4 настай хүүхдийн зураг

4 настай хүүхдийн онцлог

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

Холбоотой нийтлэлүүд

Дөрвөн настай хүүхдийн онцлог

 4 нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид “Уяанаас алдуурсан нас” гэж нэрлэгдэг нь жирийн хэрэг бишээ. Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээс тэдний зан төрхийн олон шинж байдлыг гайхах нь олонтаа байдаг.

4 настай хүүхэд

Гэнэтийн шилжилтэд бэлдээрэй

Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд гурван настнуудынхаас илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэлээд ээдрээтэй болж ирдэг байна.

Тэдний тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага маргаан голлож байх нь харагддаг. Харилцааны нэг гол хэлбэр бол Би, би, гэнэ. Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийн санасан зоргоор аашилна.

цэцэг барьсан хүүхэд

4 настангуудын төсөөлөл

Мартахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичимтгий, дуугүй байдал гаргана. Тэнэг,гахай, ховдог, гэх мэт бүдүүлэг үгсийг амархан тусгаж хэрэглэх дуртай. Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их байдаг. Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна.

Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж л байдаг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Чухамхүү энэ насанд эцэг, эхийн хэл ярианы зөв хөгжилтөнд нь анхаарах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрдэнэ.

Жишээ нь: сав, суулга, гэрийн эд хогшил, хувцас хунарыг мэдэх, сар, цас, бороо, уул, ус, мал адгуус, цэцэг навчны тухай өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог байна. Ийм төсөөлөл нь тэдний тоглоомын үйл ажиллагаанд нь тод илэрдэг. Иймээс ч тэд дүрслэн тоглох их дуртай байдаг.

Бодит юмтай харьцах үйлдлийг эзэмшүүлэх нас

Үзсэн харсан зүйлээ тухайлбал: чоно, туулай, морь болж тоглоно. Түүнчлэн элс, шавар, модоор байшин барилга, гүүр барьж тоглох дуртай.Хөвгүүдийн хамгийн дуртай тоглоом нь байлдаж тоглох явдал юм. Төрөл бүрийн буу, зэвсэг, машин техникийн нэрийг амархан тогтооно. Энэ насанд хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлынх нь хонх, өвөөгөө зурвал гаансыг нь тод дүрсэлдэг ажээ.

тэврэлдэж буй хүүхдүүд

Хүүхдэд асуулт тавих аргаар яриаг идэвхжүүлэх нас

Дөрвөн настнуудын үгийн нөөц үлэмж нэмэгдэнэ. Тэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг байна. Тэдний энэ их энерги нь түргэн өөрчлөгдөх бодол санаа нь хүсэл эрмэлзэл, зорилгыг нь маш хурдан хугацаанд сольж орхидог байна. Жишээ нь дөрвөн настай хүүхэд нохой зурж байсанаа хэдэн минутын дараа түүнийгээ болиод морь болгохоор шийднэ. Тэгснээ нийтэд битүүлж будаад нар болгочихно.

Хэрэв тэднээс “Чи юу зураад байгаа юм бэ?” гэж асуувал “Зурж дуусаагүй юм чинь би яаж мэдэх вэ? гэж хариулах нь олонтаа. Хүүхдийн энэхүү онцлогуудыг эцэг,эх, ойлгон хүмүүжлийн ажилдаа харгалзан тусгах нь хэрэгтэй. Тэднийг хэрүүл маргаан гаргавал шийтгэхээс өмнө санаа бодлыг нь өөр зүйлрүү хандуулбал илүү үр дүнтэй гэдгийг бүү мартаарай.

Хүүхдийн тоглоомыг цэгцлэх нас

Хүүхдийнхээ тоглодог тоглоомуудыг ажиглаж хэсэг хугацаанд огт хэрэглээгүй сонирхлыг нь татахгүй болсон тоглоомуудыг ялгаарай. Хамгийн амархан арга нь мэдэгдэхгүйгээр ялгаж хаях. Хэрвээ та зөвшөөрөл асуух юм бол хүүхэд мэдээж бүгдийг хадгалахыг хүснэ. Гэвч та мэдэгдэж сануулаагүй л бол энэ насанд хүүхэд хэрэгцээгүй тоглоом алга болсныг нэг их анзаарахгүй . Хэрэглэхгүй болсон гэхдээ эвдрэлгүй цаашид хэрэглэх боломжтой тоглоомуудыг тусад нь ялгаж ХАНДИВ сайн дурын газруудад аваачиж өгч болно шүү дээ. Бас энэ нь гэрээр нэг хөглөрсөн тоглоомыг цэгцлэх таны ажлыг хөнгөвчилнө .

under the ocean jigsaw puzzle

Хаяхгүйгээр хадгалахаар шийдсэн тоглоомуудаа хүүхдээсээ нууж үе үе гаргаж ирэх нь бас нэг ухаалаг арга юм. Нөгөөтэйгүүр хүүхдийн тоглож байгаа орчинд хэтэрхий их тоглоом байх нь аливаа зүйлд удаан төвлөрөхөд саад болдог.

  • Монгол ардын шилдэг оньсого /түүвэр/
  • Төстэй нийтлэл