Ухаант туулай

Ухаант туулайн үлгэр

Сошиалд хуваалцах уу?

Үнэлгээ

Унших хугацаа: 1 minute

Эрт урьд цагт унага унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэр ганцаараа ижил олон сүрэг, ээжийгээ хайж яваад нэгэн уутай зүйлтэй таарч гэнэ.

Унага ууттай зүйлийг ихэд сонирхон ойнгойлгож үзмээр санагдаж гэнэ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь араа шүд нь ярзайсан өлөн хөх чоно гарч иржээ.

Чоно, аанхаа би чамайг иднэ дээ, маш их өлсөж байна, хурмаст тэнгэр үүнийг мэдээд надад амтат зоог илгээжээ гээд унагыг идэхээр завдлаа. Унага ч маш их айн сандарч байтал нэгэн туулай бутан дотроос бултас гээд гараад ирж гэнэ. Туулай тухайн байдлыг сайтар харж ойлгоод гэнэт ихээр хөхөрч, чоно гуай, чоно гуай та ийм том биетэй мөртлөө энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү, би итгэхгүй байна. Хэрвээ үнэн бол би унагатай хамт идүүлье гэж гэнэ.

Чоно зөвшөөрч уут уруу орохоор болжээ. Тэгтэл туулай, тээр хэлээгүй юу сүүл нь багтахгүй байна гэхэд чоно сүүлээ уутанд хийгээд, за харав уу гэтэл унага туулай хоёр уутны амыг шалавхан боогоод хээр орхиод давхин оджээ. Ийнхүү ухаант туулайн ачаар унага чононд идүүлэх аюулаас аврагджээ.

Холбоотой нийтлэл

Монгол тоглоом

Төстэй нийтлэл