Genghis Khan story

“Чингис хааны бага нас” хүүхдийн үлгэр 5 ангитай

Сошиалд хуваалцах уу?

Чингис хааны үлгэр (1-бүлэг)

Эрт урьд цагт Хамаг монгол улсын овог аймгууд тархай бутархай байсан үед Ононы дэлүүн болдогд Есүхэ баатар Өүлэн үжин 2-д Тэмүүжин хэмээх нэгэн хөвгүүн баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндлэв. Тэмүүжин төрсний араас Хасар, Хачун, Тэмүүгээ гэдэг 3 хөвгүүн бас Тэмүүлэн нэртэй охин төрөв.

Тэмүүжинг 9настай байхад аав Есүхээ баатар хүүдээ гэргий болгох гоо зүс сайтай сэтгэл ариун охин хайхаар Тэмүүжинг дагуулан замд гарав. Замд явж байхдаа Дэ сэцэн гэгч айлын гэрт буудлан учир явдлаа ярив гэнэ гэтэл Дэ сэцэн: тиймүү?

Танай хүү чинь нүдэндээ цогтой нүүрэндээ галтай хөвгүүн байна. Хэрвээ таашаавал манай охин гоо зүс сайхнаар барахгүй сэтгэл уужим ажилд сайн учир сайн гэргий болно шүү гэв.
Есүхээ баатар Дэ сэцэний охиныг харвал үнэхээр гоо зүс сайтай сайхан охин байх юм. Түүний нэр Бөртэ үжин гэнэ.

Тэгээд тэр 2 хүүхдүүдээ сүй тавихаар болжээ. Гэтэл Дэ сэцэн ийнхүү хэлэв: Бид 2 хүүхдээ сүй тавьчихлаа үүнийгээ бэлгэшээгээд хүүгээ манайд үлдээгээд яв гэж хэлэв. Есүхээ баатарч үүнийг нь зөвшөөрөөд Дэ сэцэнд хөтөлгөө морио бэлэглэн хүүгээ үлдээгээд явав.

Есүхэ баатрын ам нь цангасан тул замд хурим хийж буй татар иргэний гэрээр дайран гаръя гэж бодов. Татар иргэд Есүхээ баатрыг танин ууж буй айрганд нь хор хийж түүнийг хордуулав.
Есүхэ баатар тэндээс гараад бие нь муудаж 3 хоног явсны эцэст арай хийн гэртээ ирээд юу болсноо хэлээд Тэмүүжинийг хурдан явж авчир гээд насан эцэслэв.

Тэмүүжин эцгийгээ нас барсныг мэдээд маш их шаналж гашуудсан боловч бэлэвсэн эх болон нялх балчир дүү нараа бодоод зүрхээ чангалан толгой өндийн босов. Тэгээд ийнхүү бодов: би эр хүн энэ айлын том хүү учир эцэг үгүйд эцэг болж гэрийн эзэн гэр бүлийнхээ тулгуур байж эрийн цээнд хүрээд эцгийнхээ өшөөг заавал авах ёстой хэмээн бодож сэтгэлээ хатжуулан нулимсаа арчив. Гэтэл Есүхээ баатар нас нөхжсөнөөс хойш ойр сахалтын айлууд тэднийг гай болно хэмээн нүд үзүүрлэж бүгд хаяад нүүн одов.

Чадалтай төрсөн Өүлэн эх хүрз савар барин явж ойрын газрыг өгсөж уруудаж өвс ургамлын үндсийг малтаж шөнө өдрийг хатавчинд өнгөрүүлж суут хөвгүүдээ тэжээн өсгөв.
Эх Өүлэний тэжээсэн хөвгүүд сайн эрс болон өсөж бие хаа тэнэгэр болж онон мөрний эрэгт сууж өлгүүр дэгээ усанд хаяж загас жараахай шүүн барьж эх Өүлэнг тэжээх болов.

Нэгэн өдөр 4 хөвгүүд болжмор агнаж байв гэтэл Тэмүүжингийн агнасан болжморыг нь Билгүүтэй булаан авав. Дараагийн өдөр тэд гол дээр загас барьж байв. Гэтэл энэ явдал дахиад л давтагдав. Үүнд уурссан Тэмүүжин Өүлэн эхэд хэлэв. Гэтэл Өүлэн эх хариуд нь:

Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана одоо сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадахын? Урьдын Алунгуа эхийн 5 хөвгүүд мэт яагаад эв эегүй болов? Гэв. Үүнийг сонссон Тэмүүжин эхийнхээ үгийг үл ойшоон Хасарын хамтаар Билгүүтэйг харван алав. Тэгээд Тэмүүжин гэрийн зүг явж байх зуураа: Чи араатан уу? Хүн үү?

