5 настай хүүхдийн онцлог
Унших хугацаа 3 minutes
Таны хүүхдүүд өсөж том болсоор нэг мэдэхэд 5 нас хүрчихэв үү?. Таван нас бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн тайван, дөлгөөн тааламжтай нас байдаг. Яагаад гэвэл хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болно. Дөрвөн настай хүүхдүүд өөрийнхөө хийж чадахүй ямар нэг зүйл хийх гээд оролдоод бүтэхгүйтвэл сэтгэлийн хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийж эхэлдэг.
Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийж байгаа зүйлээ заавал дуусгах эрмэлзэлтэй болсон байдаг гээд олон онцлог шинж чанаруудыг бяцхан 5 настнууд маань олж авдаг. Тэгвэл та дараах 5 настай хүүхдийн онцлог нийтлэлээс таны хүүхэд хичнээн гайхалтай зүйл хийж чадахыг олж мэдээрэй.
- 5 насандаа хүүхэд өөрийн овог нэр, насаа, ээж аавын нэр, ямар ажил хийдгийг мэддэг, гэрийнхээ хаягаа хэлж чаддаг, гэрийн ойролцоо байдаг дэлгүүр албан газар, явдаг унааг хэлж мэддэг. Ойролцоо байгаа цэцэрлэг сургуулийг мөн мэднэ. Амьдарч байгаа дүүрэг, хороог ч нэрлэж чаддаг.
- Энэ насныхан өрж байгуулах тоглоомыг зургаар нь эвлүүлж чадна. Эвлүүлэх зураг тоглоомыг эвлүүлэх чадвартай болсон байдаг
- Хүний биеийн үндсэн бүх хэсгийг бүрэн зурж , нэрлэж чаддаг.
- Ямар нэгэн үйлдэл хийхийн тулд үйлдлээ төлөвлөдөг болно.
- Хүүхдийн хамтлаг бий болно. Хоорондоо сөргөлдөх явдал ч бас гарч эхэлнэ.
- Эцэг эхийн халамж хайрыг маш их хүснэ, эцэг эх багшаа дээд зэргээр үнэлдэг.
- 5,5 насандаа хүүхэд бүх төрлийн сургалтыг хүлээн авах чадвартай, зарчмын хувьд сургуульд суралцахад бэлэн болсон байна.
- Энэ насандаа хүүхэд том хүнтэй харилцах чадвартай, том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг, эцэг эхийн халамжийг авах ба өгөх дуртай, хайрлах мэдрэмж хөгжсөн, эцэг эхдээ ойр байх хүсэлтэй, бусад хүмүүсийг хайрлах талаар ялгавартай шүүмжлэлтэй ханддаг.
- Дүрслэлд сэтгэхүй нь нэлээд хөгжсөн, сургалтын явцад янз бүрийн зураг загварыг ашиглах, шалтгааныг илрүүлэх, асуулт тавих, хүүхэд хоорондын харьцаа тогтвортой болж, суралцах эрмэлзэл бий болно.
- Энэ насандаа хүүхэд зурах сонирхол нь илүү болж , жилдээ хоёр мянган зураг зурах чадвартай. Хүүхэд цаасан урлагт сонирхож цаасаар хэд хэдэн нугалаас хийх чадвартай, мөн байгалийн ургамлаар ч дүрс бүтээх чадвартай байна.
- Юмсын хэмжээ, хэлбэр дүрс ба өнгө зэргийг зөв илэрхийлж уг мэдрэх чадвар улам сайжран. Юмсын шинж чанараар нь ангилах эхлэл тавигдана.
- Хүүхдийн анхаарал тогтвортой болж нэг зүйлээс өөр нэг зүйл дээр анхаарлаа чиглүүлэх чадвартай.
- Хүүхдийн хэл яриа улам боловсронгуй болж авиа дуудлагыг тод хэлэх, авиалбарын сонсгол хөгжиж өдөр бүрийн яриа, сэдэвт тоглоомын үед ба шүлэг уншихдаа уран тод ярьж уншдаг.
- Зориудын анхаарал хөгжиж эхэлнэ, юмыг тогтооно, бие дааж сэтгэх, ёс суртахууны мэдрэмжүүд бий болж ирнэ. Хэн өөрт нь их дотно анхааралтай хандаж байна түүнд ойр дотно болно.
- Олны дунд биеэ зөв авч явахыг оролдоно.