гурван тоорой үлгэр

Гурван тоорой үлгэр

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 2 minutes

Эрт урьдын цагт гурван тооройтойгоо амьдардаг мэгж байжээ. Нэгэн өдөр мэгж тооройнууддаа хандан ‘ Та нар минь одоо том боллоо, өөрсдийн хувь заяагаа хайж ол, та нарыг дахиж тэжээж чадахгүй’ гэж хэлээд өөр хотод очиж байшин барь гээд мөнгө өгөн явууллаа.

Ингээд гурван тоорой ээжийнхээ гэрээс хамт явжээ. Явах замдаа тэр гурав том модон доор хоног төөрүүлэнгээ хэрхэх төлөвлөгөөгөө ярилцав. Хамгийн эхний тоорой ‘Бидэнд одоо өөрсдийгөө батлах боломж олдлоо, гурван тусдаа замаар явж азаа сорьцгоовол ямар вэ?’ гэхэд

хоёр дахь тоорой ч мөн адил санал нийлж ‘Тиймээ бид өөрсдийн хүчээр амь зууж чадна’ гэх мэт яриа өрнүүлсэнд хамгийн ухаалаг гурав дахь тооройд салж явах санаа таалагдаагүй ба ах нар нь муу зүйлтэй тааралдана гэж санаа нь зовсон тул ‘ Бид эвтэй байвал хүчтэй, тиймээс хамтдаа явцгаая’ гэхэд хоёр ах нь эсэргүүцэж гэнэ. Тэгээд тэр гурав тус тусдаа байшингаа барьж амьдахаар болов.

Маргааш өглөө нь тэд тус тусын байшингаа барихаар болоход нэг дэхь тоорой барихад хялбар, мөнгөнд ч хэмнэлттэй гэж сүрлээр байшин барьжээ. Харин удаах тоорой үлдсэн мөнгөөрөө зөөлөн гудас авахын тулд модоор байшин барихыг сонгов. Хоёр ахаасаа ухаалаг бага тоорой харин тоосгоор бат бөх байшин барихыг илүүд үзжээ.

Нэгдүгээр тоорой ганцхан өдрийн дотор сүрлэн байшингаа барьж, хоёр дахь тоорой хоёр өдрийн дотор мөчрөөр байшингаа барьж дуусгав. Харин гурав дахь тоорой байшингаа маш удаан барьж дуусгасан боловч олон жилийн турш бат бөх хэвээр байх байшин барьж гэнэ.

Гэнэт нэг өдөр чоно гурван тооройг идэхээр ирж гэнэ. Чоно нэгдүгээр тооройн хаалгыг нүдээд ‘ Гарч ирэхгүй бол байшинг чинь үлээж хийсгэнэ’ гэхэд нэгдүгээр тоорой ‘Миний байшин маш бат бөх чи хүссэнээ хий’ хэмээн чонод хэлэхэд чоно цээж дүүрэн амьсгаа аваад тооройн байшинг үлээлээ. Бүгд хийсч орхив. Нэгдүгээр тоорой байшин нь хийссэн учир хоёрдугаар тооройн байшин луу зугтаж очоод ‘хаалгаа хаа’ хэмээн хашхирав.

Хоёрдугаар тоорой хаалгаа хааж бүх цоожоор нь маш сайн түгжив. Гэтэл чоно хоёрдугаар тооройн байшин дээр ирээд бүүр хүчтэй үлээхэд хоёрдугаар тооройн байшин ч мөн адил хийсч орхив. Айж сандарсан хоёр тоорой дүү тооройныхоо гэрлүү зугтаж очоод юу болсон талаар хэлэв.

Чоно мөн гуравдугаар тооройн байшингийн гадаа ирээд цээж дүүрэн амисгаа авч амьсгаагаа барагдтал үлээсэн боловч байшинг хийсгэж үл чадав. Байшин хийсгэж чадаагүй чоно уурсаж хаалгыг нь хүчтэй мөргөсөн боловч тусыг үл олов.

Аргаа барсан чоно дээвэрлүү авирч яндангаар орох гэтэл дүү тоорой зууханд гал ноцоож чоно гал дээр унаж үхэв. Ингээл нэг, хоёрдугаар тоорой дүү тооройгоосоо маш том сургамжийг авч аз жаргалтай эвтэй найртай амьдарч гэнэ.

Гурван тоорой үлгэр

Санал болгох нийтлэл

Төстэй нийтлэл