хилэн хар морь

Хилэн харын домог, Монгол наадам 2023

Сошиалд хуваалцах уу?

Хилэн харын домог, Монгол наадам 2023

Эрт урдын цагт гэнэ Монголын уудам нутаг, хөх мөнх тэнгэрийн дор тал дүүрэн адуутай, тайга дүүрэн 5 хошуу малтай айхтар баян өвгөн амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр тал дүүрэн адуун дунд нь айхтар чимээ гарав гэнэ.

Өвгөн: “адуун сүрэг дунд маань юу болоод байна” хэмээн гүйж очоод хартал адуун сүрэг рүү нь хэдэн чоно дайрч тэр дундаас айхтар өнгө зүс сайтай, хурдан шарга адуу нь чононуудтай тулалдаж байна гэнэ. Түнтгэр өвгөн гүйн очоод чононуудыг үргээж явуулаад Хурдан Шарга адуугаа хартал адуу унгалчихсан байв.

 Унага нь хар зүсмийн хөөрхөн унага байлаа. Тэгээд эхээс төрөөд удаагүй байтал 4 хөл дээр дэнжигнэн зогсоод эхээ тойрон давхиж гарлаа.

Өвгөн бодов: “энэ дамшгийг сайтар сургаад өсгөвөл эхийгээ дуурайсан хөлдөөн хүчтэй, хүр хүр дуутай, хурдан зүсмийн сайн азарга болох нь дээ”хэмээн бодоод түүнд Хилэн хар гэдэг нэр өгөв. Ингэж хэмээн Хурд хүчний хаан Хилэн харын түүх эхлэв гэнээ.

Хилэн хар унага маань цаг цагаар өсөн торниж цаг хугацаа өнгөрөх тусам бие хаа бялдаржиж, булчин шөрмөс нь зангиран, хүн хүний нүдийг булааж харааг татсан, гайхамшигтай, сайхан азарга болон өсжээ.

Өвгөн ч гэсэн Хилэн хар азаргандаа аминаасаа илүү хайртай учир үргэлж асарч, торддог байлаа. Тэгээд зуны сайхан нарлаг улирал эхэлж, айл бүр наадмын баярын бэлтгэл ажилдаа оров гэнэ. Тэр сургаар  манай Түнтгэр баян өвгөн маань Хилэн хар азаргаа уралдуулахаар сойж эхлэв.

 Гайхалтай сайхан Хилэн хар маань эхний наадмын уралдаанд оролцоод, торох ч зүйлгүй хялбархан түрүүлэв гэнэ. Тэр үеэс хойш Хилэн хар азарга маань жил бүрийн наадмын уралдаанд Түрүү магнай болж, эхний байрыг эзэлдэг болжээ.

Мөн Түнтгэр баян өвгөн маань ч юунаас хоцрохов сумандаа алдарт уяач болов гэнэ. Гэтэл хойд хошуунд нутагладаг шунахай Цэрэн гэгч манай Түнтгэр баян өвгөнд маань айхтар их атаархан хорсоод хорлохоор шийдэв гэнэ.

Тэгээд шунахай Цэрэн нэг шөнө бүх айл өрхийг унтчихсан хойгуур Түнтгэр баян өвгөний гэрт очоод адуун сүргийн дунд унтаж байсан Хилэн хар азаргыг сэмхэн авч яваар хойд нутгийн баян хятад эрд зарчихжээ. Баян хужаа ч Хилэн харыг аваад нутаг буцав гэнэ.

Түнтгэр баян өвгөн маань өглөө эртлэн босоод адуун сүргээ хартал тэр дунд Хилэн хар маань байсангүй. Түнтгэр баян өвгөн маань Хилэн хараа хайж хар толгойгоо барин тэрүүгээр нэг эрэл хайгуул хийсэн болов ч тусыг эс олов гэнэ.

 Яг тэр үед Хилэн хар азарга маань гүн нойрноосоо сэрэн хартал огт мэдэхгүй танихгүй газар сүрэг  морьдын дунд сэрэв. Тэнд байсан Хятадууд тэдгээр морьдыг арьс махыг нь тасартал ташуурдан хашхичиж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл, ямар ч хоол унд өгөхгүйгээр ажиллуулан тамлаж байв гэнэ.

Тэдгээр морьдын цаана байгаа хэсэг хээр зүсмийн морьдыг хартал энэ газар нэлээд удсан бололтой хэрзийтэл турчихсан.

Арьсны цаанаас арга яс нь томбойн харагдаж байв. Мөн тэдний хэрзийж, бэртсэн хөл нь чичирч ухаан алдаж унахад бэлэн харагдаж байв. Тэгтэл нэг хужаа ирж тэднийг төмөр гинжээр дөнгөлөөд, ухаан алдан унасан морьдыг энд тэндээс өшиглөн зодож гарав гэнэ.