Нэгэн эцгийн үрс атал юунд уурын мунхгаас болон хядав?
Өчүүхэн ч гэсэн энэ ангийн олз эх болон өнчин дүү нарыг маань цатгаж чадахгүй ч хоосон хонуулахгүй Хэмээн өөртэйгөө ярьж явах үед Тэмүүжиний сэтгэл зүрх рүү нь түмэн жадаар сүлбэх мэт хөндүүрлэн өвдөж байв. Тэгээд гэртээ ортол Өлүн эх тэдний царайг хараад л юу болсныг ойлгов.

Өүлэн эх ихэд уурлан шаналж ийнхүү хэлэв:
Ханиа барагсад
Ижилээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа хар нөж атган төрсөн

Нялх үрээ нядлан идэх ангир мэт балмад араатануу?

сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй байхад тайчууд нарийн хөнөөлийг хүлээж өшөөгөө хэн яаж авах вэ? Гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв гэж хөвгүүдээ ихэд буруушаан зэмлэв.

Гэтэл энэ үед Тайчууд овогынхон: эр өсөж эсгий сунлаа энэ Тэмүүжинг барьж авч нэг мөр дарахгүй бол эрийн цээнд хүрвэл бидэнд хор хүргэж мэднэ хэмээн бодож барихаар ирэв. Үүнийг мэдсэн Өүлэн үжин хүүхдүүдээ аван ой шугуй руу зугтаан нуугдав.

Гэтэл ойн аман дээрээс Тайчууд :

Тэмүүжинг гаргаж өг бусад чинь хэрэггүй гэв.

Үүнийг сонссон Өүлэн эх Тэмүүжинг цааш ганцаар зугтаалгав.
Тэмүүжин ойд хүйтэн чулуу дэрлэн хорхой шавжаар хооллон пад харанхуй шөнө өлсгөлөн чононуудын уйлалдаан дунд Өүлэн эх болон өнчин дүү нараа санагалзан сэтгэл зүрх нь шимшрэн 9 хоногийг өнгөрүүлэв.

Эцэст нь би нэр төртэй баатар хүний удам ирээдүйн хамаг монгол улсын гал голомт байж яахан айн чичирч атиран нуугдах билээ хэмээн энэ мэт нэргүй үхсэнээс эр хүн шиг үхье хэмээн бодож ойгоос гарч ирээд тайчуудад баригдав.

Тайчууд Тэмүүжинг нутагтаа авчирч хүний муугаар тамлан шийтгэж айл бүрээр доромжлуулан явуулж сэтгэл зүрхийг нь мөхөөж хүний адаг болгохоор хичээж байв. Гэвч хөгшин эх өнчин дүү нарынхаа төлөө Тэмүүжин шүд зуун тэвчин бүх шийтгэлүүдийг даван гарав.

Гэтэл нэгэн өдөр маш том хурим болж хүн бүр баярлан согтоцгоож байв. Тэмүүжин үүнийг ашиглан хажууд сахиж буй хүний толго руу нь дөнгөөрөө цохин унгаад тэндээс зугтав. Тэгээд усан дотор орон амьсгалах хэмжээгээр амаа усны мандал дээр гарган бүтэн биеэ усан доор оруулан нуугдан хэвтэв. Гэтэл тайчуудын дундаас Сорхон шар гэдэг хүн түүнийг олж харсан боловч :

ямар сэргэлэн ухаантай хөвгүүн бэ? Хэмээн бодон харсанч хараагүй мэт өнгөрөв гэнэ.
Тэгээд Тэмүүжинд би чамайг хараагүй мэт болон өнгөрлөө тайчууд эндээс холдох үед уснаас гаран гэрлүүгээ яв хэмээжээ.

Гэтэл Тэмүүжин тайчуудыг явсны дараа уснаас гараад Сорхон шарынд очиж тусламж гуйв. Тэгээд Сорхон шар Тэмүүжинг зуны аагим халуунд 3 хоногийн турш унгасан дотор нуун Хадан нэртэй охиноороо асруулав.

Энэ үед Тэмүүжин унгасан дотор зуны нохой гаслам халуунд хөлс нь гол мэт урсаж, тамлуулж шархалсан бие дээгүүр нь хачиг ,хуулз, бөөснүүд найрлан гүйлдэж байв. Энэ үед Тэмүүжингийн тэвчээрийг барьж байсан зүйл бол гэр бүлээ санагалзах сэтгэлийн хүч байв. Тайчуудыг явсны дараа Тэмүүжин өөрийг нь эзгүйд харж хандах хүнгүй Өүлэн эх болон өнчин дүү нартаа санаа нь зовохын зэрэг маш ихээр санан гансарч гэрийн зүг хар ирчээрээн давхив…


Алд бие минь алжааваас алжаа тугай
Ахуй төр минь бүү алдар тугай
Бүтэн бие маань зовбоос зов тугай
Бүрэн улс минь бүү зов тугай

Chinggis Khan’s tale

Once upon a time, when all the tribes of Mongolia were scattered, a boy named Temujin was born from Esuhe hero and Oulun Ujin in Onon’s deluun boldog place. The boy was born with an ankle bone -sized blood in his right hand. After the birth of Temujin, 3 boys named Khasar, Khachun, and Temuuge and a girl named Temulen were born.

When Temujin was 9 years old, his father took Temujin on a journey to find a beautiful and pure hearted girl to marry his son. While going on this journey, he rested for a moment at the house of De Setsen’s family and told the purpose of his journey.

De Setsen: Really? Your son is a boy with sparkles in his eyes and a joyful fiery face. If you like it, my daughter will be a good wife because she has beautiful face, pure heart and she is also good at work.

When Esuhe hero looked at the daughter of the De setsen, she really was a very beautiful girl. Her name is Burte Ujin. So he got the two children engaged.

After that De Setsen said this: We have betrothed our two children, so as a gift and leave your son with us. The Esuhe hero agreed to this and gave his horse to De Setsen, and left his son behind.

On the trip back home, Esuhe’s mouth was thirsty, so he decided to pass by the house of a Tatar citizen who was having a wedding. The Tatar citizens recognized esuhe hero and poisoned him by putting poison in the airag he was drinking. Hero Esuhe got out of there and went home with poisened body.

After 3 days he came home and told what had happened and told his subjects to go and bring Temujin as soon as possible and after that he died. Temujin mourned his father’s death with great pain, but thinking of his widowed mother and little brothers, he raised his head with brave heart.

Then he thought like this: I am the eldest son of my family, so I must become a father in the absence of a father, the owner of the house, be the support of the family, and when I reach manhood, I must take revenge for my father. However, after esuhe hero died, their tribe abandoned them and went away because they thought they would bring trouble to them.

Mother Oulun, who had a strong heart, went up and down the nearby land to dug up the roots of grass to raise her genius sons. The sons raised by Mother Oulun grew up to be good men and in order to help their mother, they sat on the banks of the river, threw hooks into the water to try to catch fish.

One day, the 4 boys were hunting larks, but the lark that Temujin had hunted was taken by Bilgutei. This happened again on the next day when they were fishing in the river. Infuriated by this, Temujin complained to Mother Oulun.

But Mother Oulun replied: Why do you quarrel like that when you are sons of the same father? You know that you have no friends other than a shadow and no whip other than a tail. Like this, how can we take revenge on the Thaich people? Remember why did the 5 sons of Alungua mother become disharmonious?

Hearing this, Temujin ignored his mother’s words and killed his brother Bilgutei along with Hasar.

And while Temujin was walking home he thought to himself: Are you a beast? or Human? Why did the children of one father kill each other because of anger and ignorance? This little prey will not fill my little brothers and my mother’s stomach. However, with this, they won’t sleep on an empty stomach. When he was talking to himself like this, his heart was in pain like it was being penetrated by a spear. 

And when they got home, Mother Oulun realized what had happened just by looking at their faces. Mother Oulun was very angry and said:

You eater of your friends

You eater of you families

You who was born holding a black blood when he came out of the warm womb

Are you a wild beast that will slaughter its babies? I told you you have no friends other than shadow. Like this How can you take revenge from Taich people? So why did you do this?

However, at this time, the Taich people came to capture Temujin, thinking that he would harm us if they let Temujin grow up. Knowing this, Oulun Ujin took her children and ran away to the forest and hid. But from the mouth of the forest, the Taich said:

He said, “Give me Temujin, we don’t need the rest.”

Hearing this, Mother Oulun sent Temujin to run away alone.

Temujin spent 9 days in forest on cold stones, eating insects, in the dark night, in the midst of the howling of hungry wolves, missing his mother and orphaned siblings.

In the end, he thought to himself “I am the descendant of an honorable hero and the hearth of the future Mongolian state.” So he came out of the forest and was caught by the Taich. The Taich brought Temujin to their tribe, tortured him and humiliated him to try and destroy his soul and make him a bad human being. But Temujin endured all the punishments for her orphaned siblings and old mother

One day there was a big wedding and everyone got drunk with joy. During this,Temujin hit the guard on the head with his shackle and ran away. Then he lay down in the water, hiding his whole body under the water.

But a man named Sorkhon shar among the Thai people saw him, but he thought to himself: what a clever boy.

So even though he saw him, he passed as if he hadn’t seen it. Then Sorkhon shar said to Temujin: pretend I didn’t see you, get out of the water and go home when the Taich people leave. However, after Temujin left the Thais, he got out of the water and went to Sorkhon shar and asked for help.

Then, Sorkhon shar put Temujin in the wool for 3 days in the summer heat and told his daughter Khadan to take care of him. Temujin’s, sweat was flowing like a river and ticks, reeds and fleas were running around on his tortured body.

At this time, what kept Temujin sane was the strength of his longing for his family. After the Taich left, Temujin was very worried about Oulun, his mother and orphaned siblings, and rushed towards home…

 Even if my body hurts

May my country not be hurt

Even though my whole body is in pain

May my country not be in pain

Санал болгох:

Төстэй нийтлэл