Санта ба Крампус домог

Санта ба Крампус 2-ын Шинэ жилийн домог

Сошиалд хуваалцах уу?

Санта ба Крампус 2-ын Шинэ жилийн домог

Эрт урьдын цагт нэгэн гэр бүл аз жаргалтай амьдран суудаг байжээ. Тэр гэр бүл нь нэг охин нэг хүүтэй бөгөөд охиныг Цасчихэр гэдэг. Цасчихэр айлын том охин учир бүх зүйлд маш хариуцлагтай ханддаг. Тэр маш хичээнгүй хичээлээ хийдэг ба ангийнхаа тэргүүний сурагч нь юм.

Мөн түүнчлэн Цасчихэр амралтын өдрөөрөө koffee shop-д цагийн ажил хийж гэр бүлийнхээ санхүүд жоохон ч гэсэн хувь нэмэрээ оруулдаг нэгэн юм. Тэр энэ их ажилийн хажуугаар өлсөж ядарсан хүмүүст хэзээч гар татдаггүй бөгөөд энэ их ажилийнхаа стрэссээ тайлдаг ганц арга нь гэрийнхээ хажууд талын сагсны шийдэн дээр сагс тоглодог юм.

Цасчихэр зул сарын баярт маш их дуртай учир жил бүр сантаад захиа бичиж энэ жил ямар их сайн зүйл хийсэн болон ямар сайн хүүхэд байсанаа тайлагнадаг байжээ бас энэ жил санта өвөөгөөс ямар бэлэг авахыг хүсэж байгаагаа мөн бичин илгээдэг байжээ.

Харин түүний дүүг мандуул гэдэг. Мандуул бол гутранга, дээрэлхүү, залхуу нэгэн юм. Хичээл номоо огт хийдэггүй сургуульдаа ч бараг явдаггүй эцэг эхдээ худлаа ярьж нууцаар pc-тоглож, сургуул дээрээ байхдаа доод ангийнхаа хүүхдүүдийг зодон дарамталж мөнгийг нь дээрэмддэг ер нь нэг үгээр хэлхэд танхай этгээд юм.

Мандуул зул сарын баярт үнэн голоосоо дургүй бөгөөд зул сарын баяр бол жаахан хүүхдүүдийн баяр гэж ярьдаг байв. Тэр санта өвөөд захиа огт бичдэггүй бөгөөд ихэнх цагийг компютэрийнхаа ард тоглож өнгөрүүлдэг.нэгэн өдөр Түүний эгч Цасчихэр нь дүүгийнхээ энэ залхуу хойрог байдалыг харж тэсэхгүй  дүүдээ ийн хэлэв.

“ Миний дүү одоо ингэж амьдархаа болио сайн зүйл хийдэггүймаа гэхэд ядаж муу зүйл битгий хийгээч чамайг ингээд хүүхэд дээрэлхээд мөнгийг нь дээрэмдээд яваад байвал зул сарын баяраар крампус өвөө ирж авч явна шүү” гэж гэнэ.

Гэтэл мандуул: “крампус нь ч бай санта нь ч бай надад ямар хамаатай билээ надад битгий наад жаахан хүүхдийн үлгэр домогоо яриад бай залхуутай юм бэ” гээд өрөөндөө орчихов. Гэтэл Цасчихэр: “Эгч нь дүүдээ санаа зовоод байна. Чи тэр крампус өвөөгийн талаар сонсоогүй юмуу?

Санта өвөө ирж энэ жил сайн зүйлс их хийсэн хүүхдүүдийг шагнаж маш сайхан бэлэгнүүдийг өгөөд явдаг. Түүнийг явсаных нь дараа крампус өвөө газар хаглан галан дундаас тас тас алхан гарч ирээд энэ жил муу зүйл хийсэн хүүхдүүдийг том улаан шуудайндаа хийн авч явдаг. зарим хүүхдүүдийг нь газар дээр нь иддэг гэж байнлээ.” Гэж хэлхэд

Мандуул: тэгээд яадагийн ээж аав 2 байгаа юм чинь би айхгүй байна” гэв.

Цасчихэр: үгүйдээ дүү минь крампус өвөө ирэх үе ээж аавууд нь огт сэрэхгүйгээр гүн нойронд автаж хүүхдүүдийнхээ хашгиралдах чимээг сонсож чаддаггүй гэж байнлээ” гэж хэлээд дүүдээ  сануулсанд мандуул огт тоосонгүй.

Тэгээд түүнээс хойш цаг хугцаа гялтганан өнгөрч зул сарын баяр айсуй. Хүн бүр баярлан хөөрч хотын булан тохой бүрээс шинэ жилийн дуу эншиглэж хаа сайгүй зул сарын гоёмсог чимэглэлүүд гялтганаад үнхээр сайхан байлаа.

Энэ үед Цасчихэр , Мандуул 2 ч мөн адил ээж аавтайгаа ширээ тойрон суугаад аз жаргалтайгаар яриа өрнүүлэн зул сарын баяраа тэмдэглэв. Орой болж Цасчихэр Мандуул 2 өрөө өрөөндөө орон утав.

 Тэднийг бүгд унтсаны дараа Цасчихэрийг шагнахаар Санта өвөө орж ирэн зул сарын модны доор гоёмсог сайхан бэлгийг нь тавиад сэм сэм алхаад гараад явав. Санта өвөө цас мөснийхөө оронруу явсаны дараа хотын дунд газар хагран улаан гал дүрэлзсэн асав. Тэр галан дундаас крампус өвөө том улаан шуудайгаа чирэн гарч ирэв. Крампус өвөө айл бүрээр явж энэ жил муу зүйл их хийсэн сахилаггүй  хүүхдүүдийг шуудайруугаа шидлэн явж байв. Тэгэж явсаар Мандуулын гэрт нь  ирээд:

“Сайна уу Мандуулаа өнөөдрийн уулзалтыг тэсэн ядан хүлээлээ” гэж хэлээд тас тас инээв.

Мандуул : “маш чангаар турхиран уйлж крампус өвөө намайг өршөөгөөч хэмээн орилон гуйхын зэрэгцээ ээж, аав , эгч 3 аасаа сэрээд намайг авраач” хэмээн хашгирсаар байв.

Гэтэл Мандуулын ээж,аав, эгч нь огт сэрсэнгүй. Мандуул маш ихээр гуйсан боловч крампус өвөө түүнийг чирэн том улаан шуудайруугаа хийж аваад газар доорх дүрэлзсэн улаан галруугаа яван оджээ. Сайн үйлс хийдэг хүмүүс нь шагналаан хүртэж муу үйлс хийдэг хүмүүс нь шангаан хүртэхийн үлгэр энэ болой.

Төстэй нийтлэл