Шинэ жилийн үлгэр “Санта клаусд бичсэн захидал”
Шинэ жилийн үлгэр “Санта клаусд бичсэн захидал”
12 сарын 24 – ний өдөр
Сайн байна уу Санта өвөө намайг Хулан гэдэг би 33- р сургуулийн 9-р ангид сурдаг. Би жил бүр танд захиа бичиж тэр жилдээ танаас авахыг хүссэн бэлэг, мөн хийж бүтээсэн зүйл, хэр сайн охин байснаа ч бас бичдэг байсан. Гэхдээ энэ жил би танаас тэс өөр бэлэг авахыг хүсэж байгаа учраас энэхүү захиаг бичиж байна.
Манай гэр сансрын туннелийн доохон талд Чингэс зочид буудлын урд талын 5давхар угсармал олон сууц юм. Гэтэл нэг өдөр аавыг маань захирал нь өөр салбар луу шилжүүлж байгаа тул нүүх хэрэгтэй гэсэн мэдээг сонссон.
Тэгээд бид 5 шарын эцэст байрлалтай нэгэн хуучин байранд нүүж очлоо. Аавын яриаг сонсоход тэр үед гэнэт шийдвэр гаргасан учраас илүү гоё байранд орох мөнгө байгаагүй гэсэн хөөрхий. Тэр хар өдрөөс л бүх зүйл эхэлсэн юм даа. Тэр байрны хаалгаар ормогц маш хүйтэн, бие арзайлгам муухай мэдрэмж төрсөн, маш олон цонхтой ч харанхуй, чийг даасан, мөн нэлээд хуучин байшин байсан.
Мөн битүү хөгц сэрх хийтэл үнэртэж байсан. Ээж бид 2 “ За яах вэ жаахан цэвэрлэгээ хийгээд тохижуулчихвал өнгө орчихно” гээд л хэдэн өдөр цэвэрлэгээ хийгээд овоо гэрэл гэгээтэй ч болоод өнгө ороод ирлээ. Гэтэл нэг шөнө бие засмаар санагдаад босоод 0- ын өрөө рүү алхаж байтал ардаас нэг хүний алхаж буй хөлийн чимээ сонсогдож эхэллээ.
Бага багаар над руу ойртож буй мэт, тэгээд нуруунаас хүйт дааж, бие арзайх мэдрэмж төрсөн. Би бага багаар толгойгоо эргүүлэн эргэж хартал миний ард нимгэн цагаан дээл өмссөн өвдгөө хүрсэн хар урт үстэй эмэгтэй амаа задартал инээгээд зогсож байсан.
Би маш их айгаад хамаг чадлаараа орилоод сэртэл энэ зүүд байсан. Өглөө болчихсон ээж “хоолоо ид, нүүр гараа угаа, ямар их унтдагийн” гэж хэлж байх нь сонсогдсон. Би ээжийнхээ хоолойг сонсоод дотор онгойх шиг л боллоо.
Гэтэл тэр өдрөөс эхлээд шөнө бүр тэр эмэгтэй зүүдэнд орж ирдэг боллоо. Тэр миний зүүдэнд янз бүрээр орж ирдэг байлаа ихэнх өдөр нь тэр миний орны хажуугаас, аймшигтай том нүдээрээ намайг цоо ширтэн зогсоно. Хааяадаа миний өрөөний шкаф дээр над руу харан сууж байдаг. Өдөр өдрөөр тэр эмэгтэй над руу ойртоод байгаа юм шиг санагддаг байсан.
Гэтэл гэнэт аавын маань бие нь ямар ч шалтгаангүйгээр өвдөж эхэллээ. Дараа нь ээж маань …
Тэр цагаас хойш 6 сар өнгөрлөө сүүлдээ шөнө ч унтаж чадахаа болилоо. Зүүд үү? Жинхэнэ амьдрал уу? Гээд ялгаж салгаж ч чадахаа болилоо. Одоо 12сарын 24- ний өдөр болж байна. Өчигдөр шөнө тэр эмэгтэй дахиад надад харагдсан тэр миний зассан гацуур модны араас намайг хараад зогсож байсан. Тэгээд гулжганасан биеэрээ мөлхөж ирээд “он гарахаас өмнө ээж, аав, бид 3ыг байшинтайгаа шатаж үхнэ” гэж хэлээд амаа задартал инээж байсан.
Санта өвөө энэ жил би маш сайн охин байсан ээж аавынхаа үгэнд маш сайн орсон. Энэ жил би танаас шинэ жилийн бэлэг авахгүйеэ. Харин та энэ эмэгтэйг биднээс холдуулаад өгөөч би маш их айж байна. Хүндэт Сантай клаусд.
12 сарын 31 – ний өдөр өглөөний 9 цагт
Сайн байна уу? Санта өвөө би шөнө маш гоё зүүд зүүдэллээ. Тэгээд танд энэ захиаг бичихгүй байж чадсангүй нь ээ. Би унтаж байтал миний зүүдэнд тэр эмэгтэй орж ирсэн тэр миний өрөөний тааз дээрээс намайг ширтээд байж байсан.
Тэр надад “өнөө шөнө та 3 үхэх болно” гэж хэлээд аймшигтай муухай хоолойгоор инээж эхэлсэн тэгээд тэр миний орон дээр үсрэн гарч ирээд намайг багалзуурдах гэхэд цонхон дээрээс таны хоолой сонсогдсон.
“Хов Хов Хов marry chrismas”
Тэгээд зочны өрөөнөөс дулаан, дотно мэдрэмж мэдрэгдэн, миний харанхуй хүйтэн өрөөнд маань Санта өвөө та орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэйн хөлөөс нь шүүрч аваад том улаан уутандаа хийгээд уутныхаа амыг боосон, айж сандарсан миний духан дээр зөөлөн үнсээд чихэнд минь “Санта өвөө нь энэ эмэгтэйг аваад явлаа, одоо амар тайван сайхан амьдарч болно”. Гацуур модных нь доор чамд бэлэг бэлдчихсэн байгаа” гэж хэлээд
Цан чаргаа унаад, цаа бугаа хөлөглөөд цонхоор гараад нисэн одлоо. Өглөө маш сайхан сэрлээ. Ид шидийн мэт аав, ээж 2ын маань бие нь өвдөхгүй байна гэнэ. Гэр маань маш дулаахан сайхан мэдрэмжтэй болсон юм шиг санагдаж байна. Санта өвөө тандаа маш их баярлалаа энэ шинэ жилийн маань хамгийн том сайхан бэлэг байлаа. Хүндэт Санта клаус-д.