Тусгаар тогтнол шүлэг

Орчин цагийн Улаан малгайт

Сошиалд хуваалцах уу?

Орчин цагийн Улаан малгайт

Эрт урьд цагт нэгэн үзэсгэлэнт охин аавын хамт аз жаргалтай амьдран суудаг байжээ. Тэдний амьдардаг тосгоноос холгүйхэн ойн захад түүний эмээ нь амьдран суудаг байв. Эмээ, аав 2 нь охиноо амьнаасаа илүү хайралдаг байж гэнэ. Гэтэл нэгэн өдөр аав нь охиндоо цусан улаан өнгийн малгайг оёж өгөв. Тэгээд ийнхүү хэлэв.

Аав: Охин минь, үр минь манай ой чоно ихтэй тиймээс ойн гүн рүү орж болохгүй шүү. Энэ улаан малгайг толгойноосоо битгий салгаарай бусдаас ялгар ч харагдвал би чамайг хаанаас ч хамаагүй олж харж чадна. Би чиний эхийг чонон сүргээс хамгаалж чадаагүй алдсан, тиймээс чамайг бас алдахыг хүсэхгүй байна. Гэж гэнэ.

Охин ч аавынхаа хэлсэн үгийг дагаж улаан малгайнаасаа салхаа болив. Тэр цагаас хойш түүнийг Улаан малгайт хэмээн нэрлэдэг болжээ.

Улаан малгайтыг 6- настай байхаас эхлэн аав нь бие хамгаалах урлагт сургаж, сэлэм илдээр хичээллүүлж, ан ав хийх аргыг заасаар улаан малгайт 16 нас хүрч үзэсгэлэнт сайхан бүсгүй болж гэнэ.

Цаг хугацаа өнгрөхийн хэрээр эмээ нь нас дээр гарч бие нь чилээрхэж эхлэв. Тиймээс Улаан малгайт эмээгээ асрахаар эмээгийнхээ байшин руу явхаар болов. Улаан малгайтын аав амтлаг сайхан хуушуур, шинэхэн сүү бэлдээд мөн нэг захиан хамт эмээдээ хүргэж өг гэж гэнэ.

Тэгээд Улаан малгайт аавынхаа бэлдсэн хуушуур болон сүүгээ сагсанд хийж аваад мөн аавынхаа бичсэн захиаг сагсныхаа нэг буланд хавчуулаад эмээгийнхээ гэр лүү явж гэнэ.

Гэтэл замд нь сүрэг чоно ойн шугуй дундаас үсрэн гарч ирээд хэлэв:

Хараад байгаарай энэ чинь юун танил царай билээ хэдэн жилийн өмнө бид чамайг хүү татчихаагүй билүү эсвэл би андуураад байна уу? их сайхан шүүслэг амттай байсан шүү одоог хүртэл тэр амтыг мартаж чадахгүй нь,

Гэж хэлээд улаан малгайтруу дайрч гэнэ. Улаан малгайт сагсаа хаяад ой руу орон зугтаав. Чононууд ч араас нь хөөн тавхилдацгааж гэнэ. Гэтэл сүргийн толгойлогч чоно газарт хаягдсан сагсан доторх захиаг олж уншаад.

Хүүе хүүе хараад байгаарай өнөөдөр ч олз омог арвин байхнээ. Нэг сумаар 2 туулай шивдээ ххаха

Гээд инээж гэнэ. Тийнхүү толгойлогч чоно сүргээсээ тасран улаан малгайтын эмээгийн гэр рүү явж гэнэ.

Энэ хооронд Улаан малгайт харанхуй ойн гүнд сүрэг чононуудтай тулалдан эр, эмээ үзэлцэж байв.

Толгойлогч чоно эмгэний хаалга дээр ирээд хаалгыг нь зөөлөн тогшоод ийнхүү хэлэв.

Сайн байна уу эмээ сайн сууж байна уу? Улаан малгайт охин нь байнаа, би танд халуун хуушуур, шинэхэн сүү авчирлаа хаалгаа нээгээрээ гэв.

Эмгэн яаж ч хөгширсөн ач охиныхоо хоолойг чонотой андуухаар хэмжээнд өтлөөгүй байв. Тиймээс хурдхан орноосоо босоод байшингийнхаа арын цонхоор гараад тосгон руу нууцаар зугтаав.

Энэ хооронд толгойлогч чоно арга ядан яндангаар ортол эмгэн гэртээн байсангүй. Тэгээд толгойлогч чоно арга мухардан сууж байтал гаднаас хаалга тогших чимээ гарав.

Улайн малгайт: Эмээ хаалгаа тайлаарай Улаан малгайт охин нь байнаа танд халуун хуушуур, шинэхэн сүү авч ирлээ гэж гэнэ.

Чоно ч үүнийг сонсоод уухайн тас баярлаад, Гялс эмгэний оронд орж хэвтээд “хаалга онгорхой байгаа ороод ирээ миний охин” гэв.

Улаан малгайт сүрэг чононуудыг хүйс тэмтэрч устагчихаад, дараа нь эмээгийнхээ байшин дээр ирж байгаа нь энэ байлаа. Тэгээд байшин дотор ороод Чононоос ийнхүү асууж гэнэ.

Улаан малгайт: Эмээ таны чих яагаад ийм том байгаа юм бэ?

Чоно хариуд нь: Чамайг сайн сонсох гээд гэв.

Улаан малгайт: эмээ таны нүд яагаад ийм том болчихоо вэ? 

Чоно: Чамайг сайн харах гээд

Улаан малгайт: Таны шүд яагаад ийм том болчихсон юм бэ?

Чоно хариуд нь: Чамайг идэх гээд гэж хэлээд улаан малгайт руу архиран үсэрч гэнэ.

Энэ үед улаан малгайт ардаа нуусан хутагаа гаргаж ирээд чононы гэдсийг хүй татаж гэнэ. Чоно ч газар үхэт хийн унаж, энэ хооронд гаднаас улаан малгайтын эмээ, аав 2 сандран гүйлдсээр орж ирэв. Ийнхүү чонон сүрэг устаж тэд амар амгалан, аз жаргалтай амьдран сууж гэнэ.

Монгол ардын шилдэг оньсого /түүвэр/

Төстэй нийтлэл