Тэмүүжин Хаан болохын өмнө 2 дугаар анги
Тэмүүжин Хаан болохын өмнө “Идэр Нас” 2 дугаар анги
Тэмүүжин яван явсаар бэдэр хошууны Хорчхуу Болдог гэдэг газарт хүрч бэлэвсэн эх өнчин дүү нартайгаа уулзаад. Тэд тэндээс Сэнгүүр горхины хар зүрхний хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн аз жаргалтай амьдран сууж байв.
Нэгэн өдөр гэрийн хажууд эрхлэн тонхжин нарлаж буй 8 н шарга агт хүлгийг нь дээрэмчид ирж нүдний өмнө дээрэмдэж орхив.
Тэмүүжиний гэр бүл 8шарга агтаас гадна уналгын ганц морьтой бөгөөд түүнийг нь билгүүдэй унаад тарвага агнахаар явсан байв. Тэмүүжин дээрэмчдийн зүг хөмсгөө зангидан цоо ширтээд агт араагаа бутарч унатал шүд зуун “би та нарийг заавал барьж авна”гэж өөртөө амлав.
Орой нар шингэх үед Билгүүдэй мориндоо дааж ядан тарвагануудыг ачин явган хөтлөөд ирж буй харагдав. Тэмүүжин гүйн очоод Билгүүдэйгээс морины жолоог шүүрч аваад тарвагануудыг буулгаад дээрэмчдийн араас хар ирчээрээ давхин одов.
Тэмүүжин 3 хоног яваад маш их ядарсан тул “нар шингэж харуй бүрий боллоо маргааш хөөе” гэж бодоод мориноосоо буун эмээлээ дэрлэн хэсэг зүүрмэглэв. Гэтэл түүний духан дээр нэг хүн зөөлнөөр үнсэв тэмүүжин маш их сандраад босон хартал эмээлийнх нь дэргэд түүний нас барсан эцэг нь сууж байв.
Тэмүүжин: Ааваа ааваа гээд маш чангаар турхиран уйлаад тэврээд авав.
Есүхэй баатар: Хүү минь их ядарч явна уу? Та нарыгаа Эрт орхиод явсанд уучлаарай гээд тэмүүжингийн толгойг зөөлөн илээд миний хүү хайсан зүйлээ олноо гэв.
Тэмүүжин юу ч хэлж чадахгүй аавыгаа тэврээд уйлаад л байв.
Есүхэй баатар: Хүү минь зоригтой ухаантай байгаарай салхи хэчнээн хүчтэй салхилсан ч уул хэзээ ч бөхийдөггүй юм шүү гэж хэлээд яваад өгөв.
Тэмүүжин хашхиран сэртэл энэ бүхэн зүүд байв. Өглөө болж нар тэнгэрт мандан шувууд жиргэлдээд тэмүүжиний ядарсан бие нь тэнхэгч эрч хүчээр дүүрсэн байв. Тэмүүжин “өчигдөр шөнө аав минь ирээд эрч хүчийг минь сэлбэж өгөөд явлаа” хэмээн бодоод сэтгэл зүрх нь баяр баяслаар дүүрч бяр чадал нь биеийг нь зад татлах мэт санагдав.
Тэмүүжин 8 шаргынхаа араас нэхэн явав.Гэтэл түүний замд олон адуун дунд нэгэн хөвгүүн гүү саан сууж харагдав. Тэмүүжин түүнээс морьдоо асуутал тэр хөвгүүн: Өглөө хэсэг хүмүүс 8 шарга агтыг үүгээр хөөн явж харагдсан. Мөрийг нь би зааж өгье гээд гэртээ харилгүй хувин шангаа боож тавиад явав.
Тэр хөвгүүн Тэмүүжинд: Чи их бухимдуу яваа харагдаж байна. Эр улсын зовлон адилхаан би чамд тусалъя. Миний эцгийг Нахуу баян гэдэг. Би түүний ганц хүү миний нэрийг Боорч гэдэг гээд Тэмүүжинтэй танилцаад тэр 2 морио унан шарга морьдын араас мөрөөр нь мөшгөж 3 хонгийн турш явав. Тэд явсаар нэг хүрээн эрэгт хүрвэл 8н шарга морь нь тэнд өвс идэж буй харагдав.
Тэмүүжин: Боорч чи эндээ хүлээж бай би морьдоо оллоо яваад аваад ирье гэтэл
Боорчи : Эр улс замын дунд нөхрөө хаядаггүй юм хамт явъя
Гээд тэр 2 хамт довтолж ороод шарга морьдыг хөөн гаргах гэтэл морьдын цаана хэсэг дээрэмчид тас тас инээлдэн, гал тойрон ,хутга эрлэн, мах идээд сууж байв. Тэр 2 тэднийг унттал хүлээж байгаад унтсан хойгуур морьдоо аваад зугтав. Хойноос нь дээрэмчид хөөж эхлэв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой дээрэмчин сэлмээ далайн барьж ганцаар гүйцэж ирэхэд
Боорчи: Чи нум сумаа надад өгөөч би тэдэн рүү харвая гэхэд
Тэмүүжин: Шилийн сайн эрс өөрийнхөө өмнөөс нөхрөө зольдоггүй юм гээд Морин дээрээс эргэн хараад цагаан морьтой дээрэмчинд хандан “Хойд насандаа чамтай уулзамз” гэж хэлээд толгойг нь тас харвав.
Энэ үед нар уулын цаагуур орон харанхуй болсон тул дээрэмчид араас хөөхөө болив. Тэмүүжин Боорч 2 морьдоо аваад 3 өдөр 3шөнө яваад Боорчийн гэрийн ойролцоо ирэв.
Тэмүүжин: За найз минь би чиний тусламжгүйгээр морьдоо олж авч чадахгүй байлаа. Тиймээс 2 – уулаа ноён нуруутай эр улсууд байндаа 8 шарга агт морьдоо тэнцүү хуваагаад авъя гэтэл
Боорч: би чамайг анх харахдаа энэ хөвгүүн хүндхэн явж байндаа адилхан эр улс тус болъё гэж бодоод хамт явсан. Шан харамж огт хараагүй шүү… Би Наху баяны ганц хүү миний эцгийн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ.
гээд авсангүй тэгээд тэр 2 Боорчийн гэрт ирэхэд түүний эцэг эх 2 нь хайртай ганц хүүгээ алга болчихлоо гээд хайгаад нус нулимс болон сууж байв. Тэгээд Боорч юу болсноо эцэг эхтэй хэлэн ойлгуулав.
Боорчийн эцэг эх Тэмүүжинд замд идэх хүнс хоолыг нь бэдэж өгөөд “Хүүгээс минь ялгаа юу байхавдээ замдаа сайн яваад гэртээ хүрээрэй эх дүү нар чинь санаа нь зовж суугаа байх.Та 2 үүнээс хойш сайхан найзууд болоорой” гэж хэлээд тэмүүжин г үдэн гаргав.
Тэндээс Тэмүүжин 8 шарга агт морьдоо хөөсөөр 3 өдөр 3шөнө яваад гэртээ ирэв. Өөлүн эх Тэмүүжин хараад баярын нулимстай угтан авав. Тэмүүжин хэд хонгийн турш эцгийнхээ тухай бодов.
“аав минь намайг 9 настай байхад Бөртэ үжин хэмээх гоо зүй сайхан охинтой сүй тавьж өгөөд өөрөө бурхны оронд одсон. Ингэхэд тэр охин одоо хаана байна”гэж бодоод Билгүүтэйг дагуулан Бөртэ үжин г хайж олохоор замд гарав.