“Мэлхий ба Диана Гүнж” богино үлгэр
5 минут үлгэр Princess and the Frog, Диана гүнж
Мэлхий ба Гүнж
Эрт урьдын цагт нэгэн улсад Хаан эцгийн хамт нэгэн Гүнж амьдран суудаг байжээ. Олон залуус ордонд ирж түүнтэй гэрлэхийг хүсдэг байсан ч , тэдний хэн нь ч өөрийг нь өөрөөр нь биш гялалзсан даашинз нарийн титмээр төсөөлдөг нь түүнд таалагддаггүй байлаа. Тэд гүнжид түүнийг гоёмсог титэм , гоёмсог даашинзнаас өөр юу ч байхгүй мэт аашилдаг , хэн нь ч өөрийнх нь ертөнцийг ойлгохгүй хэмээн хөмсөгөө зангидан бодол болдог байж.
Нэгэн өглөө ижил зочид ирээд явсаны дараа гүнж ‘юунд ч санаа зовохгүй буцаад бяцхан хүүхэд болох юмсан хэмээн бодов. Ийн бодон хүүхэд байхдаа тоглодог байсан дээш шидэхэд наранд гялалздаг өөрийн хамгийн дуртай бөмбөлөгөө хайж олов. Ордны талбайд гаран бөмбөлөгийг дээш нь улам дээш нь шидэн нааджээ. Дахин нэг удаа шидээд бөмбөгийг барьж чадалгүй модны хожуулд бүдэрч унахад бөмбөг өнхөрч баруун талд нь байсан усны худаг руу явж харагдав. Бөмбөгийг унахаас өмнө түргэн гүйж очоод ч авч амжсангүй худагт унан харагдахаа больжээ.
Өө үгүй ээ хайран юм хэмээн Гүнж халаглахад жижигхэн ногоон мэлхий усны дээгүүр толгой цохив.
- Мэлхий – ‘ Магадгүй би танд тусалж болох юм.
- Гүнж – тэгээч миний бөмбөгийг авч өгвөл баярланаа.
- Мэлхий – Тэр болноо. гэхдээ танаас нэг юм асууж болох уу ?
- Гүнж – Тэгэлгүй яахав юу юм бэ ?
- Мэлхий – Та өнөөдөр цагийг надтай хамт өнгөрүүлэх хэрэгтэй.
- Гүнж – Би итгэлгүй байнаа , юу гэсэн үг вэ ?
- Мэлхий – Зүгээр надтай цагийг өнгөрүүлэхэд болно.
- Гүнж – За яахав тэгье , одоо миний бөмбөгийг аваад өг.
- Мэлхий – Тэгье .Би очиж байна.
Хэмээн мэлхий уснаас гүн харайж хэдхэн хормын дараа бөмбөгийг барин гарч ирэхэд гүнж баярлалаа хэмээн түүнээс бөмбөлөгийг буцаан авав.
Гүнж эргэж хараад явах гэтэл Мэлхий:
- Түр хүлээгээч, та надтай хамт байна гэж амалсан шүү дээ гэхэд Гүнж :
- тиймээ би аль хэдийн хийсэн шүү дээ хэмээн мөрөө хавчин ордон луу-гаа буцан алхжээ.
Тэр оройдоо Хаан гэр бүлээрээ мөн өөрийн зөвлөхүүдтэй хооллон элдэв зүйлсийг ярилцаж байх үед хаалга тогших чимээ дуулдав. Үйлчлэгч үүдийг онгойлгоход тэнд ямар ч хүн харагдсангүй .
Учир нь өнөөх мэлхий орж ирсэн байжээ.
Тэгээд Мэлхий цэх зогсон хоолойгоо засаад ‘’ Гүнж өнөөдөр надтай цуг хамт байна гэж амалсан ’’ хэмээн чангаар ‘Тиймээс би энд байна’ гэж хэлэв.
Үүнийг сонссон Хаан ‘Охин минь ‘ хэмээн ширээний голоос дуудаж ‘Чи үнэхээр энэ мэлхийтэй хамт байна гэж амалсан уу ’ гэж асуув.
