Ойн эзэн
Унших хугацаа: 3 minutes
Ойн эзэн
Нэг хүний муур олиггүй зантай юм байж дээ. Эзэн нь нэг өдөр муураа шуудайд хийж, ой дотор, идэх юм элбэгтэй газар аваачиж, шуудайгаас нь гаргаж тавиад гэртээ харив.
— За би, одоо энэ ойд амьдрах болсон хойно өөртөө байртай болъё гээд байшин барьж, тохилог сайхан амьдрах болжээ. Нэг өдөр муурыг гадуур явж байтал үнэг дайралдсан ажээ. Үнэг дотроо:
«Энэ мөн үнэхээр гайхамшигтай сайхан амьтан байна. Ойн доторх амьтдаас энэнд хүрэх амьтан алга» гэж бодоод, мууртай очиж уулзан: Та яасан сайхан амьтан бэ? Та чинь чухам хэн гэгч вэ? гэж асуулаа.
— Би энэ ойн эзэн, миний алдрыг Жонн гэдэг гэж муур хэлэв. Үнэг бөхөсхийн мэхийж:
— Та үнэхээр сайхан амьтан юм, харахад ухаантай, мэргэн баймаар байна. Ойн эзэнтэн минь намайг зарцаараа авч соёрхооч гэлээ. Тэгээд үнэг, муурынд очиж зарц нь болжээ. Маргааш өглөө нь муур үнэгэндээ ингэж хэлэв: Би өнөөдөр гэрээс гарахгүй, чи харин явж надад сайхан хоол олж ир гэлээ. Тэгээд үнэг гадагш гараад явж байтал чоно дайралдаж:
— Сайн байна уу? Хаанаас явж байна вэ? гэж асуулаа.
— Би эзнийхээ гэрээс явж байна гэж үнэг хариулжээ.
— Танай эзэн чинь хэн юм бэ? гэж чоно асуулаа.
— Миний эзэн бол, ойн эзэн байгаа юм. Нэрийг нь Жонн гэдэг гэж үнэг хэлэв.
— Ойн эзэн байдаг гэдгийг би одоо хүртэл үнэндээ мэддэггүй байсан юм. Би эзэнтэй чинь очиж уулзана. Эзэндээ хэлээрэй гэж чоно хэлэв.
— Тэг тэг, харин чи очихдоо нэг хонины махтай айлчлаарай, хэрэв хоньгүй очвол чамайг өөрийг чинь идчихнэ шүү гэж үнэг хэллээ. Тэгээд чоно, хонь олохоор явжээ. Үнэг цааш ой дотуур явж байтал нэг баавгайтай дайралдахад баавгай нь:
— Сайн байна уу? Та хаанаас явж байна? гэж асуулаа.
— Би эзнийхээ гэрээс явж байна гэж үнэг хариулав.
— Танай эзэн чинь хэн юм бэ? гэж баавгай асуулаа.
— Миний эзэн бол ойн эзэн, алдар нь Жонн гэж үнэг хариулав.
— Би ойн эзэн гэж байдгийг үнэндээ мэдэхгүй байсан юм. Танай эзэнд нэг очиж бараалхъя гэж баавгай хэллээ.
— Тэг тэг, харин та очихдоо нэг үхрийн махтай айлчлаарай, хэрэв айлчингүй очвол өөрийг чинь идчих бий гэж үнэг хэллээ. Баавгай үхэр олохоор явлаа. Баавгай муурын руу үхэр аваад явж байтал чонотой дайралдлаа. Чоно бас нэг хонь аваад явж байлаа. Баавгай үхрээ газар тавьж: Чоно гуай та хаашаа явж байна вэ? гэж асуухад чоно:
— Би ойн эзэнд бараалхахаар явж байна гэж хэлээд хонио газар тавьж, үнэг эзнийгээ их ууртай аймаар гэж хэлсэн болохоор би энэ хонийг авч явна гэлээ.
Чоно, баавгай хоёр муурын байшинд хүрч ирэхэд чоно нь: Баавгай чи үүдэнд нь оч, тэгээд бид ойн эзэнд бараалхах гэж үхэр, хонь хоёроор айлчин хийж ирлээ гэж хэл гэв.
— Үгүй, би айж байна. Чи өөрөө оч гэж баавгай хэллээ. Чоно:
— Би бас айж байна. Харин энд нэг туулай байна, тэр очиж хаалгыг нь тоншиг гэв. Туулай, муурын байшингийн хаалга руу явахад чоно модны гишүүний цаана, баавгай модны ард орж нуугдав. Туулай хаалгыг тоншсон боловч, муур үнэг хоёр гадуур явчхаад тэднийх эзгүй байжээ. Удалгүй үнэг, муур хоёр гаднаас ирж, муур үхрийн дээр үсрэн гарч,
— Энэ миний хоол уу? Энэ чинь надад юу ч болохгүй. Хоёр, гуравхан хазах төдий л юм байна гэлээ.
Баавгай үүнийг сонсож,
— Ойн эзэн чинь ийм жижиг биетэй байтлаа, тийм их юм иддэг юм уу. Уул нь нэг үхэр дөрвөн баавгайд хүрэлцээтэй хоол байдаг сан. Яасан аймшигтай юм бэ? гэж ихэд айж байлаа. Чоно бүр ч зүрхээ зүсүүлээд бөмбөгнөн чичрэхэд газрын өвс хөдлөв. Муур тэнд оготно явлаа гэж бодоод тийш үсэрч, чонын хамрыг хурц хумсаараа самардлаа. Чоно одоо л намайг идэх нь гэж сандарч ой дотуур хар хурдаараа зугтан одов. Тэгээд муур баавгайн нуугдсан мод өөд авирч эхлэхээр цаадах нь:
— Намайг харчхаж, намайг харчхаж, одоо намайг идчих нь ээ гэж хашхиран зугтаж явлаа.
Баавгай, чоно хоёр тэр шөнөдөө ойн амьтдыг зарлан цуглуулж, тийм аймшигт жижиг амьтан байна гэж ярихад цаадуул нь цөмөөрөө маш их айжээ. Муур, үнэг хоёр тэгж идэх юмаар элбэг дэлбэг болсондоо их л баяртай байжээ.
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.