Баян зурхайч, хоосон зурхайч хоёр
Унших хугацаа: 4 minutes
Баян зурхайч, хоосон зурхайч хоёр
Баян зурхайч, хоосон зурхайч хоёр гэмгүй сайхан нөхөрлөж явсан юмсанажээ.
Хоёулаа нэг нэг хүүтэй юм гэнэ. Тэгж байтал хоосон зурхайч бие барж гэнэ. Баян зурхайч нь хоосон зурхайчаа нутаглуулах газар үзэж, зурхай зурж гэнэ. Нэг сайхан дэвсэг байх юм гэнэ. Түүн дээр тавивал хүү нь Бодинпүүгийн амбан суух хувьтай харагдаж, түүний доохон тавивал хүний бэлдсэн хярамцаг ч олж оочихооргүй хувьтай юм гэнэ.
Тэгээд хоосон зурхайчийн хүүрийг нөгөө сайхан дэвсэг дээр тавилгүй, доохон талд нь тавьчхаж гэнэ. Баян зурхайчийнх жасаагаа уншуулж байсан, уранхай навтархай дээлтэй ядуу хүү ирж гэнэ. Баян зурхайчийн хүү аавдаа. “Энэ муу ядуу хүүд идэх юм өгөөч. Энэ чинь муу хоосон зурхайчийн хүү байна шүү дээ” гэж. Идэх уух юм өгсөн муу уранхай дээлдээ хормойлоод авч гэнэ. Баян зурхайчийн хүү аавдаа хэлж байна гэнэ.
— Аав минь та үүний эцэгтэй ямар сайхан байлаа. Муу хүүг нь гуйлга гуйхааргүй газар эцгийн нь тавьчхаж болоогүй юм уу? гэж.
— Болох нь ч болно. Одоогийн тавьсан газрынх нь дээхэн талд нэг сайхан дэвсэг байгаа юм. Түүн дээр тавихлаар Бодинпүүгийн амбан суучих гээд байгаа юм гэж.
— Одоо яс үснээс нь тэнд тавивал болох уу? гэж.
— Болох нь ч болно оо. Дамаан богино хавиргыг нь тавивал ч болно л доо гэж байна. Ядуу хүү энэ үгийг дуулж аваад аавынхаа нутаглуулсан газар очоод, богино хавирганых нь ясыг олж аваад өнөө сайхан дэвсэг дээр нь тавьчхаад, хээр гүйж явсан тогоотой хоол буцалж байх юм гэнэ. Тэр хоолноос цадталаа идэж аваад цааш явж байсан нэг их хураалттай гулууз мөнгө байна гэнэ.
Тэр мөнгөнөөс нэгийг аваад сугавчлаад гүйж явсаар нэг айлд ирж хонох болж гэнэ. Хүүг хонох бололтой суугаад байхаар тэр айлын хүн, “Хүү минь, манайд хүүхэд тогтдоггүй юм. Одоо орой боллоо доо л” гэж байна гэнэ.
Тэгэхээр хүү намайг хонуулах дургүй байгаа юм болов уу гэж бодоод нөгөө гулууз мөнгөө өгч гэнэ.
Тэгээд тэр айлдаа хонож дээ. Шөнө унтаж байсан нэг юм орж ирээд,
— Чи болсон уу? гэж байх юм гэнэ. Хариуд нь,
— Болоогүй, болохгүй байна. Бодинпүүгийн амбан морилж ирсэн гэж байх юм гэнэ. Хүү нойр нь хүрэхгүй айгаад босоод гарах гэтэл тэр айлын оньс нь гаргасангүй.
— Би амилсан оньс юм аа. Энэ айлд хүүхэд тогтдоггүй юм. Бодинпүүгийн амбан ирж хоновол тогтох учиртай. Та явж болохгүй. Эндээ хоно. Харин өглөө таныг явах гэхэд энэ айлынхан урьд шөнө хүү минь өвдөж зовсонгүй сайхан хонолоо, ямар ач буянтай хүү вэ, юу авах вэ? л гэх байх. Зандан оньсыг чинь авъя. Өөр юм хэрэггүй гээрэй гэж хэлж байна
Тэгээд Бодинпүүгийн амбан болох хүү унтаад өгч гэнэ. Өглөө боссон, тэр айлынхан баяр хөөр болж хүү минь юу авах вэ л гэж байна гэнэ.
— Зандан оньсыг чинь авъя. Ондоо юм хэрэггүй л гэж.
— Манай энэ оньс бол бадам зандан ширээний хэлтэрхийг хээрээс олж хийсэн ээлтэй оньс байгаа юм. Одоо яая гэх вэ? гэж наашаа харж инээж, цаашаа харж уйлж авч өгч гэнэ.
Хүү зандан оньсоо өвөртлөөд цаашаа гүйгээд явж гэнэ. Хүүг хээр гүйж явтал жууз тэрэг, сүйх тэрэг болсон олон хүн ирж Бодинпүүгийн амбаныг залж аваачина гэж иржээ.
За тэгээд хүүг Бодинпүүгийн амбанаар суулгаж их найр хөөр болж, хоёр дууч хүүхэн дуу дуулах болж. Хүү найр хуримыг тарааж, дуу хуур болох хэрэггүй гэж зарлиг буулгаж Хоёр дууч хүүхэн Бодинпүүгийн амбанаас.
— Хаан юм хайрла? гэж гуйж гэнэ. Хүү хэлж гэнэ. “Тэр хоёр хүүхэнд хоёр шуудай будаа, хоёр шуудай гурил өгч ёроолд нь тахилын чинээ цоолоод өгч явуул. Мөрөөр нь хүн явуулаад хаа очихыг нь үзээд ир!” гэж. Хүн дагаж яваад нэг их хадан хавцалд орлоо гэж хэлж ирж гэнэ. За тэгвэл тэр газартаа хэдэн хасаг тэрэг түлээ буулгаж их гал өрд гэж гэнэ.
Гэтэл нэг шар үнэг, хар үнэг хоёр гарч ирээд шар нь түлэгдэж, хар нь зугтаачхаж гэнэ. Ингээд гурав хоног дээр нь өглөө эрт хоёр ясчин орж ирж гэнэ. Бодинпүүгийн амбаныг гурав хоног дээр нь тэр хоёр үнэг болдог эм хорлочхоод байдаг байж л дээ. Хүү хоёр ясчныг үүнээс хойш үүгээр бүү үзэгд гээд хөөгөөд явуулчхаж гэнэ. Тэгтэл эзэн хааны хатны бие чилээрхэж эмч домч залаад эдгэрсэнгүй. Хоног хоногоор муудаж, “Одоо ямар арга байна?” гэж. Бодинпүүгийн амбаны элэг зүрхийг идвэл эдгэнэ.
Өөр ямар ч арга байхгүй гэж байна гэнэ. Оньс нь хэлж: “За, чи нанжин муур олуул, ширмэл том ханцуйтай дээл хийлгэ” гэж. Хэлсэн ёсоор нь амбан хүн болохоор зарц нараа дуудаад дор нь зэхүүлж аваад, ширмэл ханцуйтай дээлээ өмсөөд, нанжин муураа ханцуйлаад эзэн хааны ордонд очиж. Хатны өрөөнд ороод очтол өөдөөс нь шулам хатан ухас гэхлээр муураа тавиарай гэж оньс нь захиж гэнэ.
Үнэхээр хэлсэн ёсоор нь ороод очтол хатан авхай хүүгийн өөдөөс ухасхийгээд босоод ирэхээр нь нанжин муураа тавьтал нэг хар үнэгний багалзуурыг тас хазаж гэнэ. Ингээд хоёр шулам үгүй болж, түүнээс хойш Бодинпүүгийн амбан тогтох болж гэнэ.
Санал болгох үлгэрүүд:
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.