4 настай хүүхдийн богино үлгэрүүд
Estimated reading time: 2 minutes
Бага насны хүүхдүүдэд зориулсан богино үлгэрийн жагсаалттай танилцана уу.
Буга Тэмээ 2
Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Цааш унших
Өнхрүүш
Эрт урьд цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ.
Өвгөн нэг өдөр:
-Эмгээн өнхрүүш боов хийгээч гэхэд эмгэн нь:
-Гурил байхгүй юугаар хийх билээ дээ.
-Ээ эмгэн минь авдрын ёроол шавхавал атга гурил гарна. Савны ёроол шавхвал шанага гурил гарна.
Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанага гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч өнхрүүлж элдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш боов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ… Цааш унших
Эрхий мэргэн
Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог хавтай мэргэн харваач байж гэнээ. Цааш унших
Цасангоо ба долоон одой
Эрт урдын цагт Цасан цагаан нэртэй гүнж Хаан аав хойд Хатан эхийн хамт амьдардаг байжээ. Хаан аав нь Цасан цагаанд “бүх хүмүүст шударга хандах ёстой”
“Хүмүүс ямар нэгэн зовлон тохиолдох үедээ шилтгээнд ирдэг учраас Тэдэнд шударгаар шийдвэр гаргаж чаддаг захирагч хэрэгтэй байдаг. Тиймээс шударга байхаас илүү чухал зүйл байхгүй. ” гэж үргэлж зөвлөдөг байжээ. Гэтэл нэг өдөр хаан аав нь хүндээр өвдөн тэнгэрийн оронд одов. Тиймээс Цасан цагаан хойд эхийн хамт үлдэж хоцорчээ. Цааш унших
Хараагдсан гүнж
Эрт цагт нэгэн тосгонд тариачин хүү аавын хамт амьдран суудаг байжээ. Хүүгийн Аав маш хүнд өвчтэй байв. Нэгэн өдөр тэрээр хүүгээ дуудаж хүү минь миний бие өдөр ирэх тусам муудаж байна.
Тиймээс би чамд үүнийг өгөх цаг болжээ гэж хэлээд нэгэн эвэр түүнд бэлэглэв. Хүү хариуд нь “аав минь энэ чинь зүгээр л нэг эвэр байна шүү дээ би үүнийг аваад яах билээ?” цааш унших
Бусад санал болгох нийтлэл: