Шагай тоглох арга

ШАГАЙ ТОГЛОХ 10 ТӨРЛИЙН АРГА

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 6 minutes

шагай 10

Дуураймал Шагайн Наадгай

₮45,000

  • ИЛҮҮ ХӨНГӨН- бодит шагайг бодвол илүү хөнгөн хүүхдийн гар хуруу бэртэж гэмтэхгүй.
  • ИЛҮҮ ӨНГӨЛӨГ- 5 төрлийн өнгөнөөс бүрдэх ба хүссэн өнгөнөөсөө сонгоод аваарай.
  • ИЛҮҮ АЮУЛГҮЙ- EN71 Пластик тоглоомны ОУ-н стандартаар баталгаажсан.

ШАГАЙН НААДГАЙ, МОНГОЛ ТОГЛООМ

Шагайн наадгайгаар тоглох нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай.

Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ.

Шагайг буух байдлаар нь:

  • хонь /бөгтөрөөрөө дээш харж унах/
  • ямаа /хонхороороо дээш харж унах/,
  • тэмээ /тахираараа дээш харж унах/
  • морь /шулуунаараа дээш харж унах/
  • Онх /үзүүр нь доошоо харж унах/ гэж тус тус нэрлэнэ.

Мөн Монголчуудын цээрлэх ёсонд шагайг гэрийн бууцан дээр хаях, хог руу хаяхыг ихэд цээрлэдэг. Ингээд Монгол үндэсний тоглоом, нийтлэг шагайн тоглоомын төрлүүдээс дор дурдъя.

шагай 10

Дуураймал Шагайн Наадгай

₮45,000

  • ИЛҮҮ ХӨНГӨН- бодит шагайг бодвол илүү хөнгөн хүүхдийн гар хуруу бэртэж гэмтэхгүй.
  • ИЛҮҮ ӨНГӨЛӨГ- 5 төрлийн өнгөнөөс бүрдэх ба хүссэн өнгөнөөсөө сонгоод аваарай.
  • ИЛҮҮ АЮУЛГҮЙ- EN71 Пластик тоглоомны ОУ-н стандартаар баталгаажсан.

МЭЛХИЙ ӨРӨХ

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Эл тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Шагай тоглох олон төрлийн аргаас Мэлхий өрөх тоглоомыг Монголчууд ихээр тоглож ирсэн.  Дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү

алаг мэлхий өрөх тоглоом
шагай 10

Дуураймал Шагайн Наадгай

₮45,000

  • ИЛҮҮ ХӨНГӨН- бодит шагайг бодвол илүү хөнгөн хүүхдийн гар хуруу бэртэж гэмтэхгүй.
  • ИЛҮҮ ӨНГӨЛӨГ- 5 төрлийн өнгөнөөс бүрдэх ба хүссэн өнгөнөөсөө сонгоод аваарай.
  • ИЛҮҮ АЮУЛГҮЙ- EN71 Пластик тоглоомны ОУ-н стандартаар баталгаажсан.

ДӨРВӨН БЭРХ

Дөрвөн ширхэг шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ. Тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, дөрвөн бэрх буулгасан нь хожно. Эсвэл дараах байдлаар оноо тооцож тодорхой оноо хүртэл өрсөлдөж болно.

Дөрвөн морь – 100 оноо

Дөрвөн тэмээ -95 оноо

Дөрвөн бэрх – 80 оноо

Гурван морь, нэг хонь – 75 оноо

Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо

Нэг морь, гурван хонь – 25 оноо

Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо

Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол – 2 оноо авна.

МОРЬ УРАЛДУУДАХ

Энэхүү шагайн тоглоомын ач холбогдол нь морио дээдлэх соёлд суралцах, амжилтад хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах ухаанд суралцах, тэвчээртэй болох, сууж сурах зэрэг олон талын давуу талтай.

Шагайг морь талаар нь цувуулан өрнө. Тоглогч бүр өөрийн морийг сонгон авч барианаас гарган морь уралдуулна. Ингэхдээ 4 ширхэг шагайг орхиж морь буусан тоогоор урагш нүүнэ. Морь буугаагүй тохиолдолд дараагийн тоглогч шагайг орхих замаар үргэлжилнэ. Барианд хүрүүлж давхисан морьны эзэн ялагч болно.

сэтгэгүй хөгжүүлэх тоглоом

ШАГАЙ ТААЛЦАХ

Шагай тоглох олон төрөл дундаас Монголчууд бидний хамгийн дуртай бас түгээмэл төрөл бол Шагай таалцах юм. Энэ тоглоомыг хэдэн ч хүн хамт тоглох боломжтой ба бага насны хүүхэд тоо бодож сурах, гарын хөдөлгөөн сайжрах, өрсөлдөгчөө таамаглах байдлаар аливаа зүйлийг урьдчилан харах зэрэг хүүхдийн хөгжилд өндөр ач холбогдолтой.

Уг тоглоомыг тоглохдоо тоглогч бүр шагайг тэнцүү хуваан авч, өөрийн гарт атгасан шагайг бусад тоглогчийн шагайтай хамт ээлжлэн таах байдлаар тоглоно. Хамгийн олон шагай цуглуулсан эсвэл бүх шагайг цуглуулсан тоглогч ялагч болно

шагай 10

Дуураймал Шагайн Наадгай

₮45,000

  • ИЛҮҮ ХӨНГӨН- бодит шагайг бодвол илүү хөнгөн хүүхдийн гар хуруу бэртэж гэмтэхгүй.
  • ИЛҮҮ ӨНГӨЛӨГ- 5 төрлийн өнгөнөөс бүрдэх ба хүссэн өнгөнөөсөө сонгоод аваарай.
  • ИЛҮҮ АЮУЛГҮЙ- EN71 Пластик тоглоомны ОУ-н стандартаар баталгаажсан.

