Эрдэнийн гурван жимс
Унших хугацаа: 3 minutes
Эрдэнийн гурван жимс
Эрт урьд цагт цагаан морьтой мэргэн буутай анчин ядуу хүү өдөр бүр ууланд явж ан гөрөө хийдэг байжээ.
Анчин хүү нэг өдөр ууланд гөрөөлөөд явж байхдаа араатан чононд идэгдэж байгаа юм шиг амьтан хүнд дээрэмдүүлж байгаа ч юм шиг «Аллаа! амь авраач! гэж алс уулын модонд ямар нэгэн хүн бархирч орилж байгааг сонсов.
Энэ юун хүн ямар аюулд учирч байдаг билээ? гэж тэр зүг руу давхин ирэхэд нь модны чөлөөнд хоёр морьтой дээрэмчин ямар нэг хүнийг дээрэмдэж байв. Тэр зүг буу тавьж наанаас нь морин хар хурдаар давхитал цаад хоёр дээрэмчин буутай хүн ирж явааг хармагц хүнээ орхиод гүн ой уруу зугтан алга болов. Ингээд тэр хүн дээр ирсэн чинь насны туйлд хүрч ядарсан өвгөн байв.
— Ээ амь аварсан ачит хүү минь, чи ирээгүй бол хоёр дээрэмчний гарт үхэх байлаа шүү. Яасан ачтай сайн үр вэ! Хаана юу хийж хэр зэрэг амьдардаг вэ? гэж өвгөн асуув. «Би өнчин өрөөсөн хүн, өдөр бүр энэ ууланд ан гөрөө хийж явдаг юм» гэж хүүг хэлэхэд
— Энэ ууланд гэж үү дээ? гэж асуув. Хүү:
— Энэ ууланд ч гөрөөлдөг, бусад уул модонд ч гөрөөлдөг гэв.
— Энэ их ачийг чинь маргааш өглөө тэр өндөр уулын оройд заавал хариулна. За би хүнд тус болохоор өөдтэй ч хүн биш, тушаа болохоор муу ч хүн биш, гэлээ ч гэсэн чи миний үгийг итгээрэй. Тэр өндөр уулын оройд очиж уулзаарай. Би чиний ачийг хариулна шүү! гэж хэлэв.
Хүү маргааш нь өдөржин ан хийж яваад ингэж боджээ. «Өчигдөр би нэг хүнийг дээрэмчний аюулаас гаргасан юм сан. Ачийг минь хариулна ч гэсэн юм сан. Уул нэлээд хол юм. Гэвч ан гөрөө хийж байгаа хүн яваад очъё» гэж бодож тэр ууланд явсаар байж өглөө очжээ.
Гэтэл нөгөө өвгөн уулын оройд сууж байв.
— Хүү минь ашгүй ирэв үү? Харахад нэг ядуу өвгөн байна гэж санаад чи миний үгийг итгэхгүй ирэхгүй болов уу? гэж зовж байсан юм сан.
Ашгүй ирсэн нь сайн. За одоо амь аварсан чиний ачийг би хариулна аа. Энэ бид хоёрын сууж буй уулын оргилын хажуу дахь өндөр модыг харж байна уу? гэхэд нь хүү:
— Харж байна, хэн ч харна шүү дээ. Би нүдтэй анчин хүн шүү дээ гэв.
— Тэгэлгүй яах вэ, харахдаа үүний дороос дээшээ гурав дахь мөчир дээр юу байна гэхэд хүү харвал гурван өнгийн жимс байв. «Цагаан, шар, улаан гурван, өнгө байна» гэхэд
— Зөв өө. Үүний нэгийг өгч ачийг чинь хариулна. Тэгэхдээ чи ямар эрдэнийн ямар учиртай болохыг тайлж өгсөн хойно бодож байгаад дуртайгаа аваарай. Авахдаа чи авсныгаа юу гэж бодоод авав. Аваагүйгээ юу гэж бодоод орхив гэдгээ хэлээрэй» гэж өвгөн хэлжээ.
Үүний дараа өвгөн:
— Чи гурван жимсний цагааныг авбал дэлхийд ганцаараа ухаантай хүн болно. Шарыг авбал дэлхийг ганцаараа эзэлсэн баян хүн болно. Улааныг авбал дэлхий ертөнцийн сайн сайхан охин цөм чамд дурлан чиний хойноос дагах болно. Чи түүнээс дуртайгаа ав. Чамайг жимс аваад идэхэд би юу гэж хэлэх билээ. Түүгээр болно гэв.
Цагааныг авах гэтэл хүү «Би гөрөөчин хүү яаж тийм ухаантай болох вэ! гэж бодов. Чи шарыг яагаад аваагүй вэ? гэхэд хүү шарыг нь авах юм бол энэ дэлхий ертөнц миний хөрөнгө болно гэж та хэлсэн. Шарыг нь авахад энэ ертөнцийн хүн дарлаж байх хөрөнгөтөн болно гэж бодлоо. Улааныг нь юу гэж бодов гэхэд дэлхийн бүх сайн сайхан гэсэн охид бүрээр би яах вэ. Тэгэхдээ тэдний дотроос эд хөрөнгөтэй, хайртай халамжтай, зүс царай сайтай үр хүүхэд гаргах эхнэрийг сонгон авч болдог юм биз гэж хүү хэлэв.
Зүйтэй гэж хэлээд өвгөн улаан жимсийг хүүд өгчээ. Хүүд өгөхдөө сайхан муухай, баян ч, хоосон ч, эрдэмтэй ч, тэнэг ч бай санаа нийлсэн хоёр гэдэг бол хоёр биедээ сайхан, хоёр биедээ амьдралтай байж болдог юм. Тэгэхээр бусдын өнгө, үнийг хөөцөлдөхөөр ханийн үнэнчийг урьдаар хөөцөлд гэв. Тэгээд улаан жимсээ идүүлжээ.
Энэ хүү яван явсаар хамгийн эрдэм чадалтай, эд хөрөнгөтэй, энэрэнгүй хань нөхрийн сайн сайхан сэтгэлтэй сайхан охинтой сууж дахин ямар нэгэн зовлон зүдүүр үзэлгүй амар сайхан жаргаж гэнэ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.