Цагаан толгойн үсгийн дараалал
Монгол цагаан толгойн үсэг нь нийт 35 үсэгтэй. Үүнээс:
- Эгшиг 13 ширхэг
- Гийгүүлэгч 20 ширхэг
- Тэмдэг үсэг 2 ширхэг
Эгшиг 13
а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы
Эгшиг үсэг 13 ба үүнээс монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиа нь: {а, э, и, о, у, ө, ү } үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө {я, е, ё, ю, й, ы} зургааг туслах эгшиг гэнэ.
Эр эгшиг нь: а, о, у
Эм эгшиг нь: э, ө, ү
Саармаг эгшиг нь: и
Гийгүүлэгч 20
б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ
Тэмдэг Үсэг
ъ, ь
Монгол цагаан толгойн үсгийн дараалал: (35 үсэг)
1. А а | 13. Л л | 25. Х х |
2. Б б | 14. М м | 26. Ц ц |
3. В в | 15. Н н | 27. Ч ч |
4. Г г | 16. О о | 28. Ш ш |
5. Д д | 17. Ө ө | 29. Щ щ |
6. Е е | 18. П п | 30. Ъ ъ |
7. Ё ё | 19. Р р | 31. Ы ы |
8. Ж ж | 20. С с | 32. Ь ь |
9. З з | 21. Т т | 33. Э э |
10. И и | 22. У у | 34. Ю ю |
11. Й й | 23. Ү ү | 35. Я я |
12. К к | 24. Ф ф |