Эрийн 3 наадам

Эрийн гурван наадам

Сошиалд хуваалцах уу?

Эрийн гурван наадмын тухай өгүүлэх Монгол үлгэрээ хүлээн авч үзнэ үү.

“Монгол ардын үлгэр” Эрийн 3 наадам

Эрт урдын цагт Монголын тал нутаг нь булаг шанд нь ундарсан, ургамал ногоо нь халиурсан, уул толгод нь сүндэрлэсэн, үзэсгэлэн төгөлдөр сайхан газар байсан юмсанжээ. Тэр тал нутагт Харваачид , Хүчтэн , Морьтон гэсэн 3 овог аймгууд амьдран суудаг байв.

Харваачдын овог аймаг нь ангын олзоо 10- н бээрийн газраас ажих зүйлгүй онож харвадаг, 20-н бээрийн зайнаас хөдөлж ч амжихаас нь өмнө хүйс тэмтэрдэг, бүргэдийн хараатай овог аймаг ажээ.

Харин Хүчтэний овог аймгийн ард иргэд нь Хад асгыг шороо болтол буталж, Хуягт дайсныг хөнгөхөн үлээлтээр устгах чадвартай, асар их хүчтэй овог аймаг ажээ.

Харин Морьтны овог аймаг нь Хурдан морьдоороо их алдартай бөгөөд хаа ч баймгүй асар их хурд хүчтэй морьдыг уяж сойж бэлтгэдэг гэнэ. Энэ овгийн морьд нь  20-н бээрийн газрыг хоромхон зуур туулдаг бөгөөд нүдэнд үл үзэгдэм гэрлийн хурдаар давхиж, эцэж цуцахыг ч үл мэдэрдэг, эрэлхэг морьдтой овог аймаг ажээ.

 Гэвч эдгээр 3-н овог аймаг нь эвтэй найртай амьдарч чаддаггүй бөгөөд үргэлж хоорондоо тулалдацгаадаг байжээ.

Гэтэл нэгэн өдөр Хойд зүгээс 3- бүдүүн харх 76-н зулзагаа дагуулан Монголын сайхан тал нутагт орж ирэв гэнэ. Тэдгээр 3-н Хархны Хамгийн том, хар хүрэн харх нь булаг шанд , далайн усыг шалбааг болтол ховх сорон, ёроолгүй гүн ходоод руугаа урсган шингээх чадвартай ажээ.

 Дараах улаан хүрэн харх нь газар шороог сэндийчин, өвс ургамлыг хуу хаман идэж, ой хөвчийг үндсээр нь тас татах чадвартай гэнэ.

 3 дахь Бор Хүрэн харх нь уул толгодыг ухан нүхэлж, алт мөнгө, эд баялгийг нь түүн цуглуулж, 76 зулзагаараа тоглуулдаг гэнэ.

Хар хүрэн харх нь Монголын тал нутгийн булаг шандын усыг, бүгдийг нь ховх соров. Үүнээс болж хүн амьтан харангадаж, тэнгэр дээгүүр дүүлэн нисэлдэх шувууд нь тэнгэрээс газарт унан үхэж байв гэнэ.

Дараах Улаан хүрэн харх нь Монголын тал нутгийн газар шороог сэндийчиж,өвс ургамал, ой хөвчийг тас татан идэв. Үүний улмаас ан амьтад , зээр гөрөөс нь идэх зүйлгүй болцгоон өлсөн үхэж гэнэ.

3 дахь Бор хүрэн харх нь Монголын сайхан нутгийн маань уул толгодыг ухан нүхэлж, алт эрдэнэсийг нь түүн цуглуулав. Үүнээс болж ган гачиг болж гэнэ.

Үүнийг харсан 3-н овог аймгийн ард иргэд маш ихээр хилэгнэн уурлаж,  Хархнуудыг устган дархаар шийдэцгээв.

Хамгийн эхэнд Харваачдын овог аймаг Хархнууд руу дайрав…

Харамсалтай нь, Хархнууд Монголын тал нутгийн эд баялаг, үр шим, ус ургамлыг хуу хаман гүн харанхуй, ёроол нь үл харагдам ходоод руугаа шингээж, маш ихээр хүчирхэгжин томорсон учраас Харваачдын овог аймаг Хархнуудыг устгаж чадалгүй ялагдав.

Үүнийг харсан Хүчтэний овог Харваачдын овгийг шоолон, дооглон, инээлдэж “ Хулганы гөлчгийнүүдийг дарж чадсангүй юу?” хэмээн басан асуугаад өөрсдөө Хархнуудыг устгахаар дайрав.

Бас л хархнуудыг  дийлсэнгүй ялагдав. Гэтэл Морьтны овог Хүчтэний овгийг хараад “ Гөлчгийнүүдийг устгана гэсэн чинь яасан бэ? Хэхэ” хэмээн хэлээд хархнуудыг устгахаар тулалдав.

Бас л ялагдав.

Үүнийг харсан Харваачдын овог бодов: “Бид 3 тус тусдаа Хархнууд руу дайраад хүч дутаж байх шив. Хамтраад дайрах хэрэгтэй” гэж бодоод Хүчтэний овог болон Морьтны овогтой уулзахаар болов.

Маргааш өглөөний мандах нарнаар 3 овгийн толгойлогчид уулзаж ярилцав гэнэ.

Харваачдын овгийн толгойлогч хэлэв: “Бид 3 урьдын адил шуудайд хийсэн үхрийн эвэр мэт муудалцан талцалдвал,Монголын тал нутгаа хархнуудад алдана. Харин эвтэй байж хамтдаа тулалдвал хархнуудыг устгаж эх орноо сүйрлээс аварч чадна.

Манай овог бүргэд мэт хараатай

Хүчтэний овог аянга мэт хүчтэй

Морьтны овог бол салхи мэт хурдтай, бид 3-уул хамтдаа тулалдвал ялах нь гарцаагүй” гэв.

Яг тэр үед Хүчтэний овог болон Морьтны овгийн толгойлогчид хэсэг бодоод хамтрахаар шийдэцгээв.

Тэгээд тэд хуяг дуулга, зэр зэвсэгээ бэлдээд, Хомхой ховдог хархнууд руу дайрав гэнэ.

Харваачдын овог Хархнуудын дээрээс нумаа тасар ч, сумаа  барагдтал харван довтлов гэнэ. Харин Хүчтэний овог Хархнуудын чанх урдаас гараа цуцтал, хөлөө хугартал мэхдэн, барилдан, дайрав гэнэ. Тэр хооронд Морьтны овог доод талаас нь дайран хомхой ховдог хархнуудын чихийг шуугин, цус гартал нь  гийнгоолон довтлов гэнэ. 

Хүчирхэг 3-н овог аймаг маань эвтэй найртай хамтарсны хүчинд, хомхой ховдог хархнуудыг устган хөнөөж, Монголын сайхан тал нутгаа хархнуудын савраас мултлан аварч гэнэ. Тэр цагаас хойш Монголын ард иргэдийн дунд 3-н хүчирхэг овог аймаг маань алдаршиж, ард иргэдийн дунд амнаас ам дамжин яригдсаар одоогийн эрийн 3-н наадам үүссэн түүхтэй ажээ.

Төстэй нийтлэл