алунгоо эхийн домог

Алунгоо эхийн домог үлгэр

Сошиалд хуваалцах уу?

Алунгоо эхийн домог үлгэр нь Монголын нууц товчоон дээр гардаг бөгөөд Чингис хааны дээд өвөг дээдэс хэмээн ойлгож болно.

Алунгоо эхийн сургаал нь өдийг хүртэл хадгалагдаж ирсэн дэлхийн шилдэг сургаал юм. Тийм ч учраас тухайн үеийн Алунгоо эхийн 5 хөвгүүд эвтэй байж олон овог аймгийг ялж байсан тухай Монголын нууц товчоон дээр гардаг.

Ингээд Алунгоо эхийн сургаалаа хүлээн авна уу.

Алунгоо эхийн сургаал

Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно, Гуа Маралын 10 дах үеийн ач Торголжин баян бөлгөө. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ.

Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүрийн газарт харах бүлгээ. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс нэгэн сайхан охиныг олж харав.

Тэгээд Добун мэргэн дүүдээ эхнэр болгон гуйя гэж бодов. Ийнхүү доош хамт буун явж очтол Алунгоо хэмээх үзэсгэлэнт эмэгтэй байхыг олж үзэв. Добун мэргэн ийнхүү Алунгоог өөрийн эхнэр болгож авав.

Алун Гуа Добун мэргэнд ирж хоёр хүү төрүүлэв. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй нэртэй бүлгээ. Тун удалгүй Добун мэргэн үгүй болов. Добун мэргэнийг үгүй болсны хойно Алун Гоо эр үгүй бөгөөтөл гурван хөвүүн төрүүлэв. Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг нэртэй бүлгээ.

Урьд Добун мэргэнээс төрсөн Бэлгүнүдэй, Бүгүнүдэй хоёр хөвүүн нь хойно гарсан дүү нараа сэжиглэн гадуурхаж буйг Алунгоо эх мэдэв.

Хаврын нэгэн өдөр хонины хөншилмөл мах чанаж Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг энэ 5 хөвүүнээ зэрэгцүүлэн суулгав.Тэгээд тус бүрд нь нэг нэг сум өгч “Хугалагтун” гэжээ.

Хөвгүүд нэг нэг сумыг хялбархан хугалав. Дараа сумнуудыг нэгэн багц болгон багласан 5 сумыг өгсөнд хэн ч хугалж дийлсэнгүй.

Алунгоо эх 5 хөвүүндээ хандаж ийн өгүүлрүүн:

“Та 5 хөвгүүд миний ганц хэвлийгээс төрсөн билээ. Та таван хөвгүүн ганц ганцаар салвал нэжгээд энэ нэг сум мэт хүнд хялбархан дийлдэнэ. Та нар эе эвээ нэгтгэвэл тэр багцалсан 5 сум мэт бат бэх болж, хэнд ч хялбар дийлдэхгүй болно” гэж сургажээ.

Тэгээд Бэлгүнүдэй, Бүгүнүдэй хоёр хөвүүндээ хандан ийнхүү хэлэв.

“Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд хэвлийг минь илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа наран сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл тэнгэрийн хөвгүүд буй за.”

Элэг төрлөө эвдэлдэж бүү дайсагна, хөвгүүд минь
Эх захаа алдаж бүү хуйсгана, хүүхдүүд минь
Энгийн ганц сум шиг эвдэрч бүү ялагд
Эрчит таван сум шиг эвлэж нягтарч ял

Өшлийн өргөс гишгэлж өргөө гэрээ бүү сүйтгэ
Өндөр заяагаа өргөж өлмий дээрээ бат зогс
Ганц ганцаар явбал гарын аясаар хугарна
Олон олноороо зүтгэвэл орчлонгийн оройд хүрнэ

Тэр цагаас хойш ах дүү 5 эв эетэй байж ирээдүйн Монгол угсаатны овог аймгийг ялан нэгтгэсэн түүхтэй.

Алунгоогаас төрсөн гурван хөвгүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Бодончир мунхаг нь Тэмүжиний шууд өвөг дээдэс юм.

Алунгоо эхийн хөвгүүд 5 хүүхэд нэр

  • Бүгүнүдэй
  • Бэлгүнүдэй
  • Бугу хатаги
  • Бугуту салжи
  • Бодончар мунхаг

Алунгоо эхийн хөшөө

Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн хэмээн их түүхч хамба Ишбалжир бичиж үлдээжээ.

Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг.

1992 онд Алунгоо хатанд зориулж, 3м өндөр хөшөөг Аригийн голын өмнө  этгээдийн  Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг.

“Үүлэн цэнхэр домог” номны 70 дугаар хуудас.

Санал болгох:

Төстэй нийтлэл