
энэ чинийх гэхэд сургуулийн шинэ хэрэгсэл номнууд пинокиогийн гарт орсон байв. Санаж яваарай ! Чи зөв зүйл хийх ёстой шүү
дараагийн удаа гэж хэлэн шидэт дагина яваад өгөв.
 
Пиноккио буцан сургууль явах замдаа орлоо.Тэнд нэгэн тэрэгч тааран ‘’ хөөе чи унаж үзмээр байна уу ‘’ гэв.
Пиноккио : Үгүй ээ !  Би сургууль уруу гаа явж байна.
Тэрэгч : Чи надтай хамт явбал хурдан очно гэлээ. Гэхдээ тэр хаашаа явна гэдгээ хэлсэнгүй.
Пиноккио : За яахав би тантай хамт сургууль уруу явъя аа .
Тэрэгч : Жаал минь чам шиг хүүхдүүд яагаад сургуульд явдаг гэж бодож байна ?
Пиноккио : Юм сурна, өснө, бас юу хүссэнээ хийж болно .
Тэрэгч : Яг одоо би чиний хүссэн зүйлийг хийж чадна гэж хэлвэл яах вэ ?
Пиноккио : Яг одоо юу ?
Тэрэгч : Тийм ээ !  Бодоод үз , номуудаа хая, сургуулиа хая. Яг одоо бүх төрлийн чихэр идэх боломж байна гэвэл яах вэ ?
Пиноккио : Бүх чихрийг үү ?
Тэрэгч : Тийм ээ !  Мөхөөлдөс бас . Амттан болгон. Бас  тамхи татан усанд сэлж тоглох уу ? Энэ бүгд бол Эрдэнэсийн арал юм шүү
дээ .
 Пиноккио : Эрдэнэсийн арал аа ?
Тэрэгч :  Чам шиг хүүхдүүдэд хамгийн гоё газар шүү !
Бяцхан туслах : Пинокио түүнд битгий итгэ .
Тэрэгч : Юу хүлээнэ вэ ? Эрдэнэсийн арал хаана байдгийг би мэднэ. Өнөөдөр чиний азтай өдөр байна жаалаа . Чи юу гэмээр
байна ?
Пиноккио : Алив явцгаая . Би эрдэнэсийн арал дээр очмоор байна. Гэхэд бяцхан туслах уулга алдан гараа даллаж хоцров.
Хэсэг хугацааны дараа тэрэгч зогсоход , Энэ тэргэнд жаал хүү байгаа юу хэмээн харанхуйд хачин хоолойтой хүн тэрэгчээс асуув.
Тийм ээ хэмээн тэрэгч Пинноккио-г барьж аван газар шидэв.Энэ одоо чинийх , надад төлбөрөө төл гэв.
Тэрэгчид хачин хүн ямар нэгэн зүйл өгөхөд тэрэгч хөлсөө аван яваад өгөв.
Энэ бүгд юу гэсэн үг вэ ? гэж бодсон ч Пиноккио эргэн тойрноо харан тэднийг тоохоо болив.
Тэрэгч худлаа яриагүй байжээ.Маш их олон төрлийн чихэр,мөхөөлдөс байлаа.Түүнтэй ижил олон хөвгүүд идэж ууцгаан
өдөржин тоглоно.Хэн ч ажил хийхгүй юу ч цэвэрлэхгүй байв.Мөн тамхи болон усан сан ч  байжээ.
Гэвч хэдэн өдрийн дараа бүх зүйл хачин болж эхлэв.Өнөө хүүхдүүд хаачив аа ? хэмээн бяцхан туслахаасаа асуув.

