Баян түшмэл
Унших хугацаа: 3 minutes
Баян түшмэл
Эрт урьд цагт баян түшмэл байж гэнэ. Ганц эрх тайж хүүтэй юм гэнэ. Тэр хүүгээ эрдэм сургахаар хавь ойрын эрдэмтдээр заалгаад сурдаггүй байв. Нэг өдөр түшмэл хатан хоёр хүүгээ панзчин болгохоор шийдэж нэг тулам мөнгө өгч: «Чи үүнийг худалдаад ир» гэж өгч явуулжээ.
Хүү тулам мөнгөө үүрээд явах замд том үхэр чулуу дайралдаж түүн дээр амраад сууж байтал нэг морьтой хүн ирж хүүгийн хэрэг явдлыг асуутал хүү: «Би туламтай мөнгө худалдана» гэжээ.
— Чи юунаас өгөх вэ? гэж асуувал:
— Юунаас ч хамаагүй өгнө гэжээ.
Тэгвэл би чамд дуу дуулахыг зааж өгье гээд гэртээ авчирч долоо хоног дуу заахад багшаасаа сайхан дуулдаг болжээ. Гэртээ ирэхэд аав нь:
— За чи юунаас өгөв? гэхэд,
— Би дуу дуулахыг заалгаад өглөө гэв.
Эцэг нь хүүдээ дахин тулам мөнгө өгч: «Чи заавал нүдэнд үзэгдэх юмнаас өгөөд ир» гэжээ. Хүү бас явж мөн чулуун дээр очиход бас нэг морьтой хүн ирж хүүгийн хэрэг явдлыг асуухад хүү:
— Би тулам мөнгө худалдана гэжээ.
— Юунаас өгөх вэ? гэжээ.
— Юу ч хамаагүй гэв.
— Тэгвэл би чамд шатар тоглохыг зааж өгье гээд гэртээ авчирч долоо хоног шатар заахад багшаасаа илүү тоглож сурав. Тэгээд гэртээ харьтал аав нь худалдаж авсан юмаа аль гэхэд:
— Би шатар сураад өгсөн гэв. Эцэг нь хүүгээ загнан: «Чамайг нүдэнд харагдаж, гарт баригдах юмаар өг гэсэн биш үү? Одоо үүнийг заавал нүдэнд харагдаж, гарт баригдах юмнаас өгөөд ир гээд дахин тулам мөнгө өгч явуулав. Хүү мөнгөө үүрч нөгөө чулуун дээр сууж байтал мөн морьтой хүн иржээ.
— Чи юу хийж яваа юм бэ? гэхэд нь:
— Би тулам мөнгө худалдана гэв.
— Мөнгөө юунаас өгөх юм бэ? гэхэд:
— Би юунаас ч хамаагүй өгнө гэжээ. За тэгвэл би чамд төмөр модоор юм хийхийг зааж өгье гэв.
Ингээд гэрт нь очиж долоо хоног заалган, багшаасаа илүү сурчээ. Тэгээд гэртээ ирэхэд аав ээж нь «Юм сургах гэхэд сурдаггүй, наймаа хийлгэх гэхлээр, хүнд юмаа зүгээр өгчихдөг» гээд зодоод хөөчихжээ.
Хүү явсаар байгаад өндөр уулын оройд гартал өвөрт нь нэг хааны орд харагджээ. Хүү тэр уулын орой дээрээс дуу дуулж суужээ. Түүнийг хаан сонсоод хавьгүй сайхан дуу дуулдаг тэр хүнийг олж ир гээд хүн явуулав. Тэр улс ууланд байсан хүүг олж ирэхэд хаан ганц хүүгийнхээ ах болгож авчээ.
Гэтэл тэр хавийн дөрвөн чиглэлийн хаадыг захирсан нэг том хаан нь өдөрт л нэг эрэгтэй хүүхэдтэй хэн хожигдсоныхоо толгойг авах болзолтой шатар тоглож түүнийгээ хожиж толгойг нь авдаг заншилтай юм гэнэ. Нэг өдөр дөрвөн хааны дөрвөн хүүхдийг дуудуулж шатар тоглох зар ирэхэд нөгөө хүү хааны хүүгийн оронд гуйсаар байгаад явжээ.
Очоод хаантай шатар тоглоход хаан хожигдож болзол ёсоор хааны толгойг тас цавчиж хаяжээ. Хүүд хавь ойрын хүмүүс баярлаж хаан болгох гэхэд хүү хаан бололгүй хааныдаа ирж дүүдээ: «Намайг хаан болгож урьд тивийн хааны нэг гүнжийг авч өгч хатангаа хий» гэхэд,
— «Би авахгүй гээд ирлээ» гэхэд, Хааны хүү,
— Ах аа, түүнийг чинь би авч хатнаа хийе» гэхэд ах нь дүүдээ нөгөө хүүхнийг авч өгөхөөр явж гэнэ.
Тэгээд тэр гүнжийг нисдэг шувуу хийж оргуулж аваад дүүдээ өгч, дүүгээ хаан болгон, өөрөө шадар түшмэл нь болж амар сайхандаа жаргажээ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.