 яг тэр үед Толин хул азарганы маань айхтар уур омог нь хөдөлж тэдгээр хужаа нарыг 5 н тийш нь тангаран унгаж, урдаас ирж буй хэсэг хужаа нарын ташуур барьсан гарыг нь хуга өшиглөн хаяад, морьдыг хорин, хашиж байсан хашааны түгжээг тас хазан эвдэж, өөртэй нь хамт хулгайлагдсан адуун сүргийг дагуулан нутгийн зүг хар эрчээрээ давхив гэнэ.

тэд замдаа унтах идэхийг үл умартан Монголын сайхан тал нутгаа санагалзан 1сарын турш ганц ч амс хийлгүй давхив. Толин хул маань яван явсаар Монголын тал нутагтаа орж ирэв. урдаас нь монголын үнэртэй сэрүүн сайхан салхи сэвэлзэн үлээж өөрийн эрхгүй, өр зүрх нь өмөлзөн 2 нүднээс нь том том нулимс бөмбөрөн унав.

Гэтэл алс холоос Түнтгэр баян өвгөн, тал дүүрэн сүрэг адуу, болон төрсөн эхийнх нь бараа нь нулимстай нүднийх нь завсраар сүүмийн бүрзийн харагдав гэнэ. Толин хул азарга маань тэр үед нэг ядарч сулдсанаа мэдрэн бүх бие нь суларч Түнтгэр баян өвгөний чанх урд харангадан унав гэнэ.

Түнтгэр баян өвгөн Хилэн хар азаргаа баярын нулимстай угтан авч өдөр шөнөгүй арчлан тордож гэрлийн хурдаар тэнхрүүлэн босов гэнэ.

 Мөн Хилэн харыг даган ирсэн хэсэг адуун сүргүүд ч эзэд дээрээ очин аз жаргалтай амар жимэр амьдран суув гэнэ. Гэтэл өнөөх хойд хошуунд нутагладаг шунахай Цэрэн Хилэн харыг эргэж ирснийг нутгийн ардаас олж сонсоод айхтар уур хорсол нь төрж дахин нэг хорчин санаа бодож олов.

Тэгээд шунахай Цэрэн Хар толгодын цаана шүглэсэн хараалт шулмын булшин дээр очиж хадагд ороосон онгорхой сүүжний ясаа гаргаад шулмыг сэрээж өөрийнхөө амин сүнсээр наймаалцан Түнтгэр баян өвгөний Хилэн хар азаргыг алж устгаж өгөхийг гуйж гэнэ.

Шулам ч наймаалцхаар шийдэв. Тэгээд тэр шөнө шулам Хилэн харын зүүдэнд дэгжин гоёмсог цагаан цоохор адууны дүрд хувиран ороод Хилэн харыг дагуулан хадан хавцлын зүг явав.

 Яг тэр үед Хилэн харын эх Хурдан шар адуу сэрээд Хилэн харыг хайтал Хилэн хар азарга маань нүд нь тас аниастай Хар толгодын цаана шүгэлэсэн хараалт шулмын хадан хавцал руу давхин явж байв.

Үүнийг харсан Хурдан шар адуу маш ихээр айн сандарч Хилэн харын араас хар ирчээрээ давхин хараалт хадан завсраас хайрт Хилэн хар  хүүгээ түлхэн холдуулж, түүний өмнөөс хаданд дарагдан нас нөхчив гэнэ.

Яг тэр үе гэнэт гадаа ширүүн бороо шаагин орж Толин хул азарга маань хар дарсан зүүднээс сэрэн хаданд даруулсан эхийгээ хараад уушги зүрх нь амаар нь гарах мэт маш ихээр шаналан уйлж хадны орой дээр зогсож буй хараалт шулмыг олж хараад маш ихээр хилэгнэн уурлаж амийг амиар цусыг цусаар гэж бодоод хараалт шулмын араас давхив.

 Хараалт шулам хар ирчээрээ гүйсээр булшиндаа орчхов. Хурд хүчний хаан Хилэн хар азарга маань хараалт шулмын булшин дээр ирж булшийг сэндийчиж хараалт шулмыг 100нтай гишгэчин 1000нтай өшиглөн устгаж гэнэ.

Тэгээд Түнтгэр баян өвгөн, Хилэн хар азарга 2 маргааш өглөөний мандах нарнаар Хилэн харын эхийг нутаглуулан 1000нтай эмгэнэн гашуудав. Тэр шөнө Хилэн харын зүүдэнд түүний эх Хурдан шар адуу ирээд хүүгээ тэврэн хайрлаж ийн хэлэв:

“Миний хүү ээжийнхээ араас бүү шаналан гашууд, бүү турхиран уйл, чи бол адуун сүргийн манлай, хурд хүчний хаан Хилэн хар азарга шүүдээ адуун сүргээ манлайлан хамгаалж яв. Ээж нь хүүгээ үргэлж дэргэдээс нь хамгаалж явах болно”. Гэж хэлээд зүүдэн дундаас замхран алга болов.