АНДГАЙЛЦАХ ШАГАЙН НААДГАЙ

Тоглогчид шагайг дундаа овоолно. Найр ах, наадам дүүгээсээ гэж хамгийн багаасаа эхлэн нар зөв тойрон ээлжлэн тоглоно. Тоглоомын зарчим нь овоолсон шагайнаас дуртай тоогоор алган дээрээ авч дээшээ шидэх ба буцаан гарын ар дээр тогтоон дахин дээш шиднэ. Шидсэн шагайг буцаад буух хооронд гарын алгандаа шүүрч чадсан нь өөртөө авна. Аль болохоор олон шагай шүүрч авахыг хичээх ба энэ мэтчилэн ээлжилсээр хамгийн их шагайтай тоглогч ялагч болно.

шагайн наадгайн хайрцаг

Тоглоомын зорилго нь гарын дүйтэй болох, Монгол соёлд суралцах зэрэг олон талын ач холбогдолтой.

12 ЖИЛ ШАГАЙН ТОГЛООМ

2 тоглогч ээлжлэн 12 удаа шагай орхиж тоглоно. 2-4 ширхэг шагай сонгон авч ээлжлэн шагай орхих ба морь буух тохиолдол бүрт 1 оноо гэж тооцон 12 оноо руу уралдаж ялагчийг тодруулна.

12 БЭРХ ШАГАЙН НААДГАЙ

2-4 тоглогч ээлжлэн нар зөв тойрох зарчмаар тоглоно. 12 ширхэг шагай орхиж морь буувал морь буусан тоогоор өөртөө авах ба эсрэгээрээ тэмээ буулгавал өөрт байгаа морь эргүүлэн өгөх зарчмаар тоглоно.Хамгийн олон морь цуглуулсан эсвэл бүх морийг хураасан тоглогч ялагч болох ба нийлүүлэх морьгүй болсон тоглогч хасагдах зарчмаар тоглоно.

шагайн наадгай 4 бэрх

9 ШАРГА

9 ширхэг шагай сонгон авч тоглогч бүр ээлжлэн шагай хаялцах тоглох ба морь буусан шагай бүрийг шагай хаясан тоглогч авна. Олон морь буулгаж олон шагай цуглуулсан тоглогч ялна.

БӨГЦӨГ НЯСЛАХ: /ШАГАЙ НЯСЛАХ/

Хэдэн ч тоглогч тоглож болно. Найр ах, наадам дүүгээсээ гэж хамгийн багаасаа эхлэн нар зөв тойрон ээлжлэн шагай тоглоно. Бүх шагайг 2 гартаа овоолж байгаад олбог дээр тараан асгана. Тараан асгасан шагайн дундаас сонгон зөвхөн ижил буусан шагайг хооронд нь няслах ба нясалсан тухайн 2 шагайныхаа нэгийг зүүн гараараа авна. Нясалсан шагай 3 дах өөр шагайнд хүрэх, шагай нясалсан гараараа оносон шагайг авах, эсвэл онохгүй байх тохиолдолд дараагийн тоглогч дахин бүх шагайг гар дээрээсээ хаяж эхлүүлнэ. Шагайг няслахдаа бусад шагайнд хүрч болохгүй.

Тоглоомын зорилго нь гарын дүйтэй болох, хараа сайжруулах, ажиглах чадвар нэмэгдүүлэх, тэвчээр суулгах, өрсөлдөх чадвар суулгах, Монгол соёлд сургах, авхаалж самбаа хэл яриа хөгжүүлэх зэрэг маш олон давуу талтай.

ШАГАЙ
шагай 10

Дуураймал Шагайн Наадгай

₮45,000

  • ИЛҮҮ ХӨНГӨН- бодит шагайг бодвол илүү хөнгөн хүүхдийн гар хуруу бэртэж гэмтэхгүй.
  • ИЛҮҮ ӨНГӨЛӨГ- 5 төрлийн өнгөнөөс бүрдэх ба хүссэн өнгөнөөсөө сонгоод аваарай.
  • ИЛҮҮ АЮУЛГҮЙ- EN71 Пластик тоглоомны ОУ-н стандартаар баталгаажсан.

ШАГАЙ ШҮҮРЭХ

Хэдэн ч тоглогч тоглож болно. Найр ах, наадам дүүгээсээ гэж хамгийн багаасаа эхлэн нар зөв тойрон ээлжлэн тоглоно. Бүх шагайг олбог дээр тараан байршуулна.1 эсвэл 2 ширхэг шагай сонгон авч дээш шидээд эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас тодорхой хэсгийг шүүрч аваад дээрээс бууж 1,2 шагайг барьж авна.Ингэхдээ гарт атгасан шагайнаасаа унагах, дээш шидсэн шагайгаа барьж авч чадахгүй бол тооцдоггүй. Хэрэв алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч дахин тоглоно.

Энэхүү шагай тоглох арга нь Гарын хөдөлгөөнийг сайжруулах, биет зүйлс гарт багтах баримжаа олгох, мэдрэмж сайжруулах Монгол соёлт сургах зэрэг ач холбогдолтой.

шагайн наадгай

ДҮРС БҮТЭЭХ

Дөрвөлжин, дугуй, зуйван эсвэл элдэв янзын дүрсийг бага насны хүүхдэд үзүүлнэ. Тухайн дүрсийг дуурайлган шагайгаар дүрс бүтээж тоглуулна. Тухайн дүрс хэдэн шагайнаас бүтсэнийг лавлаж асууна. Бага насны хүүхдэд тоо бодуулж сургах, танин мэдэхүйн ач холбогдолтой.

Холбоотой Нийтлэл

Сошиал орчинд хуваалцах уу?

Асуулт, Хариулт

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл