Монгол ардын шилдэг үлгэр

Монгол ардын шилдэг 9 үлгэр

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 5 minutes

Хүүхэд байхаасаа бидний сонсож өссөн Монгол ардын шилдэг 10 үлгэрийн жагсаалтыг танилцуулж байна. Эдгээр үлгэрүүд нь өнөөг хүртэл ам дамжин яригдсаар ирсэн нь гайхамшигтай биш гэж үү? Монгол ардын үлгэрүүд нь Монгол соёл, сургамжит байдлыг агуулснаараа гадаад үлгэрүүдээс эрс ялгаатайг хэлэх юун.

ЭРХИЙ МЭРГЭН

эрхий мэргэн үлгэр

Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог хавтай мэргэн харваач байж гэнээ. цааш унших

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ

цуутын цагаагч гүү

Цуутын цагаагч гүү цолмон цоохор унага, далан хоёр ижил сүрэг,дархан хул азаргатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө идээшлэн бэлчдэг байжээ.

Гэтэл нэгэн зун үзэсгэлэнт ногоон хөндий,өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй.Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг,дархан хул азаргатайгаа хамт нутгаасаа гарч гурван жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ. цааш унших

7 ӨНДӨГТЭЙ ДОГОЛОН ШААЗГАЙ

Эрт урьд цагт нэг шаазгай алтан улиасан дээр аятай сайхан амьдарч байжаа. Тэр долоон цагаан өндөгтөй юмсанж. Гэтэл аргат шар үнэг нэг өдөр жартгай нүдээ жарвалзуулж урт сүүлээ шарвалзуулж ирээд : Шаазгай хүү үлгэр

Шаагай хүү үлгэр зураг

12 ЖИЛ ҮЛГЭР

Урьд эрт цагт , цаг дөнгөж эхэлж байхад өвөг дээдэс маань  монгол тооллыг арван хоёр жилд ангилан адгуусан амьтны нэршилээр нэрлэх болж гэнэ.Тэгээд сүүлийн арван нэгэн амьтны нэрийг  оноож чадсан боловч 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулахаар булаацалдан тэмцэлдэж гэнэ . цааш унших

12 жилийн тухай үлгэр

ТЭМЭЭ БУГА ХОЁР

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. цааш унших

тэмээ буга 2

УХААНТ ТУУЛАЙН ҮЛГЭР

Эрт урьд цагт унага унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэр ганцаараа ижил олон сүрэг, ээжийгээ хайж яваад нэгэн уутай зүйлтэй таарч гэнэ.

Унага ууттай зүйлийг ихэд сонирхон ойнгойлгож үзмээр санагдаж гэнэ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь араа шүд нь ярзайсан өлөн хөх чоно гарч иржээ. цааш унших

Ухаант туулай

ЭВТЭЙ 4 АМЬТАН

Эрт урьдын цагт халуун дулаан бүрдсэн орны сайхан шугуйд  тагтаа шувуу, туулай, сармагчин, болон заан дөрөв олон жил хамт амьдран сууж байж .

Тэр  дөрөв эвтэй сайхан байдаг байсан ба , нэгэн өдөр хэн нь ах болохоо мэдэж ,  ах болсон нь дүү нараа тэтгэн , дүү нар нь бусад ах нараа  хүндлэн тааллаар нь явъя гэж хэлэлцээд бие биеэсээ хэн нь ах болохоо асуулцаж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байсан тул Заан тэр модыг зааж: цааш унших

эвтэй дөрвөн амьтан үлгэр

ЦАРЦАА НАМЖИЛ

Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэд сууж, гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээр байсан тулд нэгэн өдөр багш нь Царцаа Намжилд “Нутагтаа буц” гэж хэлжээ. цааш унших

царцаа намжил багш

БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨН

болдоггүй бор өвгөн

Эрт цагт нисдэг, нисдэггүй хоёр морьтой Болдоггүй бор өвгөн байжээ. Өвгөн нэг удаа бор хониноос нь цагаан хурга гарангуут баярлаад Хурмаст тэнгэрт тахих болов. Тэгээд хургыг эхтэй нь хамт хээр орхиод хонио буцаачихаад иртэл Хурмастын хон хэрээ хөөрхий хурганы нүдийг ухчихсан байжээ. цааш унших

Тэмүүжин

Эрийн гурван наадам

Төстэй нийтлэл