Гүнж хариуд нь Тийм ээ,Тиймэрхүү юм болсон гээд хэсэг чимээгүй байсны дараа мэлхий рүү хандан алив ороод ир л дээ гэж хэлэв.
Үйлчлэгч түргэхэн шиг хоолны хэрэгсэл бэлдэхэд мэлхий үсрэн гарч тансаг ширээний ард суув.
Удалгүй ширээний яриа хаант улсын санаа зовоосон асуудал болон охиноо хэнтэй гэрлүүлэх тухай болж эхлэв.Зөвлөхүүдийн хэн нь ч юу гэхээ мэдэхгүй байлаа.
- Ааваа , хэрвээ би … гэж гүнж хэлэн, итгэлгүйхнээр магадгүй бид чадна….. хэмээтэл
Хаан :
- Битгий охин минь, энэ яриагаа зогсоо надад хангалттай их зөвлөхүүд бий шүү дээ аавдаа итгэ гэж хэлэв.
Энэ үед:
‘ Болж өгвөл ‘ хэмээн мэлхий анх удаа ширээн дээр ам нээлээ. Гүнжид түүний гоёмсог даашинз болон нарийн титэмнээс илүү их зүйл бий, гэхэд гүнж мэлхий рүү ширтэн энэ мэлхий яаж бусад хүмүүсээс илүү миний бодлыг ойлгож чадаж байна вэ ? хэмээн бодож өнгөрөв.
Оройн хоол ч дуусч бүгд тарах үед мэлхий гүнжид бөхийн ийн хэлэв.
-Та амалсан зүйлээ хийлээ . Тиймээс миний явах цаг болсон гэж бодож байна гэхэд гүнж:
– Үгүй ээ хүлээ,Тийм ч орой болоогүй байна , дургүйцэхгүй бол цэцэрлэгээр алхвал ямар вэ ?
гэхэд мэлхий баяртай байв. Тэр 2 ганц нэг чулуун ханатай чамин цэцэрлэгээр алхална. Мэлхий үе үе үсрэн догдолж энгийн зүйлсийн тухай бие барилгүй ярилцаж чадаж байлаа.
Олон зүйлсийн тухай инээлдэж цагийг өнгөрөөсний эцэст нар жаргах үеэр тэд тэнгэрт хаясан гүн улаан ягаан өнгийг бишрэн харж зогсов.
Мэлхий – би цагийг их зугаатай өнгөрүүллээ.
Гүнж – Тэгсэн гэж үү ? хэмээн инээж мэлхийн хацрыг бөхийн зөөлөн үнслээ .
Гэтэл гэнэт мэлхийг нүл утаа болон үүл тойрон манарч жижигхээн ногоон мэлхий маань залуухан ханхүү болон хувирав.
Гүнж цочирдон ухархад Ханхүүгийн санаа зовнин түүнд :
– битгий санаа зов, бүх зүйл сайхан болно хэмээн түргэхэн шиг хэлэв .
Хэдэн жилийн өмнө муу ёрын шулам намайг шившин хааны гүнж өөрийг минь үнстэл ногоон мэлхий хэвээр байхаар хараасан юм. Шулам хэзээ ч тийм юм болохгүй хэмээн муухай инээн хэлж байсан ч дөнгөж сая ийм зүйл болчихлоо шүү дээ хэмээн их баяртайгаар хэлэв.
Энэ үеэс гүнж болон ханхүү нар бие биенээ илүү сайн мэддэг болцгоов.
Энэ явдлаас хойш хэдэн жил өнгөрсний дараа тэд гэрлэсэн бөгөөд тансаг хоолны ширээн голд гялалздаг бөмбөлөгөө байрлуулсан ба бөмбөлөг дээр ордны цонхоор нарны туяа тусах үед үнэхээр гайхамшигтай харагддаг байлаа.
Ханхүү болон гүнж урт удаан аз жаргалтай амьдарцгааж гэнэ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.