 Үүнээс хойш цаг хугацаа улиран өнгөрч Хилэн хар маань  адуун сүргээ хамгаалан манлайлж явсаар он цагийн эрхээр уулыг цас эрийг нас дардгийн жамаар хөгширчээ. Тэр үед Түнтгэр баян өвгөн маань ч нас нэлээд өндөр хэвийж, бие нь муудаж өөрийнхөө залгамж халаагаа хүүдээ залгамжлан өгөв гэнэ. Зун ч боллоо наадам ч ойртов.

Хилэн хар маань наадмыг тэсэн ядан хүлээж, уралдааны бэлтгэлдээ хурдлан шамдаж, хөөрөн догдолж байлаа. Гэтэл Түнтгэр баян өвгөний хүү Дэлдэн Гамбаа манай Хилэн харыг хараад: “уулыг цас эрийг нас гэдэг юутай үнэн үг вэ, энэ хар халтар морь ч үнэхээр их өтөлжээ. Лав энэ наадмаар уралдах нь битгий хэл 1,2 алхаад өнхөрч унахаар болжээ” гэж бодоод Хилэн харыг маань үл тоон голоод шинэ морины эрэлд гарав гэнэ.

 Хаана сайн зүсмийн хурдан морь байна, тэр бүрийг шимтэн шалгаж, хойд нутгийн нэг гамгүй баян хятад эрээс хачин сайхан, зүслэг цайвар морийг үнэ хаялцан, нэлээд их өндөр үнээр худалдан авав гэнэ. Дэлдэн Гамбаа нүүрэндээ баярын мишээл тодруулан өнөөх залуу цайвар морио аавдаа үзүүлж шинжүүлэхээр гэртээ ирэв.

Түнтгэр баян өвгөн тэр нас залуу цайвар морийг хэдэн талаас нь шинжин хараад, нэг их урт амьсгаа аваад, ихэд голонгуй “харь орноос ирсэн амьтан манай нутагт идээшихгүй л байх, наадхын чинь оронд манай Хилэн хар  маань хэдий хөгширсөн ч хамаагүй илүү жинхэнэ  Монгол азарга шүү” гэв.

 Тэр үед дэлдэн Ганбаагийн уур нь хүрч: “таны хар халтар морь ч тэр та ч тэр хэт их хөгшрөөд зөнөчихсөн бололтой” гээд ширэв татаад явчхав. Тэгээд дэлдэн Гамбаа цайвар хятад морио уралдаанд бэлдэн сойж эхлэв.

Түүнтэй зэрэгцэн манай Толин хул ч мөчөөгөө өгөхгүй өөрөө өөрийгөө сойн бэлдэж байлаа. Түнтгэр баян өвгөн хэдийн нас сүүдэр нэлээд өндөр болсон тул  Толин хулдаа тус болох нь битгий хэл дэмий л гэрийн гаднаас харан сууна.

Удалгүй наадам боллоо уралдаан ч эхэллээ нутгийн олон ард уралдаанд бэлдээд л бөөн баяр баясал болж байв. Тэр дунд манай Хилэн хар маань унаач хүүхэдгүй ганцаар торойн харагдана.

Уралдаанч эхэлж морьд ч гараанаас хөдлөв. Гараанаас бариа хүртэл хүүхдүүд орилолдон тэрүүгээр дүүрэн морьдын тоос бужигнав. Гэтэл тэр уралдаж буй морьдын тэргүүн эгнээнд манай Хилэн хар азарга маань тоос манаруулан хар ирчээрэй давхиж харагдав.

Түүний араас дэлдэн Гамбаагийн хятад цайвар морь давхин явж харагдав. Уралдааны замын дунд өнөөх хятад цайвар бахардан унав гэнэ.

Тэр үед Хурд хүчний хаан Хилэн хар азарга маань морьдыг тоосондоо живүүлэн давхиж байтал ханаас ч юм гэнэт шунахай Цэрэн гарч ирээд Хилэн харын замд нэлээд хэдэн том чулуу шидэж орхив. Хилэн хар азарга тэр чулуунд бүдрэн урд  2 хөлөө хугалчхав.

Эрэлхэг зоригт Хилэн хар хугархай хөлөөрөө тэмцэн давхив. Нүднийх нь өмнө бариа бага багаар ойртсоор байв. Хилэн хар азарга маань сүүлийн хүчээ шавхан уралдааны түрүү магнай болон барианд орж ирээд үхэд хийн унав.

Тэр цагаас хойш нутгийн иргэд Хилэн хар азаргыг хүндэтгэлтэй оршуулан овоо босгож хадаг яндгаар гоёж дараа дараачийн уяачид Хилэн харын овоон дээр ирж уралдааны өмнө адис авдаг болсон юм гэдэг.   

Төстэй нийтлэл