 Пиноккио :  Би одоо хэдэн илжиг л харж байна.
Бяцхан туслах : Өмнө нь энд илүү олон хөвгүүд байсан гэдгийг би хэлэх ёстой байх.
Яг энэ үед Пиноккио-гийн 2 чих илжигний чих болон хувирав.
Бяцхан туслах : Чамд юу тохиолдоод байна вэ ?
Пиноккио : Би мэдэхгүй байна. Хэмээн цаашаа илжиг шиг дуугарч эхлэв.
Пиноккио болон бяцхан туслах ,илжигнүүд эгнэж зогсон хүнд ачаа зөөж байхыг олж харан Өө үгүй ээ ! Би одоо ойлголоо , хүүхдүүд
бүгд илжиг болон худалдагдсан байна.Пиноккио бид чамайг эндээс гаргах хэрэгтэй , Хурдлаарай бид амжинаа хэмээв.
Явцгаая хэмээн Пиноккио илжиг шиг дугаархад мөн илжиг шиг 4 хөлтэй болов.
Хурдлаарай алив ээ гэж бяцхан туслах шавдуулахад аз болоход Пиноккио 4 хөлөөрөө хурдан гүйж чадаж байлаа. Тэд хурдан
гүйсээр эрдэнэсийн арлаас гарахад Далайн хавцлын ирмэг дээр зогсож байлаа.
Өршөөгөөрэй эрхмээ хэмээн Пиноккио зогсоол дээр буй хүнд хандаж хэлэв.Би Жеппетто нэртэй хөгшин эрийг хайж байна. Та
түүнийг таних уу ? хэмээн илжиг шиг дуугарав.
Та ханиад хүрэх гэж байгаа юм шиг байна гэж зогсоол дээрх залуу хэлээд Мм , Жеппетто . Нэг өглөө хүүхэд нь гарч яваад эргэж
ирээгүй гэж байсан хөгшин эр байна.Тэр түүнийг хайхаар завь худалдаж авсан . Хөөрхий түүнийг тэрнээс цааш хэн ч хараагүй ээ.
Гэхэд :
Өө үгүй ээ !  Энэ бүгд миний буруу хэмээн илжиг шиг дуугарав.Би аавыгаа олох ёстой хэмээн Пинокио далай уруу үсрэхэд бяцхан
туслах ч хамт үсрэв.
 
Пиноккиогийн ихэнх хэсэг мод учраас тэр далай дээр хөвж байв. Ааваа хэмээн усанд сэлэнгээ орилж байлаа . Гэвч ямар ч хариу
тэнд байсангүй . Гэвч цэнхэр усан дунд холоос маш том нэгэн зүйл маш хурдтай дөхөж харагдав. Багахан хугацааны дараа аварга
халим ирсэн байв. Халим эрүүгээ нээн нэг амьсгаагаар Пиноккиог залгив.Далайн усанд түлхэгдэн Пиноккио бяцхан туслахын
хамт халимны гэдсэнд оров.
Бяцхан туслах : Чи зүгээр үү ? гэхэд би зүгээрээ хэмээх хөгшин эрийн хоолой сонсогдов.
Пиноккио :  Байзаарай ? Ааваа энэ та юу ?
Тэр бол Жеппетто хөгшин байлаа.
Пиноккио : Ааваа , Ааваа энэ би байна Пиноккио.
Жеппетто : Миний хүү , Би зүүдэлж байна л гэж бодлоо.
Тэд баярлууштай нь аргагүй  тэврэлдэв.
Жеппетто :  Хараач надад оройн хоолонд зориулсан 3ширхэг загас байна.
Пиноккио : Ааваа надад нэг санаа байна. Бид гал асаая .
Жеппетто :  Шарсан загас гэж үү ?
Пиноккио : Үгүй ээ бид эндээс гарахын тулд хэмээн шилмүүст мод олон дөл асаан , ингэж л бид халимыг найтаалгах болно гэв.
Халим ханиалгаж эхлэв. Тэсээрэй хэмээн бие биедээ хэлэхэд халим дахин хүчтэй найтаалгав. Пиноккио , Жеппетто , бяцхан туслах
нар халимын амнаас хүчтэй найтааг-дан гарч далайн эрэг рүү сэлэн гарч ирцгээв.
Жэппетто хөлөн дээрээ босч зогсов. Бяцхан туслах ч бас цуг байлаа гэвч Пиноккио байсангүй.

Тэд хайж олтол Пиноккио шалбааганд толгойгоороо доош харан хэвтэж байв.
Жеппетто :  Пиноккио ! ! !
Тэд хэдийн хоцорсон байлаа. Жеппето болон бяцхан туслах 2 хэдийн норсон шалбааг болсон Пиноккиог харан уйлж байлаа.
Гэтэл гэрэл гялбаж шидэт дагина гарч ирэн Пиноккио гэж дуудав. Чи аавыгаа аварсан .Чи зориг болон үнэнг баталж харуулж чадлаа. Хэмээн түүний толгой дээр саваагаа дохин одоо чи жинхэнэ хүү болж болно гэж хэлэв.
Пиноккио сэрэн өөрийн жинхэнэ гар , жинхэнэ хөлөө үзээд : Хараач ааваа би одоо жинхэнэ хүүхэд болчихлоо шүү дээ хэмээн уйлав.
Тийм ээ , тэглээ хэмээн Жеппетто бас уйлав.
Шидэт дагина бяцхан туслахдаа явцгаая гэж хэлэн гэрэл гялбуулж алга болцгоов.
Харин Жеппето хөгшин өөрийн хүү Пиноккиогийн хамт урт удаан аз жаргалтай олон жилүүдийг хамтдаа өнгөрүүлжээ.

Үнсгэлжин 5 минут үлгэр

Бяцхан лусын дагина 5 минут үлгэр

Цасан гуа ба 7 одой богино үлгэр

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл