huuhdiin duu

Хүүхдийн дууны үгс

Сошиалд хуваалцах уу?

Нийтлэлийг унших хугацаа: 4 minutes

Яагаад

Аадар бороо яагаад өнгө өнгөөр ордоггүй юм бэ?
Алтан нар яагаад шөнө дөлөөр ирдэггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Хүрэл хөшөө яагаад хөлөө амрааж суудаггүй юм бэ?
Хөөрхөн онгоц яагаад жигүүр дэвэж нисдэггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?

Хүлээн авагчаар яагаад хүн нь гарч төөрдөггүй юм бэ?
Цэнхэр дэлгэцээр яагаад чихэр бидэнд өгдөггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?

Хүмүүс та нар яагаад түмэн асуулт тавьдаггүй юм бэ?
Хүүхэд биднээс яагаад буман асуулт асуудаггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад Хүүхэд болохоор л тэр.

Эрх цагаан ишиг

Эзэндээ ээлтэй
Ижилдээ чимэгтэй
Эрх цагаан ишиг минь
Хөөрхөн дөө, хөөрхөн

Өнөөдөр би хургачин хүү
Өсөхөөрөө малчин
Эрх цагаан ишгэндээ
Хайртайдаа хайртай

Эрвээхэй

Эрвээхэй, эрвээхэй
Наадан наадан нисээрэй
Навчин дээрээ суугаарай
Намайг сайн ажаарай
Эрээн хувцасыг хараад чи
Ээжийн үрийг гайхна уу
Эгэл чам шиг би
Энгүй ганган байна уу?
Эрвээхэй, эрвээхэй
Эргэн эргэн нисээрэй
Цэцгэн дээрээ суугаарай
Эгцэлж намайг хараарай
Эрээн хувцасыг хараад чи
Ээжийн үрийг гайхнуу
Элэг чам шиг би
Энгүй ганган байна уу?

Эрвээхэй, эрвээхэй
Наадан наадан нисээрэй
Навчин дээрээ суугаарай
Намайг сайн ажаарай
Эрээн хувцасыг хараад чи
Ээжийн үрийг гайхнуу
Эгэл чам шиг би
Энгүй ганган байна уу?

Цэцэрлэгтээ тоглоно доо

Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очино доо
Цэндээс түрүүлж очоод
Цэцгээ сайхан услана даа

Баримал жаахан бариад
Багшдаа би өгнө дөө
Баавгайтай чихрээ аваад
Бамбарууштайгаа хуваана даа

Өглөө босоод цонхоор хартал
Өргөн дэлхий цагаан болжээ
Газар хаашаа явчихваа гэж
Гайхаж дүү минь асуулаа

Цас оржээ

Цас цас цас цас цас оржээ
Чаргаа аваад гадаа гарья
Дүүгээ дагуулаад гадаа гарахад
Дүнгэнэх салхи өөдөөс үлээнэ

Салхи намайг зодлоо гэж
Сандарч дүү минь уйлах юм
Өвөл өвөл өвөл өвөл болжээ
Өглөө босоод өөдөө алхая даа

Хүүхэлдэй

Хөтлөөд явахад алхаад байдаг
Хөөрхөн хүүхэлдэй манайд байдаг
Өглөө босоод нүүрээ ч угаадаггуй
Үдэш ирээд гутлаач тайлдаггуй

Өөрөө чадахгүйдээ тэгдэг ч юмуу даа?
Үргэлж надлуу хараад байх юм
Хоёр нүд нь бүлтгэс, бүлтгэс хийдэг
Хонгор үс нь сөөвөг, сөөвөг хийдэг

Гэзгий нь самнадаг, цамций нь угаадаг
Гэм нь надаа баярлалаа ч гэхгүй юм
Өөрөө чадахгүй дээ тэгдэг ч юмуу даа?
Үргэлж надлуу хараад байх юм

Хонхот хүүхэлдэй

Хонхот хүүхэлдэй дуугаан дуулаад
Хоёр тийшээ найган ганхлаа
Жин жин жин жингнээхэй
Бөн бөн бөн бөндөгнөөхөө
Дон, дон, дон, дон, дон, дон, дон
Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин…

Хонхот хүүхэлтэйн дуу гарахад
Хол ойрхийн хүүхэд цугларна
Жин жин жин жингнээхэй
Бөн бөн бөн бөндөгнөөхөө
Дон, дон, дон, дон, дон, дон, дон
Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин…

Хонхот хүүхэлдэй олон дуутай
Харин би ганц л дуутай
Жин жин жин жингнээхэй
Бөн бөн бөн бөндөгнөөхөө
Дон, дон, дон, дон, дон, дон, дон
Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин…

Унтаж байна уу?

Унтаж байна уу, унтаж байна уу
Сэрээрэй, сэрээрэй
Босох цаг чинь боллоо
Босох цаг чинь боллоо
Дин дин дон
Дин дин дон

Унтаж байна уу, унтаж байна уу
Сэрээрэй, сэрээрэй
Босох цаг чинь боллоо
Босох цаг чинь боллоо
Дин дин дон
Дин дин дон

Унагалдай

Уулын хяраар давхиж
Урсгал усаар ундаалсан
Ургамал ногоо иддэг
Унагалдай чи хөөрхөн шүү
Унагалдай Унагалдай
Унагалдай чи хөөрхөн шүү
Унагалдай Унагалдай
Унагалдай чи хөөрхөн шүү

Туулай хаана унтдаг вэ ?

Туулай хаана унтдаг вэ ?
Цас орлоо.Цас орлоо.
Даарч байгаа даа
Дээлээ би туулайд өгмөөр байна

Дэлдэн туулай авдаг болов уу?
Туулай юу иддэг вэ?
Цас орлоо.Цас орлоо.
Өлсөж байгаа даа?

Луувангаа би өгмөөр байна
Соотон туулай иддэг болов уу?
Туулай чононоос айдаг….
Шөнө боллоо. Шөнө боллоо
Айж байгаа даа
Гэртээ би туулайг авчирмаар байна
Хөөрхөн туулай ирдэг болов уу?

Тоогүй ч юм болов уу даа

Айлын жаахан маамуу
Алаг бөмбөгөө өгөөч гээд
Гуйгаад байхад нь харамлаад би
Гүйгээд явсан юм даа
Тоогүй ч юм болов уу даа
Тоглодог ч байж үү дээ/*2

Маамуу дүү минь надад
Машинаа өгөөч гээд
Гуйгаад байхад нь харамлаад би
Гүйгээд явсан юм даа
Тоогүй ч юм болов уу даа
Тоглодог ч байж үү дээ/*2

Том алим

Тавагтай алим тавилаа
Таатай сайхан харагдлаа
Олон олон алимнаас нэг нь
Онцгой том харагдлаа
Олон олон алимнаас нэг нь
Онцгой том харагдлаа

Хараад баймаар байлаа
Хамгийн том үзэгдлээ
Харин тэгтэл түүнийг
Аваад надад өглөө
Харин тэгтэл түүнийг
Аваад надад өглөө

Баярлалаа гээд эргэтэл
Батынх том санагдлаа
Жигнэж жигнэж үзвэлдээ
Цэцгийх давуу бодогдлоо
Жигнэж жигнэж үзвэлдээ
Цэцгийх давуу бодогдлоо

Үлдсэн алимууд бүгдээрээ
Үнэхээр том харагдлаа
Харин миний алим
Халаасанд багтахгүй байлаа
Харин миний алим
Халаасанд багтахгүй байлаа

Тоглоом

Тогоруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаахай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд
Дэлдэн чихтэй туулай
Дээгүүр нисдэг онгоц
Доогуур явдаг машин
Дээшээ хөөрдөг бөмбөг
Хүүхэлдэй сайхан амраарай
Тавтай сайхан нойрсоорой Х2

Олуулаа

Хүүхдүүд бид нар сургууль дээрээ
Хөгжилтэйхэн байдаг даа
Олуулаа бид дуулдаг даа
Олуулаа бид бүжиглэдэг
Олуулаа, олуулаа, оолуулаа
Багачууд бид нар сургууль дээрээ
Баясалтайхан байдаг даа
Олуулаа бид уншдаг даа
Олуулаа бид хөгжимддөг
Олуулаа, олуулаа, оолуулаа

Жаалууд бид нар сугууль дээрээ
Жаргалтайхан байдаг даа
Олуулаа бид авяастай
Олуулаа бид авхаалжтай
Олуулаа, олуулаа, оолуулааа…

Төстэй нийтлэл