хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн орцолцоо

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

Та бидний үргэлж санаа зовдог зүйлсийн нэг бол хүүхдийн хүмүүжил юм. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүүхэд, ном унших дадалтай чадварлаг нэгэн болгохыг хүсдэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлнэ гэдэг хэцүү.  Үүний тулд хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо чухал. Гол нь та тэднийг чиглүүлж өгөх хэрэгтэй. Амьдрал хэмээх зах хязгааргүй далайд хүүхдээ чиглүүлж удирдах цөөхөн аргыг энд дурдъя

Хүүхдийн ном авч өгөх

Ном бол ертөнцийг харах толь бла бла бла. Гэхдээ техник технологи хөгжсөн одоо үед хүүхдийг ном бариад суулгах хэцүү. Үглэж загнаснаар асуудлыг бүр ч дордуулж, номыг үзэн ядах сэтгэлгээтэй болгодог.

Хүүхдийнхээ сонирхдог төрлийн ном авч өгөх

Дургүйд хүчгүй гэж, шахаж шаардсан болгон биелэлээ олоход хэцүү. Харин эсрэгээрээ таны сэтгэлд нийцэхгүй байгаа ч хүүхдийнхээ сонирхолыг юу болохыг олж харахыг хичээгээрэй. Хүүхэд өөрийн сонирхсон зүйлсийнхээ талаар танаар шаардуулалгүй сонирхож түүнийхээ төлөө бүхнээ зориулах болно. Харин таны хийх ажил бол тэдний сонирхолд нь тааруулан ном авч өгөх юм.

Номыг нүдэнд ил харагдах газар тавьж байгаарай.

Хичээлийн ширээ, гал тогооны өрөө, 00-н өрөө гээд нүдэнд өртөх гэрийн гишүүд байнга холхиж байдаг газарт номоо байршуулаарай. Хүүхэд өөрийн сонирхдог зүйлийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.

Жижиг номноос эхлээрэй

Ном унших дадал суугаагүй хүүхдэд гэнэтхэн маш олон хуудастай ном санал болговол хэдий дуртай сонирхолтой байлаа ч уншихгүй өнгөрөөх магадлалтай. Учир нь хүний тархи гээ ч зүйл өөртөө хүнд ачаа авахыг хүсдэггүй бөгөөд тархийг ядраах эсвэл айдаст оруулсан зүйлсээс хүүхэд гэлтгүй том хүн ч айж өөрийн мэдэлгүй тухайн ажлыг хийлгүй олон сар жилээр явсан байх нь элбэг. Тийм учраас маш цөөхөн хуудастай номноос сонголтоо хийгээрэй.

Номны дүгнэлтийг хамтдаа хийж хэвшээрэй

Уншсан номныхоо тухай эргэцүүлэн бодох, дүгнэлт хийх боломжийг үргэлж олгож байгаарай. Үүний тулд та хүүхдийнхээ уншсан номны тухай асууж гол ойлгосон зүйлсийг асууж байгаарай. Хүүхэд уншсанаар юмсыг ойлгодог бол харин ярьж өгснөөр өөрийн мэдлэгийг улам бататгаж өөртөө итгэлтэй зан суудаг байна.

Сургалт, лекцэнд суулга

Цагаа үр ашигтай зарцуулж сурах, зорилго мөрөөдлөө тодорхойлох зэрэг хувь хүний хөгжлийн сургалт, эсвэл ур чадвар сайжруулах(төгөлдөр хуур, шатар, бүжгийн) дугуйланд явуул. Хүн байгаа хүрээндээ л сэтгэдэг. Тиймээс хүрээллийг нь нэмэгдүүлж нийгэмд идэхтэй амьдрахад нь туслах эцэг эх болсон бидний үүрэг юм. Үе тэнгийхээ хүүхдүүдтэй өрсөлдөж, ангийнхнаасаа онцгойрох ямар нэг чадвартай байх төдийд хүүхдийн хандлага хандлага маш их өөрчлөгддөг. Туршаад үзээрэй

swiming

Цаг төлөвлөж сургах:

21-р зууны хурдтай нийгэмд цаг бол алтнаас үнэтэй эрдэнэ. Хүүхдийг бага насандаа цаг төлөвлөх аргачлалд суралцвал зорилготой, бүтээмжтэй болж төлөвшдөг. Тиймээс цагийн үнэ цэнийн талаар ярилцаж(болж өгвөл мэргэжлийн хүнээр яриулаарай. Хүүхэд эцэг эхийнхээ үгийг тоохгүй өнгөрөх хандлагатай байдаг) сэдэлжүүлхийн тулд дэвтэр авч өгөөрэй. Охид хөвгүүдийн ХАЖ гээд цаг төлөвлөлтийн дэвтэр эсвэл энгийн гоё зурагтай дэвтэр байсан ч болно (цагаа төлөвлөж эхлэж байгаа хүүхдүүдэд заавар зааварчилгаатай ХАЖ дэвтэр нь илүү зохино). Мэдээж та өөрөө ч цагаа төлөвлөдөг, хийх ажлаа жагсаадаг байх шаардлагатай(сонирхвол томчуудын ХАЖ дэвтэр ч бас гадуур худалдааллагддаг).

цагийн менежмент

Эрүүл мэнд, аюулгүй байдал

Хүүхдэдээ багаас нь эрүүл мэндийн боловсрол тухай ойлголтыг өгөх нь чухал. Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа бол яагаад гэсэн асуултад хариулалгүй хүүхдийг юу ч мэдэхгүй дунд нь үлдээх явдал юм.

Юмсийг энгийнээр тайлбарлах

Гараа яагаад угаах ёстой вэ? Бэлгийн замын өвчин гэж юу вэ? Хайр дурлал гэж юу вэ? Гэх мэт шинэ зүйлс болгонд тэдэнд тайлбар хариу хэрэгтэй байдаг. Бид хүүхдэдээ аливаа зүйлсийг зөв тайлбарлаж сурснаар хүүхдийн тархины хөгжилд аливаа зүйлсийн учир шалтгааныг ойлгох логик сэтгэхүй хөгжиж байдгийг эрдэмтэд тодруулсан байна.

Хэрвээ та хүүхдэд юмсыг зөв тайлбарлаж зөв ойлгуулахгүй бол тэдний логик сэтгэлгээ үл хөгжиж юмсын цаад учир шалтгааныг харахгүйгээр шүүмжлэгч сэтгэлгээтэй болж өсдөг байна.

Санал болгох нийтлэл

Төстэй нийтлэл